1000 ээжийг баярлууллаа
    2017 оны 03 сарын 07 нд
    bc151838ce24f1985bebd8f348f0f639.jpg

    Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БГД-ын ЗДТГ-аас дүүргийнхээ 1000 эмэгтэйчүүд, ээжүүдийг хүлээн авчээ. Уг арга хэмжээнд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ оролцож, дүүргийнхээ эмэгтэйчүүдэд мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр хэлэхдээ "Өнөөдрийн нийгмийн ачаанаас үүрэлцэж яваа эмэгтэйчүүддээ талархал илэрхийлье. Та бүгдийн улс төр, нийгэм дэхь үүрэг оролцоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаад би хувьдаа баяртай байдаг. Үүний тод жишээ бол манай Баянгол дүүргийн эмэгтэйчүүд юм. Баянгол дүүргийн Засаг даргаас эхлээд бүх шатанд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байдаг. Энэ хэрээр дүүргийн маань хөгжил дэвшилд эмэгтэйчүүдий оролцоо их байгаа шүү" гэв. Түүнчлэн БГД-ын Засаг дарга С.Одонтуяа хэлэхдээ “ Манай дүүргийн эмэгтэйчүүд энэ жилийн Март8 баяраа өнөр өтгөн тэмдэглэж байна. БГД-т оршин суугаа ээжүүд, эмэгтэйчүүд бид шинэ эмнэлэг, цэцэрлэг, сургууль гээд олон сайхан бүтээн байгуулалттайгаар уулзаж байна. Айл гэрийн эзэгтэй эр нөхөр, энхрий үрсийнхээ халамжит ээж болсон бүсгүйчүүд бидэнд үр хүүхдүүд минь аюулгүй өсч бойжин, сургууль, цэцэрлэг хүрэлцээтэй байх нь хамгаас том бэлэг билээ” гэлээ.