Стандарт банкны өрийг дарахад хуулийн зөрчил гарсан эсэхийг тодруулах зайлшгүй шаардлага байна
    2019 оны 04 сарын 09 нд
    e4693a4ca232c32992ae6d1366ad3b6e.jpg

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2019.04.09/ хуралдаж, бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгож, УИХ дахь Ардчилсан намын зөвлөл байгуулах шийдвэр гаргав. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Стандарт банкны өр буюу 40 сая ам.долларын төлбөрийн тухай асуудлыг хэлэлцээд ажлын хэсэг байгуулахаар болсон тухайгаа мэдээллээ.

     

    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгож, Зөвлөл байгуулан ажиллахаар боллоо

     

    Сүүлийн хэдэн сарын хугацаанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг байх, байхгүй эсэх асуудлаар улстөржсөн . УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээс албан ёсоор гарсан учир өнөөдөр бүлэг энэ асуудлаар хуралдаж, бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгож, бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасныг мэдэгдэж буйгаа бүлгийн дарга мэдээллийн эхэнд мэдэгдлээ. Тэрбээр "УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дүрмийг баталж, зөвлөл байгуулсныг Ардчилсан намыг төлөөлж байгаа УИХ-ын долоон гишүүн гарын үсэг зурж баталгаажуулаад УИХ-ын даргад хүргүүлэхээр шийдлээ. Зөвлөл байгуулагдсантай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн даргын сонгох асуудлыг хэлэлцээд, Д.Эрдэнэбат миний бие улиран сонгогдлоо. Хуулийн чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын дарга мэдэгдсэнээр шийдэгдэх болно. УИХ дахь Ардчилсан намын зөвлөл байгуулагдсанаар сөрөг хүчний дуу хоолой хязгаарлагдах нь ойлгомжтой. Тухайлбал, УИХ-д завсарлага авах боломжгүй болох нөхцөл байдал үүсэх болно. Гэхдээ УИХ-д долоон гишүүн Ардчилсан намын төлөөлөн сууж байгаа учир ардчилсан Монгол Улсын баталгааг хангахын тулд бид үйл ажиллагаа үргэлжлээд явах болно" гэлээ.

     

    Стандарт банкны өрийг ард түмний халааснаас төлсөн нь гэмт хэргийн шинжтэй зүйл

     

    Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Стандарт банкны 40 сая ам.долларын өрийг дарсан талаар мэдэгдсэн. Тэгвэл Стандарт банкны өрийг дарсантай холбоотойгоор хуулийн зөрчил байгаа эсэхийг заавал нягтлах хэрэгтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн. Бид өмнө нь энэ асуудлаар удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. Эрдэнэт үйлдвэрийн Стандарт банканд тавьсан өр Монгол Улсад учирсан бодит хохирол мөн бөгөөд энэ луйвар хулгайг хийсэн хариуцах эзэнтэй гэмт хэргийн шинжтэй зүйл. Стандарт банкны 110 сая ам.долларын өрийг 40 сая ам.доллар болгож багасгаад төлчихлөө гэж бахархах зүйл огт биш. Өөрөөр хэлбэл, бусдын тавьсан луйврыг ард түмний халааснаас төлөх ёсгүй. Стандарт банкны өрийг дарсантай холбоотойгоор хэд хэдэн анхаарал татсан зүйл гарч байгаа учир хэсэг байгуулна. Ажлын хэсгийн ахлагчаар зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж ажиллахаар боллоо.

     

    Стандарт банкны өрийг дарахад хуулийн зөрчил гарсан эсэхийг эргэж нэг тодруулах зайлшгүй шаардлагатай байна. Хэн нэгний хулгайн мөнгийг Эрдэнэт үйлдвэрийн "Эрсдэлийн сан"-аас төлөх журам байдаг юм уу. Зуучлагч компани гэж ямар компани байсан талаар нягтлах хэрэгтэй. Учир нь 40 сая ам.долларын ард зуучлагч компаниар үнэ хямдруулан зарах нөхцөл байдлыг хөнгөлсөн дахин төлбөр баяжмалын хэлбэрээр төлөх нөхцөл байдал үүссэн эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрвээ тэгсэн бол 40 сая ам.доллораар тогтохгүй асуудал болж хувирах болно. Бусад хохирлуудыг бид зайлшгүй тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, олон жил сунжирсан Стандарт банкны өрийн асуудлыг шүүхдэлцэх үед гарсан зардлууд хэдий хэмжээний болсон гэдгийг гаргах ёстой. Стандарт банкны өрийг бий Тиймээс шинээр бүрдэж байгаа шүүх хяналт прокурорын байгууллагууд нэн яаралтай асуудлыг нэг тийш нь шийдэхийг бид шаардах болно.

     

    Хаврын чуулганаар хэлэлцэх 19 төсөл өргөн баригдаагүй байна

     

    Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх нийт 29 асуудлаас өргөн мэдүүлээгүй 19 төсөл байсан. Өргөн мэдүүлээгүй төсөл дээр өнөөдөр хөөсөрсөн УИХ-ын үйл ажиллагаа яваад байна. Эрх баригчид үнэмлэхүй олонхийн хүчээр асуудлыг хууль зөрчин яаралтай оруулж ирэх, хуульд заагаагүй зүйлээр УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтыг оруулж ирж байгаа нь буруу. Уг нь нэн тэргүүнд оруулж ирэх асуудал олон байна. Тухайлбал, УИХ-ын сонгуультай холбоотой асуудал болон намуудын тухай асуудлыг яаралтай өргөн барьж энэ хаврын чуулганаараа ирэх 2020 онд болох сонгуулийн болон бусад хуулиудаа баталж дуусах ёстой. Эрх баригч нам үндсэндээ бүрэн эрхийн дөрвөн жилийнхээ гурван жилийг улс төржсөн засаглалаар явуулж, эдийн засгийн тухай ойлголтыг хол хаялаа. Гэхдээ энэ улс төржсөн асуудлын цаана эдийн засгийн маш том луйвар явсан байх магадлалтай байна.