Г.Батхүү, Х.Тэмүүжин, Б.Дэлгэрмаа нар Ардчилсан намын Дэд дарга боллоо
    2019 оны 04 сарын 08 нд
    b2e5d25e37abaa881a9717926f6f8521.jpg

    Ардчилсан хувьсгалын 30, Ардчилсан нам байгуулагдсаны 29 жилийн ойн хүрээнд Үндэсний бодлогын хорооны VI хуралдааныг энэ сарын 7-нд Төрийн ордонд зохион байгууллаа. Хуралдааны үеэр Дотоод сонгуулийн хорооны тогтоолыг танилцуулж, ҮБХ-нд сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг баталсан юм. Мөн Х.Тэмүүжин, Г.Батхүү, Б.Дэлгэрмаа нарыг  Ардчилсан намын Дэд даргаар сонгов. Улмаар Ардчилсан нам Р.Амаржаргал, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Г.Батхүү, Х.Тэмүүжин, Элчин сайд асан Б.Дэлгэрмаа нарын зургаан Дэд даргатай боллоо.