Сонгино-Хайрхан дүүргийн АН гишүүд нэр дэвшигчидтэйгээ уулзлаа
    2017 оны 03 сарын 29 нд
    5ee82557ffa4cfb8bfb5297764fae99e.jpeg


     
    Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй Д.Баттулга, Ш.Түвдэндорж нар Сонгино-Хайрхан дүүргийн намын гишүүдтэйгээ уулзлаа. Тэд намынхаа цаашид баримтлах бодлого, хүний нөөц ямар бүтэцтэй байх талаар гишүүдтэйгээ санал солилцов. 


    Үүнээс гадна нам эвтэй байх нь хүчтэй байхын хамгийн том хүчин зүйл юм гэдгийг нэр дэвшигчид онцолж байлаа. Гишүүд намын данс шилэн болсонд талархалтай хандаж байгаагаа илэрхийлээд цаашдаа энэ эрчээрэн шинэчлэлээ үргэлжлүүлэхийг хүссэн юм. 


     
    Мөн уулзалтын үеэр намын гишүүд ардчиллын анхдагч партизануудын гавьяаг мартах учиргүй. Ахмад дунд, залуу үе гэсэн гурван үеийн хэлхээг таслахгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулахыг хоёр нэр дэвшигчээс хүсч байгаагаа илэрхийллээ.