Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг Улсын Дээд шүүх бүртгэв.
    2017 оны 03 сарын 15 нд
    12644cdbdf6b02b96c89d8401efea85b.jpg

     

    Ардчилсан намын VI, VII Их хурлаар “Намын даргад нэр дэвшигчдийн сунгаа зарлах”, “Намын даргын дотоод сонгууль зохион байгуулах”, “Үндсэн дүрэмд хэсэгчилсэн нэмэлт өөрчлөлт оруулах” зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж баталсан. Их хурлаас гарсан эдгээр шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргын сунгаа, сонгуулийг зохион байгуулж, бүх гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар Ардчилсан намын даргаар Содномзундуйн Эрдэнэ сонгогдсон. Энэ дагуу АН-ын ХЭГ-аас  Улсын Дээд шүүхэд хандсаны дагуу Улсын Дээд шүүх энэ асуудлыг хэлэлцээд АН-ын даргаар Содномзундуйн Эрдэнэ сонгогдсоныг бүртгэж авсанаа мэдэгдлээ.