Намын удирдлагууд сургалтад хамрагдлаа
    2017 оны 05 сарын 08 нд
    3b26130f33de8766925b9fb3dd3a0d9a.jpg

    АН шинэчлэлийн хүрээнд удирдлага, хүний нөөц, боловсон хүчнийг мэргэшүүлэх талаар анхаарах зорилт тавьсан. Ингээд намын удирдирдах бүрэлдэхүүний 80 гаруй хувийг шинэчилж чадсан. Иймээс шинээр сонгогдсон нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 300 гаруй төлөөлөгчийг сургалтад хамрууллаа. Сургалтаар АН-ын Үндсэн дүрмийн суурь шинэчлэлийн талаар танилцуулсан юм.

    Мөн удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан ҮБХ-ны гишүүн З.Энхболд “Сонгуулийн компанит ажлын менежемент”-ийн талаар илтгэл тавьсан. Түүнчлэн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн тухай танилцуулгыг АН-ын Улс төрийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Уртнасан, Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын талаар улс төр судлаач П.Галиндэв танилцуулсан.

    Харин одоо нийгэмд өрнөж буй эдийн засаг, улс төрийн халуухан сэдвээр тухайбал, татвар, ОУВС-гийн хөтөлбөр, төсвийн тодотгол, концесс тойрсон асуудлаар сургалт явуулж мэдээлэл өглөө. Сургалтад хамрагдсан, намын дарга, Хэрэг Эрхлэх газрын дарга нар аймаг, дүүрэгтээ очоод намын бусад гишүүдэд дээрх сургалтын талаар мэдээлэл өгөх юм.