Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчид Налайх дүүргийн намын гишүүдтэйгээ уулзлаа
    2017 оны 03 сарын 27 нд
    cd4fd650add894d1991003b60dc46380.jpeg


    ​Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй СБД-ийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар Налайх дүүргийн Ардчилсан намын гишүүдтэй уулзлаа.
    Уулзалтын үеэр нэр дэвшигчид Ардчилал, эрх чөлөө гэдэг асар өндөр үнэ цэнээр олдсон мөн үүнийг өнөөгийн залуус яг ийм л байдлаараа эрх чөлөөтэй байсан юм шиг хүлээж авч байна. Энэхүү эргэлтийг авчрах гэж ахмад настан ардчиллын партизанууд хэрхэн зүтгэж байсныг мартах ёсгүйг сануулахаас гадна цаашид намаа улам бат суурьтай, ил тод нээлттэй, гишүүдэд тулгуурласан, бүтэц зохион байгуулалт ямар байх тухай болон боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх талаар гишүүд дэмжигчиддээ тодорхой тайлбарлалаа.
    Тэд уулзалт зохион байгуулж байгаа газар бүртээ эв нэгдэлтэй байж нийслэлийн намын даргад өрсөлдөхөө мэдэгдэж байснаас гадна намын дотоод сонгуулиа амжилттай зохион байгуулж идэвхитэй оролцооо мэдэгдэж байлаа.
    Мөн уулзалтын үеэр Налайх дүүргийн  Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй Ч.Отгонхүү, М. Дашхүү нар тус тусын мөрийн хөтөлбөрийг танилцуулж дүүргийн намаа эвтэй хүчтэй илүү нээлттэй, залуусын оролцоог дэмжсэн  нам болгохыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.  

     
    Нийслэлийн намын даргад нэр дэвшиж байгаа СБД-ийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нарын дараагийн уулзалт өнөөдөр 15:00 цагаас Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүдтэй уулзах уулзалтаар үргэлжлэх юм байна.