ТАЛАРХАЛ
    2019 оны 04 сарын 05 нд
    5047af39c174394b0bc4158dc3845789.jpg

    Ардчилсан намын “Онц их хуралдай” буюу “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал”-ыг 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

     

    Эрх баригчдын хууль бус үйлдэл, цаасан дээр үлдсэн амлалтууд, төрийн эрхийг хууль бусаар авсан 60 тэрбумын схем, ард түмний боломжийг хулгайлсан ЖДҮХС-ийн дээрэм, шүүх засаглал, Үндсэн хуульдаа халдсан явдал зэргийг эсэргүүцэж, 40 гаруй мянган иргэн цуглаж,  УИХ-ыг тарахыг шаардсан юм. 

     

    Ардчиллыг дэмжигч мянга, мянган гишүүд, иргэдэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсах боломжийг олгож, жагсаалын үеийн аюулгүй байдал, хэв журмыг сахин ажилласан хуулийн болон үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчиддаа  талархал илэрхийлье.

     

    АРДЧИЛСАН НАМ

    2019.04.05