Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэж авлаа
    2017 оны 03 сарын 31 нд
    b93a9feec46f800fe3bce61dd8c779af.jpeg

    Улсын Дээд шүүхийн гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон өөрчлөлтийг хэлэлцэж, албан ёсоор бүртгэж авлаа. Тус намын Үндсэн дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгэх эсэх асуудлыг өмнө нь хэлэлцээд зарим бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар түр хойшлуулаад байсан юм. Харин өнөөдрийн хуралдаанаар бичиг баримтын бүрдэл хангагдсан, мөн Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт нь Улс төрийн намын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжыг зөрчөөгүй байна гэж үзэн бүртгэж авснаа мэдэгдлээ.