Төв аймгийн АЭХ-ны V дунд чуулган боллоо
    2019 оны 04 сарын 11 нд
    8ca8c666ac081902a5e612701a059d31.jpg

    Төв аймгийн АЭХ-ны V дунд чуулганыг гуравдугаар сарын 29-нд Зуунмод сумын "Солонго" цогцолборт зохион байгууллаа.  Энэ удаагийн дунд чуулганыг Германы "Конрад Аденаур сан"-гийн дэмжлэгээр зохион байгуулсан бөгөөд 22 сумын 197 төлөөлөгч оролцов.  Чуулганы үеэр  Ардчилсан намын шинэчлэл, Үзэл баримтлал, Жижиг дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдал  сэдвийн хүрээнд мэдээлэл солилцсон юм. 

     

    Мөн энэ үеэр Гэр бүлийн тухай хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд чуулганы төлөөлөгчид хуульд оруулах  саналаа бичгээр өгсөн байна. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд өнөөгийн нийгэм, гэр бүлд тулгамдаад буй  асуудлын талаар санал солилцжээ.  Түүнчлэн Төв аймгийн АЭХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр Д.Эрдэнэсувд, Д.Оюунжаргал, Ө.Булганбаяр, Д.Болормаа, Г.Баасанжав, Х.Уламсайхан, Ч.Одончимэг, Д.Оюунгэрэл, Э.Болормаа, У.Уранчимэг, Б.Шинэгэрэл нарыг томилсон байна.