Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчид намын гишүүдтэйгээ уулзсаар байна
    2017 оны 03 сарын 27 нд
    112dc94947e54b330a649984e8cb2f1f.jpeg


    ​Ардчилсан намын шинэчлэлийн хоёр дахь давалгаа болох намын дотоод сонгуулийн үйл явц амжилттай явагдаж байна. Өнөөдөр Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй Д.Баттулга, Ш.Түвдэндорж нар Чингэлтэй дүүргийн намын гишүүдтэйгээ уулзлаа.


    Тэд намынхаа ахмад, дунд, залуу үе мөн эмэгтэйчүүдийг дэмжсэн ямар бодлого баримтлах тухайгаа гишүүддээ тайлбарласан юм. Мөн нийгмийн тодорхой түвшинд нийслэлийн нам хэрхэн яаж ажиллах тухайгаа танилцуулав.
    Уулзалтад ирсэн иргэдийн ихэнх нь нам эвтэй байвал илүү хүчтэй байх тухай мөн удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж ардчилсан Ерөнхийлөгчийн буухиагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
    Мөн энэ үеэр  намын хорооны гишүүнд  нэр дэвшиж байгаа 17 хүн дүүргийхээ иргэдтэй уулзаж санал сэтгэгдэлийг нь сонслоо.