ЭВИЙН БУУХИА АНХДАГЧДЫН ӨЛГИЙД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2017 оны 01 сарын 15 нд
    bd4523131c667b363e2f68b84a742f9d.jpg

    Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчидийн намын гишүүд дэмжигчидтэйгээ хийх уулзалт Булган аймагт эхэллээ. Энэ удаад Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг, Д.Эрдэнбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан гэсэн дарааллаар Булганчуудад мөрийн хөтөлбөрөө танилцуулах юм. Монгол орноо нар зөв тойрон гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, өөрсдийн шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ ус агаар мэт хэрэгтэй орон нутагт амьдарч буй гишүүдийнхээ санал шүүмжлэлийг сонсож, асуусан асуултуудад хариулж байна.