Ардчилсан намын VIII их хурал болж байна
    2017 оны 05 сарын 06 нд
    6ddec5b58a8957461e395948279c1efc.jpeg


    АН шинэчлэлийнхээ хүрээнд үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулсан билээ. Энэ дагуу АН-ын VIII их хурал болж байна. Намын үндсэн дүрэмд заагдсаны дагуу их хуралд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болох 1206 гишүүн оролцож байна.
    Уг хурлаар үндсэн гурван асуудлыг хэлэлцэхээр болсон. Нэгдүгээрт, Шинээр байгуулагдсан ҮБХ-ын гишүүдээ батламжлах, хоёрдугаарт, АН-ын бүх гишүүдийн саналаар тодруулаад буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ батламжлах, мөн АН Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж батлах юм.


    VIII их хурал 10 цагт эхэлсэн бөгөөд хурлыг нээж АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлэв. Үүний дараа ҮБХ-нд сонгогдоод буй 389 төлөөлөгч болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр АН-ын нийт гишүүдээс хамгийн их санал авсан УИХ-ын гишүүн асан, МоАХ-ны дарга Х.Баттулгыг танилцуулсан юм.


    Намын дарга С.Эрдэнэ дээрх хүмүүсийг VIII их хурлын гишүүдийн саналаар батламжлах намын тогтоолыг танилцуулж, их хурлын гишүүдээс санал авч танхимд 100 хувь дэмжигдсэн учраас санал хураалт морин цаг эхэлж, дуусаад байна.  
    Уг санал хураалтаар дээрх хүмүүсийн эрх баталгаажиж, батламжаа гардах билээ. Одоогийн байдлаар санал тоолох ажиллагаа явагдаж байна.