ДАРХАН ХОТНОО 21 ДЭХ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
    2017 оны 01 сарын 16 нд
    0fcc296963804c2091cfe6b3ef03e79c.jpg

    Ардчилсан намын VI их хурлаас гарсан шийдвэрээр намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар тодруулахаар болж өдгөө нэр дэвшигчид монгол орноо нар зөв тойрон гишүүд дэмжигчидтэйгээ уулзсаар байна. Өнөөдөр Дархан-Уул аймагт 21 дэх уулзалт эхэлж байна. Намын даргын сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу 5 уулзалт бүрийн дараа мөрийн хөтөлбөр танилцуулах дарааллыг сугалаагаар тогтоож байгаа. Дархан хотод 5 дах сугалааг хийж С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Ж.Батзандан гэсэн дарааллаар намынхаа нөхдөд мөрийн хөтөлбөр, үзэл бодлоо хүргэхээр боллоо. Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны нэгдсэн уулзалт 4-5 цаг үргэлжилж, гишүүд санаа бодлоо илэрхийлэн, сонирхсон асуултууддаа хариулт авч байгаа юм. Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дахин хүргэнэ.

    М.Гэрэлтуяа