Ахмадын хороодын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа
    2019 оны 04 сарын 11 нд
    84dd1477b61596ac816793025d8c2928.jpg

    Ардчилсан хувьсгалын 30, Ардчилсан нам байгуулагдсаны 29 жилийн ойн хүрээнд "Ардчилсан ахмадын холбоо"-ноос аймаг, дүүргийн ахмадын хороодын удирдах ажилтаны зөвлөгөөнийг энэ сарын 8-9-ний  өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн есөн  дүүргийн ардчилсан ахмадын хороодын дарга нар болон ААХ-ны тэргүүлэгчдийн төлөөлөл бүхий нийт 45  гишүүн оролцсон юм. Зөвлөгөөний үеэр  "Ардчилсан ахмадын холбоо"  2018 онд хийсэн ажлаа дүгнэж, 2019 оны төлөвлөгөөг  хэлэлцэн батлав. Мөн аймаг, дүүргийн ахмадын хорооны дарга нар өөрсдийн хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар ярилцаж,  харилцан туршлага солилцсон юм. Энэ удаагийн ахмадын зөвлөгөөнийг зохион байгуулахад Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Алтанцэцэг дэмжлэг үзүүлэн ажилласанд “Ардчилсан ахмадын холбоо”-ны нийт гишүүд талархаж байгаагаа   илэрхийллээ.