Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнийг онцлов
    2017 оны 04 сарын 19 нд
    d81918b105a1c2631c56b3ff714b555d.jpg

    Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгаад Орхон аймгийн АН-ын гишүүд талархаж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Үндэсний бодлогын хороонд эмэгтэйчүүдийн квотыг тогтоож өгсөн нь улс төр дэх эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлсэн үйл явдал боллоо хэмээн үнэлж байв.

    Түүнчлэн орон нутаг дахь томилолтынхоо хүрээнд Орхон аймагт ирж ажилласан АН-ын дарга С.Эрдэнэд талархаж байгаагаа илэрхийлээд “Орхончууд Ардчилсан намын шинэчлэлээс их зүйлийг хүлээж байгаа. Тиймээс шинэчлэлийн ажлаа тууштай үргэлжлүүлж, Ерөнхийлөгчийн сонгууль болон УИХ, Орон нутгийн сонгуульд намаа ялалтад хүргэхийг хүслээ.

    Орхон аймгийн АН-ын гишүүн,ҮБХ-ны гишүүн М.Гэрэлмаа хэлэхдээ,

    “Ардчилсан намын VI их хурлаас маш их зүйлийг хүлээж харж байсан. Энэ нь дүрмээ шинэчлэх тухай асуудал байв. Өмнө нь Ардчилсан намд дүрэм байсан ч тэр нь тодорхойгүй, хариуцлагын тогтолцооны тухай ойлголт тодорхойгүй байсан. Бид шинэ дүрмээ баталсанаар энэ бүхнийг цэгцэлсэн дүрэмтэй боллоо. Өнгөрсөн жилүүдэд Орхон аймгийн Ардчилсан нам дортоо хагаралдаан фракцын зөрчилдөөн ихтэй байсан нь дүрмийн үл ойлгогдох байдлаас үүдэлтэй. Харин бид өнөөдөр дүрмээ цэгцэлж, мөрдөж эхэлснээр намын гишүүдэд шинэ итгэл найдвар бий болсон” гэсэн юм.