Нийслэлийн намын даргад нэр дэвшигчид Баянзүрх дүүргийн гишүүдтэйгээ уулзлаа
    2017 оны 03 сарын 25 нд
    8959466abfbcd84b02d84ac63a53d9ea.jpeg


    ​Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй СБД-ийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар есөн дүүргийн Ардчилсан намын гишүүдтэй уулзаж тус тусын мөрийн хөтөлбөрийг танилцуулж, гишүүдийхээ саналыг сонсож байгаа юм. Өнөөдөр нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг болох Баянзүрх дүүрэгт уулзалтаа зохион байгууллаа. 
    Уулзалтын үеэр нэр дэвшигчид намынхаа эв нэгдэлийг улам бататгаж шударгаар өрсөлдөхөө мэдэгдэж байсан юм. Мөн намаа хэрхэн цаашид илүү бат бөх, ил тод, нээлттэй, бүтэц зохион байгуулалт ямар байх тухай болон хүний нөөц боловсон хүчний тал дээр илүү их анхаарал хандуулж ажиллах тухайгаа намыхаа гишүүдэд тайлбарласан юм.
    Мөн намд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурийг нэмэгдүүлэх тэднийг дэмжиж нам дотор байгаа эрэгтэй хүний тэр бүр анзаараад байдаггүй нарын асуудлуудыг олж харж шийдвэрлэх, анхаарал хандуулах эмэгтэйчүүдийн квотыг нэмэхийн төлөө анхаарал хандуулж ажиллана гэдгээ  ч мэдэгдсэн юм. 


    Мөн Баянзүрх дүүргийн намын хороонд нэр дэвшиж байгаа 45 нэр дэвшигч энэхүү уулзалтын үеэр дүүргийнхээ Ардчилсан намын гишүүдтэй уулзсан юм. Энэ үеэр дүүргийн намын хорооны гишүүнд нэр дэвшиж байгаа хүмүүс дунд залуу боловсон хүчин олон байгаад намын гишүүд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.