БНХАУ-ын иргэд Монгол улсад визгүй зорчих асуудлын талаар холбогдох яамдаас тайлбар ирүүлэхийг хүслээ
    2017 оны 02 сарын 08 нд
    5789d8775698099c0fa621222b34a1c0.jpg

    УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын "БНХАУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих асуудлаар хоёр улсын гадаад харилцааны яамд харилцан санал солилцож байгаа" хэмээх мэдээллийг үндэслэн холбогдох яамдаас албан ёсны тайлбар авахыг хүслээ. Уг асуудал нийгэмд маш их эсэргүүцэлтэй тулж байгаа төдийгүй сөрөг үр дагавартай байж болзошгүй тул мэдээллийн үнэн эсэх талаар тайлбар ирүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт албан бичиг хүргүүллээ.