СЭЛЭНГИЙНХЭН ХОНХНЫ ДУУГААР НЭР ДЭВШИГЧДЭЭ УГТЛАА
    2017 оны 01 сарын 17 нд

    Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн намын гишүүд дэмжигчидтэй хийх уулзалт Сэлэнгэ аймагт эхэллээ. Тус аймгийн 17 сум, 6 тосгоны 100 гаруй мянган иргэдийн төлөөлөл болсон 600 гаруй Ардчилсан намын гишүүн уулзалтад оролцож, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалтай танилцаж байна. Сэлэнгэчүүд нэр дэвшигчдийг морин хуурын аялгуу, ардчиллын бэлэг тэмдэг болсон “Хонхны дуу”-гаар угтан авсан юм. 

    М.Гэрэлтуяа