Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчид Хан-уул дүүргийн намын гишүүдтэйгээ уулзлаа
    2017 оны 03 сарын 24 нд
    f11c4e4c9f66e404a8a30290113088a9.jpeg

     

    ​Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй СБД-ийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар Хан-Уул дүүргийн Ардчилсан намын гишүүдтэй уулзалт зохион байгуулж тус тусын мөрийн хөтөлбөрийг танилцуулж, санал бодлоо солилцлоо. 

    Уулзалтын үеэр нэр дэвшигчид Монгол улсыг Ардчилсан төрт улс болгохын төлөө хэрхэн хүчин зүтгэж байснаа дурсахаас гадна цаашид намаа улам бат суурьтай, ил тод нээлттэй, гишүүдэд тулгуурласан, бүтэц зохион байгуулалт ямар байх тухай болон боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх талаар гишүүд дэмжигчиддээ тодорхой тайлбарлалаа. 

    Тэд тун удахгүй болох гэж буй Ардчилсан намын дотоод сонгуульд эв нэгдэлтэй, нэгдмэл бодлоготой, нээлттэй, чадварлаг, хариуцлагатай оролцсоноор өөрсдийн дотоод хүчийг бэхжүүлэхээс гадна Монголын ард түмний ирээдүйн хөгжилд том алхам болохыг онцолсон юм. 

    Мөн Хан-Уул дүүргийн Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй А.Гантулга, Ю.Идэрцогт, Ц.Буяндалай, Р.Дамдин нар тус тусын мөрийн хөтөлбөрийг танилцуулж өнөөдөр Ардчилсан намд эв хамтын хүчийг нэгтгэж чадвал ямар ирээдүй хүлээж буйг ярьсанаар гишүүд дэмжигчдийн талархалыг хүлээж чадлаа.