Зарим хүнийг ҮЗХ-ны гишүүнээр баталсан нь дүрмийн бус шийдвэр гэж үзжээ
    2016 оны 08 сарын 24 нд
    02b711492ad8e0e66c245b8bfb80c597.jpg

    УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаар хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны үеэр сонгуульд нэр дэвших эрх авсан зарим хүнийг ҮЗХ-ны гишүүнээр баталсан билээ. Тэгвэл үүнийг дүрмийн бус шийдвэр байсан хэмээн ҮЗХ-ны гишүүн М.Хүдэрбаатар, намын гишүүн Э.Бямбацэрэн нараас ирүүлсэн гомдлын дагуу АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж дараахь дүгнэлтийг гаргажээ.

    Уг дүгнэлтэд АН-ын ҮЗХ-ны 2016 оны тавдугаар сарын 27-ны хурлаар Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан үйлдэл нь АН-ын “Үндсэн дүрэм”-ийн 6 дугаар бүлгийн 6.4.3, 6.4.9.12, 6.4.10.3, 6.4.10.10, 6.4.10.12 дахь заалт, “Намын бүх шатны байгууллага удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгулуийн журам”-ын 1.3, “Дотоод сонгуулийн хорооны журам”-ын 1.1.4.5.3 болон 4.6.2, “Намын орон нутгийн байгууллагын үйл ажиллагаа зохион байгуулалтыг зохицуулах тусгай журам”-ын 3.2.24 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосугай. Энэхүү тогтоолыг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд оруулж хэлэлцүүлэн Үндсэн дүрмийг мөрдүүлэхийг Хяналтын ерөнхий хорооны дарга /Л.Байгал/-д үүрэг болгосугай гэжээ.

    Товчхондоо, ҮЗХ-ны 48 дугаар хуралдааны үеэр сонгуульд нэр дэвших мандат өвөртлөн ҮЗХ-ны гишүүн болсон хүмүүсийн эрхийг уг тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй аж.