Ардчилсан намын Улстөрийн зөвлөлөөс Засгийн газарт хариуцлага тооцож ажиллах шийдвэр гаргалаа
    2017 оны 08 сарын 30 нд
    97f745fe384fd0d4d1ba0598ff8551f7.jpg

     

    Ардчилсан намын Улстөрийн зөвлөл цаг үеийн асуудлаар хуралдаж тодорхой 
    шийдвэрүүдийг гаргалаа. Эндээс онцолбол УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор уг асуудалд Ардчилсан намын болон УИХ дахь АН-ын бүлгийн баримтлах байр суурийг тодорхой болгох асуудлыг хэлэлцэв. Улстөрийн зөвлөлөөс гаргасан тогтоолд дурдсанаар УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага тооцож ажиллах нь зөв гэсэн шийдвэр гаргасан байна.