Ардчилсан намын 27 жилийн ой тохиож байна
    2017 оны 04 сарын 07 нд
    75d5d60cc528c40d1ba551fdb862d2f4.jpeg

    Энэ өдрүүдэд Ардчилсан намын 27 жилийн ой тохиож байна. Өнөөдөр АН-ын удирдлагууд Чингисийн хөшөөнд цэцэг өргөж, дараа нь Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөсөн юм. Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, нийслэлийн АН-ын даргаар сонгогдсон Д.Баттулга болон УИХ-ын гишүүд оролцсон юм. 


     
     
     
     
    Ардчилсан нам байгуулагдсаны 27-н жилийн ойн
    баярын хурлын хөтөлбөр
     
     
    14:00–14:05      Нээлт: Төрийн дуулал
    14:05–14:25       АН-ын дарга, УИХ-ын гишүүн С. Эрдэнэ үг хэлнэ.
    14:25-14:40       Намын дэргэдэх байгууллагууд мэндчилгээ дэвшүүлнэ.      
    • Ардчилсан Ахмадын Холбооны тэргүүн Ш.Батбаяр
    • Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн С.Одонтуяа
    • Залуучуудын төлөөлөл, АН-ын гишүүн С.Эрдэнэболд
     
    14:40-15:00      АН-ын дотоод сонгуулиар ялалт байгуулсан Нийслэл, аймаг,                                 дүүргийн намын дарга болон 2016 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулан үргэжлүүлэн ажиллах аймаг, дүүргийн намын дарга нарт АН-ын дарга, УИХ-ын гишүүн  С.Эрдэнэ “БАТЛАМЖ, ТАМГА” гардуулах ёслол.
    15:00-15:30        АН-ын дээд шагнал “Чингисийн одон” гардуулах ёслолын арга хэмжээ.
    15:30-17:00       Баярын хүндэтгэлийн концерт