АЙМАГ СУМДЫН СОНГУУЛИЙН САЛБАР ХОРООНЫХНЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА
    2017 оны 01 сарын 06 нд
    8f210ad730f164bd785777f4081eea8c.jpg

               Ардчилсан нам бүх гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгох шийдвэрийг 2016 оны 12 дугаар сарын 6, 7-нд хуралдсан VI их хурлаасаа гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд Намын даргын сонгуулийн хороо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулаад сар гаруй болж байна. Намын даргын сонгуулийн хороо нь сонгууль зохион байгуулах журмыг боловсруулан баталж, тус журмаар аймаг, дүүрэг, сумдад тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн салбар хороо байгуулан ажиллаж байгаа юм. Улс орны хэмжээнд сонгууль зохион байгуулах 417 нэгж байгуулагдсан бөгөөд салбар хороонд ажиллах намын гишүүдийг сургалтад хамруулсаар байна. Өнөөдөр Өвөрхангай аймагт сургалт зохион байгуулж нийт 15 сумын 85 гишүүн оролцож байна. Энэ удаагийн сонгуулийн онцлог, тойрог хуваарилалт болон санал тоолох аргачлал, зөрчил маргаан хянан шийдвэрлэх, сонгуулийн дүнг нэгтгэн зарлах талаар нэгдсэн мэдээллийг өгч байна.

    М.Гэрэлтуяа