МАН-ЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ 90 МИНУТЫН БИЧЛЭГИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛАХААР БОЛЛОО
    2017 оны 06 сарын 02 нд

    МАН-ын удирдлага сонгуулиар төрийн эрхийг хууль бусаар авах төлөвлөгөөний нууц бичлэгээр сонсгол хэлэлцүүлэг хийлээ

    УИХ дахь Ардчилсан намын бүлгээс МАН-ын УИХ-ын сонгуулийн үеэр төрийн эрхийг эрхэн хууль бусаар авсан тухай "60 тэрбумын", хар машиныг болоод цахим орчинд хэрхэн нөлөөлсөн тухай нууц бичлэгийн нээлттэй сонсгол, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлүүлэгт  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд,  хуулийн байгууллагын төлөөлөл, дүүрэг бүрийн иргэдийн төлөөлөл болоод холбогдох албаны хүмүүс оролцлоо. Хэлэлцүүлгийн УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан удирдан явууллаа. Энэхүү бичлэгтэй холбоотойгоор Төрийн эрхийг хууль бусаар авахаар иргэдийн цахим орчныг хууль бусаар хянах үйл ажиллагаа явуулсан талаар, Facebook, Twitter, viber, whatsapp, wechat зэрэг цахим орчинд Монгол Улсын иргэдийг хянах, тандах, хаах зэрэг үйл ажиллагааг дэмжсэн байж болзошгүй байгаа тул  ХБНГУ, АНУ, БНХАУ-ын элчин сайдын яамдаар нь дамжуулан тухайн улсын хууль хяналтын байгууллагаар нь шалгуулах хүсэлт гаргалаа. Сонгуулийг санаатайгаар луйврын аргаар буюу мафын сүлжээ маягаар зохион байгуулалттайгаар хийгдсэн түүх байгаагүй

     

     

    Хэлэлцүүлгийг нээж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  “УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дараа МАН-ын хууль бус үйл ажиллагааны талаархи бичлэг олон нийтийн хэрэгслээр цацагдсан. Уг бичлэгийн бүрэн эхийг манай бүлэгт өгсөн. Нийт 90 орчим минутын бичлэг бий. Та бүхэнтэй бичлэгийг сонсож, энэ асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр АН-ын бүлэг шийдвэрлэлээ. Бичлэгт МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, намын гишүүн А.Ганбаатар гэх хүмүүсийн хооронд сонгуулиар төрийн эрхийг хууль бусаар авах нууц төлөвлөгөө, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай ярьсан. Энэнхүү яриа нь хэрхэн биелэлээ олсон байгаа харуулсан ийм бичлэг болсон. Тухайн үед МАН-ын удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан “Энэ бичлэг эвлүүлэг болох нь тогтоогдсон” хэмээн олон нийтэд мэдээлсэн. Гэвч бичлэгт дурьдагдаж байгаа шиг хууль шүүхийн байгууллага дахь өөрсдийн гар хөл болсон нөхдүүдээр төрийн эрхийг хууль бусаар авахаар хийсэн луйвар, бохир үйл ажиллагаагаа нуун дарагдуулах, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянаж, хүссэн мэдээ мэдээллээ түгээхийг тулгах төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлж чадсан нь энэ бичлэгээр илэрхий болж байгаа юм. МАН-ын удирдлагын цөөхөн хүний дунд яригдсан энэхүү төлөвлөгөө нь гэмт хэргийн шинжтэй. Тэр дундаа Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээний асуудлыг дагуулж байна. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу нөхцөл байдлыг хуулийн хүрээнд хянуулж, шалгуулах хэрэгтэй. Мөн хууль бус үйл ажиллагаанд холбоотой байж болзошгүй гадаадын компаниудын асуудлыг холбогдох Элчин сайдын яамаар дамжуулан тухайн улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзсэн. Хуулиар сонгуультай холбоотой төлөвлөгөөг хэлэлцэж, ярилцахыг хориглоогүй. Гэхдээ төрийн эрхийг хууль бусаар авах энэхүү төлөвлөгөө нь Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчиж байгаа нь илэрхий байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд 27 жилийг үдэхдээ ийм бусармаг байдалтай Үндсэн хуулийг зөрчсөн, ард нийтийн сонгуулийг санаатайгаар луйврын аргаар буюу мафын сүлжээ маягаар зохион байгуулалттайгаар хийгдсэн түүх байгаагүй. Харин анхны үйлдэл 90 минутын энэхүү бичлэгээр тодорхой болж буйг бид өнөөдөр харж байна" гэлээ. 

    Ж.Батзандан: Бичлэгийг хийж, олон цацсан залуугийн амь нас, аюулгүй байдал хүнд нөхцөлд орсон 

    Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан бичлэгт Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрхэнд халдсан гурван ноцтой асуудал ярьсан тухай онцолж байв. Тэрбээр “МАН-ын удирдлагуудын сонгуультай холбоотой асуудлаар ярилцсан 90 минутын бичлэг ирсэн. Бичлэгийг олон нийтэд илчилж, хэвлэл мэдээлэлд ил тод болгосон тухайн үед МАН-д ажиллаж байсан эх оронч залууд баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн МАН-ын удирдалгуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илчилсэн нь Монгол төрийг илүү ариун байлгахад тус болсон. Мөн дараа дараагийн төрийн сонгуулийг зохион байгуулахад их хэрэг болно гэж бид үзэж байгаа. Бичлэгийг хийж, олон нийтэд ил болгосон залуугийн амь нас, гэр бүлийн аюулгүй байдал хүнд нөхцөлд орсон гэх мэдээлэл бидэнд ирсэн. АН болон иргэний нийгэм, иргэдээс хамгаалал хүсч байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Хэлэлцүүлэг эхлэхийн өмнө Монгол Улсын хэд хэдэн хууль тогтоомжийг танилцуулъя. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, завдахыг хориглоно гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Эрүүгийн тухай хуульд төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдвал 16-20 жил хорих ял шийтгэнэ гэж маш тодорхой заасан. Мөн гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай яриа энэ бичлэгт орсон. Иргэдийн фэйсбүүк, мэдээллийн хэрэгсэл рүү орж иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлах тухай МАН-ын удирдлагууд ярилцсан. Энэ нь Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд гурав хүртэлх жилийн хугацаанд хорих ял шийтгэх хуулийн заалт бий. Иргэнийг үзэл бодлоор нь мөрдөн мөшгөхийг хуулиар хориглодог. Гэтэл энэ мэдээллийг ил болгосон залууг ТЕГ, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газарт хэрэг үүсгэн өдөр бүр дарамталж буй мэдээлэл бидэнд ирж байгаа” гэлээ.

    МАН-ынхан нууц бичлэгтээ юу ярив...

    Тус бичлэгт сошиал мэдээллийг зохицуулах, санхүүжилтийн схемын тухай дэлгэрэнгүй ярьжээ. Тодруулбал, дэд сайд 500 сая, сайд нэг тэрбум гэх зэргээр нийслэлээс 60 тэрбумыг босгох тухай ярьсан байна. Харин хураасан мөнгөө яаж нуух тухайгаа, мөн Тавантолгойн мөнгийг оффшордох, гадаадад зарах, мөнгө авах тухай, хуулийн хамгаалалт хэрэгтэй байгаа тухайгаа хоорондоо ярьжээ. Шуурхай ажиллагааны багаа “эвгүй” хүмүүсээс бүрдүүлж, сонгуулийг бүх талаас нь дайрах тухай яриа ч өрнөсөн байна. Түүнчлэн  сонгуулий хар машиныг хакердах тухай ярьжээ. Хэрвээ улс төрийн хамгаалал үзүүлбэл хакердахад бэлэн,  гадаадын компаниа авчирсан хэмээн ярьж байгаа бичлэгийг протоколоор хүргэе. 

     

    МАН ИРГЭДИЙН ЭРХЭНД ХАЛДАЖ, ХЯНАЖ, ТАГНАЖ, ЦАХИМ ОРЧНЫГ ХАКЕРДАХ ТУХАЙ ЯРИА

    Мэдээж коммент дээр бид нар тухайн групп дээрээ хийснээрээ хяналт тавина, устгал, нууцлал хийнэ. Устгал нууцлал гэдэг нь. 

    Бид урд өмнө нь аттакууд хийдэг байсан бол одоо аттак биш зүгээр бусад хүмүүст харагдахгүй байлгах л арга хэмжээг авъя. Нууж. Энэ компанийг бид нар санал тавьсан нь яах вэ устгахгүйгээр бид нар танай Монголын фэйсбүүк хэрэглэгч нарт харагдахгүй байдлыг л хийж өгье. Устгах юм бол хууль зөрчөөд байгаа учраас харагдахгүй байх арга хэмжээг авч өгөө л гэсэн. 

    М.Энхболд: -Эзэн бол өөрөө хараад байдаг. Байна гэж хянаад байдаг. 

    Ганбаатар: -Байна гэж хараад байдаг, бусдад харагдахгүй гэсэн үг. Нийгэмд цацагдахгүй гэсэн үг. 

    Энэ компани бол ингэж байгаа юм. Хууль зөрчөөд энийг хийнэ гэх юм бол аймаар юм хийж болно. Үнэ өртөг нь өндөр л болно. Бид нар энэ IT-чидтай харьцаж байгаа тээн. 

    Hiteach багмэдээжажиллана. Hi teach багөндөрнууцлалыг хамгаалах, хамгаалалтын довтолгоог ... олон улсын баг ийм статустай ажиллана. 

    Мэдээж орон нутгийн сонгууль дээр ч гэсэн гэрээ байгуулсан байгаа, энийгээ сунгаад Google-ийн хайлтын систем, хяналын систем дээр ажиллая. Энүүгээрээ яах вэ гэхээр урд өмнө юу хайж байсан юм, хэн юу хайж байна. Ямар хандалтыг илэрхийлж байна гэдгээр 2012 онд ч авч байсан, 13 онд ч авч байсан. 

    Hi tech энэ бол Германы аягүй том компани. Дэлхийн аль ч өнцгөөс орно, хар хайрцагийн

    Бид нар эхний ээлжинд ярилцсан, уулзсан. Энэ төлөөлөгч нь ирсэн. Ирж уулзалт хийгээд. Орон нутгийн сонгуулийг анх контакталж байсан. 

    М.Энхболд: - Надтай уулзаад байсан Германууд мөн үү, биш үү. Би нэг уулзсан шүү дээ. Орон нутгийн сонгуулийн үеэр. Чи нэг Германуудыг уулзуулсан шүү дээ. 

    -Биш байхаа. Манай өрөөнд л уулзсан. 

    М.Энхболд: -Надтай нэг уулзуулсан даа. Яг л энэ чиглэлийн. 

    -Орон нутгийн сонгуулийн үеэр байсан юм болов уу. 

    Мэдээж мэйлийн нэгдсэн сүлжээ гээд мэдээллээр хангагдаж байгаа. Мэдээж хэвлэл мэдээллийн салбар дээр медиа групп үүсгэж байгаа учраас хот телевиз яаж зохион байгуулагдаж явж байна. Зөвшөөрөл, эрхийг бичгүүдийг бүгдийг нь өгсөн байж байгаа. Мэдээж буцаад дахиад л нөгөө Монголын хувийн сайт гэдэг нэгдлийг хянана, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 220 сайт л байгаа. Их бага гэхгүйгээр хандалтаар нь л мэдээ өгчихнө. 

    Мэдээж видео, youtube дээр бид нар тодорхой тодорхой ийм нийгэмд чиглэсэн нэвтрүүлгүүдийг бас явуулна гэсэн байгаа. За телемаркетингийн үйл ажиллагаа явагдана. Телемаркетинг үндсэн хоёр агуулгаар бүрдэж байгаа. Нэг нь Юнител, Мобиком, Скайтел, Жи-Мобайл үндсэн бид нарын ярьдаг мессеж зар явахаас гадна сүүлийн үед их хэрэглэгдээд байгаа skype, viber, ви-чат, ви-лайне эд нар дээр бид нар хэрхэн хамтарч ажиллах юман дээр явж байгаа. Энд нар дээр бас сурталчилгаа болон мониторинг хийж ажиллана. 

    Одоо бол ихэнхи хүмүүс skype, viber, v-chat-аар л харьцаж байгаа учраас энэ дээр нь бид нар бас нөгөө эсрэг талыгаа ямар байдалтай байна вэ гэдгийг мэдэхээс гадна бас нийгэмд энэ чиглэлийн юмыг танилцуулахыг төлөвлөж байгаа. 

    Ерөнхийдөө энэ хөтөлбөр маань яагаад 60 секунд гэсэн бэ гэхээр товч дарагдсаны дараа үндсэн манай энэ стратеги үүссэний дараа бол бид нар 60 секундэнд л энэ бүх видео хэрэгслийг ашиглаж болно гэсэн үг. Маш хурдтай. Нөгөөтэйгүүр том хэмжээгээр. Гол стратур нь бид нар дэлхийн масс видео контентийн нэгдлийн мөн чанарыг үүсгэх, 2-рт тэрэн дээрээ тохирсон стратеги төлөвлөлт хийх. 3-рт дата центрийн системийг үүсгэх. Ийм үндсэн 4 стратур барьж байгаа. Ийм маш олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бололцоотой. Энэ бол зөвхөн эхлэл. 

     

    Хар машиныг хакердаж төрийн эрхийг мэдлийг хууль бусаар авах тухай

    Сандуй: -Бид нар бол төлөвлгөөтэй байгаа. Дараа нь нэг танилцуулах юм байсан. Тэгэхдээ та яараад байх шиг байна. Тэрэнд бас сценари байгаа, тэр нь бол нууц байгаа. Нууц PR, Сандуй Нийслэлийн намын хороо гэсэн нууц төлөвлөгөө байгаа. 

    Санхүүг бүрдүүлэх, санхүүгийн схемд дэмжлэг үзүүлэх, саяны энэ санхүүгийн схем дээр хамтарч ажиллаад нэгдсэн том санхүүгээ босгоод намаараа гаргаад, санхүүгийн нэгдсэн зохион байгуулалтанд ормоор байгаа юм. Бүх юм нэгдсэн баймаар. Бүх юм хэвлэх материал хүртэл эндээс яг ийм л команд тараагаад л нэрийг нь солиод тараах матегриалаа хүртэл бид нар эндээс өгдөг байхаар. 

    М.Энхболд: -Хотын санхүү, удирдах зөвлөлийн санхүү бол нэг байж болно. Аймагт бол арай болохгүй. Аймаг чинь арай зайтай, тусдаа үйл ажиллагаа явуулдаг. 

    Сандуй: -Энийг бол би дан нийслэл дээрээ л тулгуурлаж яриад байгаа юм. 

    Ганбаатар: –Тэгэхдээ нэг ийм юм байгаад байгаа. Сонгуульд яг ингээд нэр дэвшиж байгаа улсууд хандивын мөнгө, намаас мөнгө авдаг, сурталчилгааны юмнуудыг авдаг тэгэсэн хэрнээ яг хандиваар ирсэн мөнгөнүүдээ өөрөө хусчихаад байгаа байхгүй юу. Тэгсэн хэрнээ худлаа яриад байдаг байхгүй юу. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр нэгдсэн зохион байгуулалтанд оруулаад за яах вэ гар дээр тараах тэр өөрөө тэр яг хороондоо хийх, өөрийнхөө PR-ыг хийх мөнгөө аваад бол ер нь бол энэ мөнгийг нийлүүлж байж сонгуульд орно шүү гэдэг юмыг нам дээрээс нь ийм хариу нэмж өгнө гээд явмаар байна. 

    Тэгээд нэгдсэн зохион байгуулалтаар хямгадалттай сайн, зөв гарцаар гаргаад. 

    М.Энхболд: -Одоо яг тийм юм гараад байгаа байхгүй юу. 12 оны сонгуульд нийт хэдэн төгрөг өгсөн, тэр мөнгө хаашаа орсон юм бэ. Би намын байрны гадаа ирээд л тэгээд тэрэнд нэг цүнхтэй өгөөд оруулсан шүү дээ гээд. Тэгээд тэрнээс тийм нөгөө тийм юм байна, тэрнээс тэр хүн чинь ийм гомдол санал тавиад байна шүү дээ, чи тэр мөнгийг нь яасан юм бэ гээд. Бүртгүүлсэн юмуу гэхээр царай нь улайгаад. 

    Сандуй:-  Ерөөсөө  аймаар тийм юм болсон, би тэрийг өөрөө мэднэ шүү дээ. Яаж тэр. 

    Ганбаатар: - Энийг л бид нар нэг шугаманд барих хэрэгтэй. Нэг л зохион байгуулалттай болгож.

    Сандуй: -Яаж үрэн таран хийж байсныг ямар ч юугүйгээр л яваад байсан юм чинь. Аягүй хэцүү байсан. 

    За багийн аюулгүй байдал, хуулийн хамгаалалт. 

    Манай хүмүүс том том юм хөндөөд эхэлнэ. Тэр үед бид нарыг хууль байгууллагын хамгаалалт хэрэгтэй. 

    Сайн залуучууд яг ний нуугүй хэлэхэд мөнгө өгсөн ч ирэхгүй байна. Айгаад байна. 

    М.Энхболд: -Одоо айгаагүй ээ. Одоо тэр айдас нь багасна. Одоо бол 12 оны сонгуулийн дараах үеийг бодвол гадна тал чинь шал өөр болсон. Юун Ардын нам гэж хүн дуугардаггүй байсан чинь одоо Ардын нам чинь арай ч бас ийм юмуу гээд нэг жаахан наашаа харчихаад байгаа юм. 

    Одоо бид нар ингээд зөв ажиллаж чадах юм бол за ялагдах нам руу өөрөө гүйж очдог хүн гэж ер нь байдаг юмуу. Ялах магадлал нь өндөр рүү л очиж л. Тийм учраас хүмүүс тэр бол ингээд аяндаа одоо наашаа харсан байгаа. Тэгэхдээ одоо наашаа өөрсдөө гүйж ирдэг болно. Тэр гүйж ирдэг болохыг нь бид нар л хийнэ. Бид нар өөрсдөө ингээд зөв юм хийгээд ингээд байх юм бол за за эд нар гарцаагүй юм байна гээд. 

    Сандуй-: Бид нар нөгөө нэг юу яах гээд байна. Хар машин, зашинтай  юмрууньHi tech баг маань оролцоно шүү дээ. Бас тэр мэрүү ороод ингээд очоод юм хэлэхээр. Дээр Ерөнхийлөгчийн сонгуулиар асуудал гардаг чинь ер нь тэндээс эхтэй шүү дээ. Тэгэхэр нөгөө хэдээс бүгд айгаад бид нар чинь болиулсан шүү дээ. Зогсоолгоод л зогсоосон шүү дээ. Утсаар яриад л бид нар зогсоосон. 

    Саяхан бас манай нэг IT-гийн залууг Дорнодод аваачаад хорьсон. Дорнодод явж байхад нь хориод 3 хонуулаад авлаа. Ер нь бол яах вэ багийнхан ингээд байгаа байхгүй юу. 15, 16 онд бид нар нэлээн аягүй эвгүй юм руу орж ирнээ. Тэгэхэд энэ дээр хамгаалалт байхгүй бол би яах юм бэ гээд айгаад байна гээд байгаа байхгүй юу. Түүнээс хамгаалалттай бол бид нар зоригтой, асуудлаас айхгүй, аймааргүй байна гээд байгаа байхгүй юу. 

    Саяны бодлого, стратегийн нэгдсэн ...ажиллахад л бүх шатанд дэмжээд өгөх юм бол бидэнд ялах боломж байна гэж л хэлээд байна. Боломж  бол байгаа. Гэхдээ одоогийн хүмүүсийн яриад байгаа шиг юу гэдэг юм зүгээр урсгалаар ороод ялна гэж байхгүй шүү дээ. Нэгдсэн зохион байгуулалтанд ороод нэгдсэн сахилга баттай, нэгдсэн санхүүтэй, бүх юм цэрэгжилтийн зохион байгуулалттайгаар ороход ялна. 

    Тэрнээс дур дураараа аашлаад ингээд нэг дүүрэг нь, нэг аймаг нь ингээд ингэх юм бол бас хүнд. 

    М.Энхболд: -За ерөнхийдөө болсон уу. За баярлалаа. 

    Төрийн албыг арилжаалж 60 тэрбум төгрөг босгох тухай 

     

    Сандуй: -Ер нь бол яах вэ бид нар санхүүжилтийн төлөвлөлт хийсэн. Ирээдүйд бид нар гарах ашгаа үнэлье гэж байгаа юм. Ирээдүйн боломжоо үнэлье гэж байгаа юм. Бид нар бүх хүмүүсийн судалгааг авсан, бүх агентлаг, одоо байгаа агентлаг, яам, Тамгын газар, хууль тогтоох гүйцэтгэх газар, орон нутгийн түвшинд бүгдэнгийнх нь албан тушаалыг гаргаад авсан байгаа. 

    Тэгээд энэ дээр хэн ажиллах вэ, ямар одоо үнэ өртөгтэй байх вэ гэдэг юмыг л нууц байх ёстой. Чи яг энэ дээр очих юм бол та доороо 5 хүн олоод удирдаж ажилла, нийт тэдэн төгрөгний санхүүжилт босгож ир гэдэг ийм нууц даалгавар өгнө. Энэ бол хоор хоорондоо тус тусдаа байна гэсэн үг. 

    М.Энхболд: -Хотынхыг бас давхар хийсэн үү. 

    Сандуй: -Хийсэн, бүгд байгаа. Танд үзүүлнэ, бүгд задарна. Санхүүжилтийн 1, 2, 3 дугаар схем гэж байгаа. 1-р схем бол нөгөө бүх гишүүдийн татвар хураамж. 2 дахь нь бол сонгуульд нэр дэвших хүмүүсийн татвар, хураамж тэр авна. Дээр нь бас хандивтай. 

    Сонгуулийн үед ашиг сонирхолтой байгаа компаниудын хандиав гэсэн ийм схемийг босгож ирсэн байхгүй юу. Энэ дээр бол бүгд задарчихаж байгаа юм. 46 000 гишүүн байгаа гэж тооцоод л сонгуультны хураамж ийм ийм хүмүүс ингэж байна гээд бид нар авдаг юмнуудаа гаргасан байгаа. 

    За УИХ-д одоо нэр дэвшигч нь одоо 100 сая гээд тавьсан. Тэгээд одоо Иргэдийн хурал 50 сая, дүүрэгт бол 30 сая, хороон засаг дарга бол 10 гээд ингээд задлаад л. Тэгээд томилогдох албан тушаал гээд томилогдох албан тушаал гээд бүгдийг нь гаргасан. Бүх хүмүүсийг гаргаад тэгэхдээ байгууллага дээр бол бид нар доод тал нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн хүртэл гаргасан. Түүнээс мэргэжилтнүүдийг бол оруулаагүй. Ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, тэгээд санхүүгийн эрхтэй тэгээд дарга, дэд дарга гэсэн ийм үндсэн хүмүүсийг үнэлээд тэгээд ерөөсөө л эртхэнээс хүмүүсээ байршуулаад та яг тодорхой.бид нар мэдээж бүгдийг нь солино шүү дээ. Тэр мэтээр л хүмүүсээ ажил төрөлтэй болгоё гэсэн.

    Нэг ёсондоо хөрөнгө босгох пандрайзингийн систем, барууны систем бид нар практик хийх хэрэгтэй. 

    М.Энхболд: - Яг ингэдэг орон олон бий юу. 

    - Европ руу бол хэд хэд бий. Одоо нэг ёсондоо л Такс, квто өгөөд байна, билет өгөөд байна гэсэн үг. 

    Ер нь бол нийслэл дээрээс бол нэг 60 тэрбум босохоор байгаа. Том намын хэмжээнд бид нар одоо ингээд таныг зөвшөөрөөд яг энэ чиглэлээрээ санхүүгийн схемийг хий гэх юм бол бид нар хийхэд бэлэн байгаа байхгүй юу. Санхүүгийн схем хийнэ гэж өөрөө их олон сар сууж ажиллах ёстой. Тэгээд яах вэ схемээ хийгээд ажиллах схем хийчихээд дараа нь хураалтыг яааж нуух вэ гэдэг асуудал руу явдаг байхгүй юу. Тэгэхээр тэр юмнуудыг бид нар хийх учраас олон сар авдаг учраас таныг нөгөө хүлээгээд байдаг маань тэр. 

    Тэгэхээр бид нар энэ дээрээ яах ёстой вэ гэвэл жишээлбэл одоо ХЭГ-ын дарга гэж байна. Доор нь одоо хэдэн хүн байх юм. Тоотой нь хаана байна. Ингээд одоо тоотойгоо ингээд задарсан. 

    Жишээ нь Хууль эрх зүйн хэлтэс гэхэд дарга нь байна,  ингэхэд хэлтсин дарга байна, ахлах мэргэжилтэн гэхэд энэнтэй л бид нар харьцана. Бүгдийг нь ингээд тойргийн системээр. 

    М.Энхболд: -Энэ 3-ынхаа юмыг л төвлөрүүлнэ. 

    - Тэгэхээр яах вэ гэхээр энэ хүнд л бид нар ганцхан мөнгө хэлнэ, чи энийг л аваад ир тээн. Тэгэхдээ энэ 3 хүнийхээ анкетыг нам руу заавал хүргүүлнэ. Бид ямар боловсон хүчин байна гэдэг нь. Түүнээс мөнгө өгсөн болгоныг дэвшүүлэхгүй тээн. Боломж бол байгаа юм байна гэхдээ анкет өгөөдөх, дараа нь энэ ажлыг хийж чадах юмуу үгүй юмуу. Яагаад гэвэл ЗГ, намын явж байгаа үйл ажиллагаа, улс төрийн ажил гэдэг бол өөрөө боловсролын чадваргүй, хүчингүй бол бид нар үйл ажиллагаан дээр унаад эхлэх байхгүй юу. 

    М.Энхболд: -Өөр ярих юм юу байна. 

    - Гаднаас мөнгө босгох. Гадны бусад нам, гадаадын хөрөнгө оруулагчтай одоо яг танай нам гарах юм бол бидэнд ийм Тавантолгой тэд ч гэдэг юмуу яг тийм юмнууд байдаг шүү дээ тээн. Тийм юмнуудыг тусад нь гадаадад мөнгө угаах маягаар санхүүжилт босгоё гэсэн юм бас байгаа. Энийг бол бид нар өөрсдөө дараа нь жич ярилцъя гэж бодож байгаа. 

     

     

    Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчид МАН-ын маш нууц байсан бохир бодлогыг, Үнэн биш гэж  60 тэрбумын бичлэг нь үнэн болохыг, шударга бус байдлыг, үнэн төрхийг илчлэх бичлэгийг сонсгосон юм. Улмаар бичлэгтэй холбоотойгоор хэлэлцүүлэгт ороцогчид байр сууриа илэрхийллээ. 

    Г.Баасан: МАН монголын төрийн эрхийг хууль бусаар аваад нэг жил гаруй хугацаа өнгөрчихлөө

    /Монголын  ахмадын чөлөөт холбооны тэргүүн/

    -Бичлэгээс харахад, Монголын ард түмний сонгох, сонгогдох эрхэнд маш ноцтойгоор халдсан байна. Энэ бол Үндсэн хуулиар иргэн бүрт олгогдсон эрх. Мөн хүний итгэл үнэмшлийг хянаж эхэлжээ. Хэн юу боддог вэ гэдийг хянаж байна. МАН Монголын төрийн эрхийг хууль бусаар аваад нэг жил гаруй хугацаа өнгөрчихлөө. Үүнийг таслан зогсоох хууль хяналтын байгууллага манай улсад бий. Прокурорын эрх байна. хөдөлгөөнгүй нотлох баримттай үйлдэгдсэн төгс гэмт хэрэг байна. Бүрэлдэхүүн, зорилго, захиалагч гээд бүх зүйл нь тодорхой байна. Прокурорын гол ажил байна. Монгол Улсын прокурор хамгийн эхэнд уг хянах, шалгах хэрэгтэй.

    Ц.Оюунгэрэл: Төрийн байгууллагуудыг худалдах сүлжээ бий болгосон байна.

    /УИХ-ын гишүүн асан /

    -Монгол Улсын төрийг бүх талаар нь зарж худалдах тухай хууль бус асуудал байсан. Мэдээллийг илчилсэн Д гэх залуу хилээр гарах хориотой, хоёр гурван удаа баривчлагдсан, хуулийн байгууллага гэр бүлд нь нэгжлэг хийж, эхнэр, нялх хүүхдүүдийг нь айлгаж, сүрдүүлсэн байсан. Өөрөө Тагнуулын Ерөнхий газар дээр энэ бичлэгт гарч байгаа А.Ганбаатар гэж хүний нэхэмжлэлээр мөрдөн байцаагдаж байгаа. Гомдол гаргаснаас хойш Д гэх залуугийн бүх банкны картуудыг хурааж авсан, машины түлхүүр, автобусны картыг хурааж авсан. Ийм байдалтай хоёр сар болж байна. Мөн гэрт нь байсан бүх л электрон тоног төхөөрөмжийг нь хурааж авсан. Энэ хүнийг нийгмээс тусгаарлаж, хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр хорих, тэр ч бүү хэл С.Зоригийн хэрэг шиг болгоно шүү гэж дарамтлах байдалд оруулж байна. Түүнчлэн Д гэх залууд биеийн хүчний, сэтгэл санааны болоод, эдийн засгийн хувьд дарамтад оруулж байна. Энэ хүний аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Төрийн албыг хууль бусаар наймаалцаж байгаа энэ бичлэгийг илрүүлснийхээ төлөө хохирох юм бол Монгол Улсад Ардчилсан үнэт зүйл, хүний эрх эрх чөлөө тэр зэргээр аюулд орно. Тиймээс Д гэх залууг өмгөөлж, хамгаалах ёстой . Төрийн бүх албыг худалдахаас гадна худалдаж болох газрын лиценз, зөвшөөрлийг мөнгө босгох тооцоондоо оруулсан. Улс орны батлан хамгаалах, хил хамгаалах, Тагнуулын Ерөнхий газар зэрэг аюулгүй байдлын амин сүнс болсон газруудыг худалдахаар төлөвлөгөөндөө оруулсан байдаг. Тухайлбал,Батлан хамгаалах яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, санхүү, нябо, дөрвөн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнээс мөнгө авна гээд хүснэгтэд оруулсан байна. Тагнуулын Ерөнхий газрын дарга, дэд дарга, мэргэжилтнүүдэс мөнгө авна гээд оруулчихсан байна. Энэ нь улс орны аюулгүй байдлыг ноцтой хохиролд оруулна гэж харж байна. Хил хамгаалах газрыг худалдана гэдэг чинь хилээ худалдана гэсэнтэй ялгаагүй болж байна. ХХЕГ-ын дарга, санхүүгээс мөнгө авна, ЗХЖШ-ын дарга санхүүгээс мөнгө авна. Хэзээ ч худалдаж болохгүй газрууд шүү дээ. Хамгийн их мөнгө авах газар нь газрын харилцаа, Геодези зураг зүйн газар байгаа. 726 хүнээс мөнгө авна гэж байна. Юу гэсэн үг юм бэ. Хаана, ашигт малтмал, юу байна гэдгийг зурж байдаг газрын 726 хүн нь худалдагчихаар Монгол Улсын газар юу болох вэ. Татварын Ерөнхий газрын 738 хүнээс мөнгө авахаар юу болох вэ, ингээд яам бүр, аймаг, орон нутгийн төрийн байгууллагаас мөнгө аваад нийлбэр дүн нь 57 гаруй тэрбум төгрөг болж байгаа юм. Хэзээ ч худалдаж болохгүй төрийн байгууллагуудыг худалдах сүлжээ бий болгосон байна. Монгол Улсын төр мөнгө төлсөн хүний л гарт орох юм байна. Энэ мөнгийг нь бүтнээр нь төлчихдөг мөнгөтэй этгээд өөр улсаас гараад ирвэл Монгол улс хэний халаасанд орох вэ гэдэг нь ойлгомжтой байна. Энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл, нөгөө талаас ард түмний эрх мэдэл шууд булаагдсан үйлдэл харагдаж байна. Монгол Улсын өвөг дээдсийн тэмцэж ирсэн бие даасан хараат бус байдлыг үгүй хийх гэсэн, аюул учуулсан үйл явдал болж байна. Хуулийн байгууллага заавал анхааралдаа авч төрийнхөө төлөө, ард түмнийхээ төлөө үйлчлэх ёстой.

    Н.Тэгшбаяр: 60 тэрбумын хурган дарга нар толгой дээр гарч суулаа

    /Ардчилсан намын гишүүн/

    -Монгол Ардын нам мафи болжээ. 60 тэрбумын хурган дарга нар толгой дээр гарч суучихлаа. Мөнгө өгөөгүй хүмүүсийг бүгдийг нь халсан. Албан ёсны тоогоор 20 гаруй мянга болчихоод байна. Шүүх дээр очоод халагдсан хүмүүс нь хууль бусаар халагджээ гэдгээ тогтоолгочихоод байхад шүүхийн шийдвэр биелүүлдэггүй, шүүхийн дээр гарчихсан хурган дарга нар даварч байна. Энэ хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга хариуцлага хүлээж огцрох ёстой. Мөнгөөр төрийн албанд орж ирсэн хүмүүс хүн чанар, нинжин сэтгэлгүй болдог юм байна. Төрөх дөхчихсөн, тэтгэвэрт гарах дөхчихсөн хүмүүсийг халаад явуулчих юм.