С.Эрдэнэ: Нийт гишүүдийн саналаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодорч, та бүхний хичээл зүтгэлээр ялалт байгуулах учиртай
    2017 оны 04 сарын 24 нд
    d196596fcb912d8e0ce13c264a98b3d0.jpg

    1990 онд Ардчилсан хувьсгал ялснаас хойш 27 жил өнгөрчээ. Гэвч Говь-Алтай аймагт энэ 27 жилийн 24-т нь “коммунистууд” засаглажээ. Өөрөөр хэлбэл, МАН 24 жил Говь-Алтай аймагт ноёрхсон гэсэн үг. Гэлээ гээд энэ аймаг хөгжил дэвшилд хүрсэн нь үгүй. Харин 2012-2016 оны хооронд Ардчилсан нам засаг барихдаа “Гудамж төсөл” ийн хүрээнд энэ аймагт зам талбай, гэрэлтүүлэг, усны хангамж зэрэг дэд бүтцийн томоохон ажлуудыг хийжээ.

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Говь-Алтай аймгийн намын хорооны өргөтгөсөн хуралдаанд оролцож, шинээр сонгогдсон дарга, ҮБХ, намын хорооны гишүүдийг батламжиллаа. Тэрээр “Ардчилсан намын шинэчлэл амжилттай явагдаж байна. Энэ бол шинэчлэлийн эхлэл юм. Шинэчлэл цаашаа илүү өргөн хүрээнд хэрэгжих болно. Бидний хамгийн ойрын том зорилго бол Ардчилсан Ерөнхийлөгчийнхөө буухиаг таслахгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах. Намын гишүүд та бүхний саналаар Ерөнхийлөгчид нэр дэвших хүн тодорч, мөн та бүхний саналаар ялалт байгуулах юм. Тиймээс Ардчилсан нам 2020 оны ялалтыг авахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялах ёстой” гэв.

     

    Үүний дараа Ардчилсан намын ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан Говь-Алтай аймгийн Цогт сумыг “Эрх чөлөөний одон”- гоор шагнаж намын зарим гишүүдийг Ардчилсан намын дээд шагнал “Эрх чөлөөний одон”, “Ардчиллын ахмад зүтгэлтэн”, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дээд шагнал “Лиш одон” зэргээр тус тус шагналаа.