АН: Шинэчлэлийн мөрийн хөтөлбөрийн эргэн тойронд
    2017 оны 01 сарын 07 нд

     

    С.Эрдэнэ: Юуны түрүүнд өнөөдөр энэ намыг эв нэгдэлтэй, хүчирхэг, Монголын улс төрийн тэргүүлэх хүчин болгох зорилго бол миний мөрийн хөтөлбөрийн гол цөм. 

     

    Д.Эрдэнэбат: "Ардчилсан Монгол төрийн үнэлэмжийг өсгөх ЭВ НЭГДЭЛТЭЙ, ХҮЧИРХЭГ АРДЧИЛСАН НАМЫГ төлөвшүүлэхийн төлөө журмын нөхөдтэйгөө хамтран зүтгэнэ" гэсэн уриатайгаар сонгуульд оролцож байна.

    Би Ардчилсан намын ирээдүйн мөн чанарыг есөн зүйлээр томъёолж байна.

    1. Нэгдмэл бодлоготой
    2. Хариуцлагатай
    3. Эв нэгдэлтэй
    4. Хүний нөөцийн чадавхитай
    5. Нээлттэй
    6. Оролцоог дэмжигч
    7. Шударга санхүүжилттэй
    8. Засаглаж чаддаг
    9. Дотоод ардчилалтай байх

     

     

    Ж.Батзандан: Ардчилсан намын бүтцийн хувьд оруулах шинэчлэл, үзэл санааны шинэтгэлийн асуудал, санхүүжилт, сахилга хариуцлагын шинэтгэл гээд хэд хэдэн зүйлээс мөрийн хөтөлбөр маань бүрдэж байна. 

     

    Н.Алтанхуяг:

     

     Ерөөсөө л нам гэсэн том хамт олноос гарч байгаа шийдвэр гишүүдээрээ л хэлэлцэгддэг байх ёстой. Боловсон хүчнээ бэлтгэхээс эхлээд бүхий л асуудал үүрийн гишүүдээс эхлэлтэй байх учиртай.

     

    Лу.Гантөмөр:

     

     Ардчилсан нам өнөөдрийг хүртэл хийсэн алдаануудаа засах хэрэгтэй. Үүнийг эрс өөрчлөлт гэж байгаа юм. Хамгийн гол алдаа бол гишүүдээсээ холдсон, бас гомдоосон байна. Ард түмний итгэлийг алдсан байна. Тэр итгэлийг авахын тулд хөгжлийн хөтөлбөрийг маш зөв гаргах хэрэгтэй. Гишүүдийнхээ итгэлийг олохын тулд гишүүдийн нам болох ёстой. Бид ард түмний өмнө хариуцлагатай, эв нэгдэлтэй нам болох учиртай. Эв нэгдэл нь зарчим дээр гарч ирдэг байх ёстой.