18 дах уулзалт Мөрөн хотноо эхэлж байна
    2017 оны 01 сарын 14 нд
    82872746b73876ade7aba63bac02bec4.jpg

    Ардчилсан намын даргын сонгууль хамрах нутаг дэвсгэр, цар хүрээний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай ижил. Сонгуулийн сурталчилгааг намын үндсэн дүрэм, Намын даргын сонгуулийн хорооноос гаргасан журмын хүрээнд 40 хоног зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Монгол Улсын хэмжээнд 21 аймаг 9 дүүрэгт нийт 30 уулзалт хийхээс өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 18 дах уулзалт эхэллээ. Монгол орноо нар зөв тойрон мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа нэр дэвшигчид, Ардчилсан намын гишүүд дэмжигчидээ Хөвсгөл аймгийн театрынхан дуу хуураар угтан, амжилт хүсч байна. Сурталчилгааны хугацаа дуусахад 14 хоног үлдэж байна. Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.