ҮЗХ хуралдаж, VII их хурлын дарга, тэргүүлэгчдийг сонголоо
    2017 оны 02 сарын 10 нд
    fdf35ee23c7a44c9f8c6fe894a65f126.jpg

    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус 50 дугаар хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд 51 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдааныг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, ҮЗХ-ны гишүүн Ц.Туваан нар даргалав. Энэ удаагийн хуралдаанаар VII их хурлын дарга, тэргүүлэгчид болон тооллогын комисс, мандатын комиссоор ажиллах хүмүүсийг томиллоо.

    Мөн VII их хурлаар намынхаа үндсэн дүрмийг хэлэлцэнэ. Харин үзэл баримтлалаа хавар хуралдах ээлжит их хурлаад хэлэлцэхээр тогтлоо. АН-ын ҮЗХ-ны бүрэлдэхүүнийг намын их хурлын дараа дахин шинээр томилох тул одоогийн ҮЗХ-ны бүрэлдэхүүний  сүүлчийн хурал юм.