УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Камбожын вант улсын Үндэсний хурлын гишүүн Сон Чихай /Son Chhay/ - г хүлээн авч уулзлаа
    2017 оны 09 сарын 05 нд
    ab913cd812e51af559842ba2bf7a45cd.jpg

    Өнөөдөр /2017.09.05/ УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ  Камбожын Вант улсын Үндэстнээ  аврах намын бүлгийн дарга, Камбожийн Үндэсний  хурлын гишүүн , Сон Чихай /Son Chhay/  - г хүлээн авч уулзлаа. 
    УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ уулзалтын эхэнд  хэлсэн үгэндээ             “Манай улсад тавтай зочлохыг хүсье. Иргэний нийгмийн байгууллагуудын уулзалтанд зорьж ирсэн явдалд баяртай байна. Монгол Улсын хувьд ч Ардчилсан хувьсгал ялахад Иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо их байсан бөгөөд олон намын тогтолцоо үүсэх эхлэл нь болж байсан. Миний хувьд  МоАХ-г үүсгэн байгуулагчдын нэг байсны хувьд иргэний нийгмийн байгууллагуудыг маш их дэмждэг. Манай  хоёр орны хувьд ижил төстэй зүйлс олон байтал учираас  олон талт хамтын ажиллагааг эхлүүлэх ажлыг зохион байгуулж болно” гэв. 
    Дараа нь Камбожын Вант улсын Үндэстнээ  аврах намын бүлгийн дарга, Камбожийн Үндэсний  хурлын гишүүн , Сон Чихай /Son Chhay/   хэлсэн үгэндээ “Үндэстнээ  аврах намын хувьд Ардчилсан намтай үзэл баримтлал нэг. Бид Азийн бусад Ардчилсан намуудтай хамтран ажиллахаар “Азийн Ардчилсан намын эвсэл” байгуулсан. Үүний нэг гишүүн орон болохыг урьж байна. Мөн Азийн Парламентийн хүний эрхийн бүтэц зөвлөлийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа тул мөн хамтарч ажиллана гэж найдаж байна” гэлээ.