АН-ын VII Их хурлын салбар хуралдаанууд үргэлжилж байна
    2017 оны 02 сарын 08 нд
    29a776b13c13fcfc75fd70fc0ec23cfc.jpg

               Энэ сарын 6-10 ний өдрүүдэд АН-ын VII Их хурлын салбар хуралдаанууд 21 аймаг, 9 дүүрэгт явагдаж байна. Өнөөдөр Баянгол, Чингэлтэй, Налайх, Багахангай дүүрэг, Архангай, Говь-Алтай, Төв, Увс зэрэг 10 нэгжид АН-ын гишүүд чуулж Үндсэн дүрмийн шинэчлэлээ хэлэлцэж байна. Тухайлбал, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн салбар хуралдааныг АН-ын дарга З.Энхболд, Дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж нар удирдан оролцлоо. Дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлэгт оролцсон гишүүд фракциас ангид, жирийн гишүүд нь оролцдог, шийдвэр гаргадаг шинэ дүрэмтэй болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.