Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо шинэ зохион байгуулалтанд орлоо
    2017 оны 05 сарын 09 нд
    f560fa1476ea916bc1b62ece9a9a6f19.jpeg

    Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо нь Зөвлөлдөх хорооны ээлжит хурлаа хуралдуулж Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох стратеги төлөвлөгөө болон дотоод зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэн баталж шинэ бүтэц зохион байгуулалтаар ажлаа эхлүүлэн намың шинэчлэлийн давалгааг үргэлжлүүлж гишүүдийн оролцоог идэвхижүүлсээр байна. Ардчилсан намын дэргэд эмэгтэйчүүдийн холбооноос гадна ахмадын, залуучуудын, оюутны гэсэн холбоод тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн гэдгийг дуулгах нь зүйтэй.

    Хүн амын 50-иас дээш хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн томоохон төлөөлөл болж ирсэн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо нь АН-аас  ҮБХ-нд сонгогдсон болон нам, улс төрийн байгууллагын тодорхой албан тушаалуудад томилогдсон 100 гаруй эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнтэйгээр Зөвлөлдөх хорооны хурлаа АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа хуралдуулж буй нь энэ юм. Ардчилсан намын наймдугаар их хурлаар  Үндэсний Бодлогын Хорооны гишүүний эрхээ баталгаажуулсан эмэгтэйчүүд  Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилдаа нэгдсэн зохион байгуулалт, стратеги төлөвлөгөө, эрч хүчээр дүүрэн гар гараасаа барин  нэгэн зорилгын төлөө хамтран ажиллахаар сонгуулийн нарийн тактик төлөвлөгөө ч гаргасан байна.