"Ардчилсан ахмадын холбоо"-ны гишүүн Ц.Раднааг Чингисийн одонгоор шагналаа
    2019 оны 04 сарын 08 нд
    76c43bb461166d99301164db867cbbe2.jpg

    Ардчилсан хувьсгалын 30, Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 29 жилийн баярыг энэ сарын 5-7-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд Corporate зочид буудлын хурлын танхимд баярын хурлаа зохион байгуулсан юм. Баярын хуралд Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд дэмжигчид, намын дэргэдэх байгууллагууд оролцож, туулж ирсэн 30 жилийн алдаа, оноо, өнөөдрийн Ардчилалд тулгамдаад буй асуудлыг ярилцав.  Энэ үеэр Ардчилсан намын гишүүн, "Ардчилсан ахмадын холбоо"-ны гишүүн Ц.Раднаа, ҮБХ-ны гишүүн, П.Батчимэг, Төв аймгийн Баянхангай сумын ИТХ-ын дарга Х.Уламсайхан нарыг Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор шагнасан юм. Ц.Раднаа нь Польшийн Торун хотод гуравдугаар сарын 24-30-нд болсон хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-нд 88 орны 500 гаруй тамирчинтай өрсөлдөж, гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн билээ. Мөн Эрх чөлөөний одон, Лиш одон, АЗХ-ны тэргүүний залуу алтан медалиар ажил, үйлсээрээ тэргүүлсэн гишүүдийг шагнаж урамшууллаа. 

     

    ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОН 

     

    Н.Ариунболд 

    Э.Онон 

    Ч.Батзориг /Баянгол дүүрэг/ 

    Т.Эрдэнэ-Очир /Багануур дүүрэг/ 

    Д.Отгончимэг /Багахангай дүүрэг/

    Ч.Пагмажав /Сонгинохайрхан дүүрэг/ 

    Ж.Цэцгээ /Чингэлтэй дүүрэг/

    Д.Батсайхан /Архангай аймаг/ 

    Б.Бекболат /Баян-Өлгий аймаг/ 

    С.Бат-Эрдэнэ /Булган аймаг/ 

    Н.Батзориг /Дорнод аймаг/ 

    Г.Энхбат /Завхан аймаг/ 

    Ц.Баясгалан /Өвөрхангай аймаг/ 

    Б.Ганболд /Өмнөговь аймаг/ 

    Д.Энхзаяа/ Сэлэнгэ аймаг/ 

    Т.Алтаншагай /Төв аймаг/ 

    Г.Эрдэнэ /Увс аймаг/ 

    Ч.Амгалан /Хэнтий аймаг/ 

     

    АРДЧИЛЛЫН АХМАД ЗҮТГЭЛТЭН 

     

    Х.Мөнхбаатар /Говьсүмбэр аймаг/ 

     

    ЛИШ ОДОН 

     

    Л.Болормаа /Баянзүрх дүүрэг/ 

    Л.Отгончимэг /Говь-Алтай аймаг/ 

    М.Мөнгөнцэцэг /Дархан-Уул аймаг/ 

    Д.Оюунчимэг /Дундговь аймаг/ 

    Ө.Цэрэндолгор /Орхон аймаг/ 

     

    АЗХ-НЫ ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ АЛТАН МЕДАЛЬ 

     

    С.Мөнх-Эрдэнэ /Налайх дүүрэг/ 

    М.Алтангэрэл /Сүхбаатар дүүрэг/ 

    Ж.Бямбасүрэн /Хан-Уул дүүрэг/ 

    Н.Эрдэнэболд /Баянхонгор аймаг/ 

    Н.Наранмөнх /Дорноговь аймаг/ 

    С.Батцэцэг /Сүхбаатар аймаг/ 

    Х.Эрдэнэбаатар /Ховд аймаг/

    Н.Анхбаяр /Хөвсгөл аймаг/