Эсэргүүцлийн жагсаалд 40 мянган иргэн нэгдэж, УИХ-ыг тарахыг шаардлаа
    2019 оны 04 сарын 05 нд
    8081cef36d774de9d10dfa7157124736.jpg

    Ардчилсан намын “Онц их хуралдай” буюу “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал”-ыг өнөөдөр /2019.04.05/ Чингисийн талбайд  зохион байгууллаа.

     

    Эрх баригчдын хууль бус үйлдэл, цаасан дээр үлдсэн амлалтууд, төрийн эрхийг хууль бусаар авсан 60 тэрбумын схем, ард түмний боломжийг хулгайлсан ЖДҮХС-ийн дээрэм, шүүх засаглал, Үндсэн хуульдаа халдсан явдал зэргийг эсэргүүцэж, 40 гаруй мянган иргэн цуглаж,  УИХ-ыг тарахыг шаардсан юм. 

     

    Жагсаалд оролцогчид эрх баригчдын хүч түрсэн түрэмгий үйлдэл, ам, ажил нь зөрдөг Засгийн газрын үйл ажиллагааг анхнаасаа дэмжээгүй, цаашид ч дэмжихгүй гэдгээ энэ үеэр илэрхийлж байлаа. Жагсагчид  Төрийн ордныг гороолж, УИХ-ыг тарахыг шаардсан бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нард дараах  шаардлагыг хүргүүллээ.