Ардчилсан намын Булган аймгийн ҮБХ-ны гишүүн Н.Түвшинбаяр
    2017 оны 04 сарын 22 нд
    730b60d531f4eb4f5a63f64d28a4081e.jpeg

    Булган аймаг алдартан, анхдагчуудын өлгий нутгийнхан. Мөн түүх дурсгалын газар олонтой. Анхдагчдын өлгий нутгаас Ардчилсан намын ҮБХ-ны гишүүнээр олимпын аварга Н.Түвшинбаяр болон бусад хүмүүс батламжлагдлаа. Булган  аймгаас 15 сумдын дарга нар батламж, тамга тэмдэгээ авсанаас Баян-Агт сум, Бугат сум, Орхон сум, Сайхан сумын дарга нар ялалт байгуулсан тул улиран сонгогдсон юм. Мөн аймгийн намын дарга Б.Ариун-Эрдэнэ аймгийн намын хорооны гишүүдийг батламжлах тогтоолоо танилцуулж баталлаа.


    ҮБХ-ны гишүүн Н.Түвшинбаяр: Цаашдаа  намын шинэчлэл бүрэн хийгдэж АН эв эе эрхэмлэсэн нэгэн цул амь, Монгол улсын хүчирхэг улс төрийн хүчин гэдгээ харуулах болно...
    Ардчилсан намын шинэчлэл маш сайн явагдаж байна. Энэ шинэчлэл бол том амжилтын үндэс гэж би ойлгож байгаа. Энэ жил Булган аймгийн 80 жилийн ой болно. Энд олзуурхууштай зүйл их байгаа. Учир нь Булган аймгийн түүхэнд МАН 76 жил, Ардчилсан нам дөрвөн жил засаг барьсан. Тэгэхэд зөвхөн дөрвөн жилийн дотор АН  энд ямар өөрчлөлтүүд хийж ямар амжилт ахиц гарсныг харж болно. 76:4 жилийн хооронд ямар их ялгаа байгааг хүн бүр олж хараасай гэж би хүсдэг. Ингээд харахаар бидэнд авууштай, жиших, зүйрлэх зүйл их байна. Тэгэхээр ард түмэн 2020 онд  нэгийг бодож, хоёрыг тунгааж саналаа өгөх байх гэж болно. Шинэчлэлийн тухайд дахин хэлэхэд Ардчилсан нам хэдхэн хоногийн өмнө дотоод сонгуулиа хийлээ. Гишүүд маш өндөр идэвхтэй оролцсон, зарим хүмүүс бүр гайхаж байсан. Энэ одоо юу болоод байна гээд. Манай нам өнгөрсөн жил том ялагдал хүлээсэн нь хүн болгонд харамсал бас ухаарал, сэхээрэл өгсөн. Намын шинэчлэл бол нам доторх олон фракцийн галыг унтрааж байна. Намын бүх шатны гишүүд намынхаа гишүүдийн сонголтоор  сонгогдож байгаа учраас гал унтарсан. Сонгууль өнгөрөөд удаагүй байгаа учраас зарим фракцийн гал сайн унтраагүй л байх шиг байна. Цаашдаа  намын шинэчлэл бүрэн хийгдэж АН эв эе эрхэмлэсэн нэгэн цул амь, Монгол улсын хүчирхэг улс төрийн хүчин гэдгээ харуулах болно. Бидний шинэчлэлээ үр дүнгээ харуулах эхний алхам бол Ерөнхийлөгчийн сонгууль. За ингээд намынхаа бүх шатны гишүүддээ баяр хүргэж ажлын амжилт хүсье.