Р.Амаржаргал, Ц.Сүхбаатар нар ОУАХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хуралд оролцож байна
    2019 оны 04 сарын 15 нд
    9e133cb39324661062363bf5ec81501e.jpg

    ОУАХ (Олон улсын Ардчиллын холбоо)-ны  гүйцэтгэх зөвлөлийн хурал Чилийн нийслэл Сантяго хотноо хуралдаж байна. Эхний өдрийн хуралдаанаар  Латин Америкийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн асуудлыг хэлэлцэх аж. Хуралд Ардчилсан намын Дэд дарга Р.Амаржаргал, Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар нар оролцож байна.

     

    Хуралд оролцогчид Монголын Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд ирэх арванхоёрдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж  буй олон улсын хурлын талаар  мэдээлэл хийж,  урилгыг холбогдох хүмүүст  гардуулав.  ОУАХ (Олон улсын Ардчиллын холбоо) нь дэлхийн 60 гаруй орны эрх баригч 80 орчим  намыг  нэгтгэсэн  байгууллага юм.  Ардчилсан  нам нь ОУАХ-ны гишүүн бөгөөд Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга  Ц.Сүхбаатар  тус холбооны Дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж байна.