Ө.Ариунаа: Гишүүдийн идэвхи сэргэж, урам зориг орж байна
    2017 оны 04 сарын 17 нд
    def3f7285e407a492b4c83b300684711.jpg

    Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын аймгийн намын хорооны өргөтгөсөн хуралдаан болж өндөрлөлөө. Тус хуралдаанд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ оролцож гишүүдийнхээ санал бодлыг сонслоо. Энэ үеэр ҮБХ-ны гишүүд, аймгийн намын хорооны гишүүдийг батламжилсан юм. Мөн зарим гишүүдийг Ардчилсан намын дээд шагнал “Эрх чөлөөний одон”, “Ардчиллын ахмад зүтгэлтэн”, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дээд шагнал “Лиш одон” зэргээр тус тус шагнав. Энэ үеэр Говьсүмбэр амйгийн АН-ын гишүүн Ө.Ариунаагийн сэтгэгдлийг сонслоо.

    -Ардчилсан намын шинэчлэлийн талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

    -Миний хувьд Ардчилсан хувьсгалыг эхнээс нь сэтгэл зүрхээрээ дэмжсэн. Үүнээс хойш үйл ажиллагаанд нь тасралтгүй оролцож ирсэн. мөн 2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаа төлөөлж аймгийн ИТХ-д нэр дэвшиж ялалт байгуулсан. Манай нам эмэгтэйчүүдийн оролцоог хамгийн их дэмждэг. Ялангуяа намд шинэчлэл хийсний дараа намын гишүүдийн идэвхи илт сэргэж эхэлсэн шүү.

    -Шинэчлэлээс өмнөх танай сумын гишүүдийн идэвхи хэр байв?

    -Нэг хэсэг гишүүдийн оролцоо намд хэрэггүй юм шиг л байсан. Ардчилсан нам дотроо дэндүү хагаралтай, эрх мэдлийн төлөө л тэмцэлдэж байсан цаг саяхан. Намын гишүүдээ зөвхөн сонгуулийн үеэр л санадаг мэт байсан шүү дээ. Харин өнөөдөр нам гишүүдийн оролцоог хангаж, тэдний саналаар бүх сонголтийг хийж байна.Түүнчлэн намд мэдлэг боловсролтой залуучууд шинээр элсэн орж байгаад баяртай байна.