Үндэсний сагсан бөмбөгийн ордонтой боллоо
    2015 оны 05 сарын 15 нд
    4800ab83985fb17e8db4179d15317bbd.jpg

    Сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн , сангсан бөмбөгийн "Алдар" -ын танхимын гишүүн, спортын мастер Д.Содномзундуй агсны нэрэмжит Монголын үндэсний сагсан бөмбөгийн ордоны нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын  гишүүн, ХАХНХ-ын сайд, МҮСБХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ,  УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Арвин, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

    Энэхүү цогцолбор нь NBA-гийн стандартын дагуу баригдсан гэдгээрээ онцолог юм. Өөрөөр хэлбэл тамирчдын эрүүл мэндэд тулгардаг бэрхшээл болох бэртэл гэмтэлд өртөхөөс сэргийлсэн, аюулгүй байдлыг дээд зэргээр хангажээ.

    Уг сагсан бөмбөгийн ордон 2000 хүний багтаамжтай бөгөөд бэлтгэлийн заал, 250 хүний ортой буудал, фитнесс заалтай юм байна. Бэлтгэлийн заалнаас бүрдсэн цогц баазад сагсан бөмбөгийн бүх насны шигшээ багууд, баг тамирчид бэлтгэл, сургуулилтаа хийх юм байна.
    NBA-гийн стандартын дагуу баригдсан энэхүү ордон Улаанбаатар хотоос баруун хойш 18 км-ын зайд Хандгайтын цанын баазад байрлаж байна. Иймээс одоо жилийн дөрвөн улиралд сагсан бөмбөгийн тэмцээн, уралдааныг үзэх гэж та бүхэн Хандгайтыг зорихоор болж байна.

    Дашрамд сонирхуулахад зургаан сар үргэлжилсэн Үндэсний супер лигийн шийдвэрлэх тоглолтууд Хандгайт дахь энэхүү ордонд тавдугаар сарын 2-ны өдөр болсон байна.