Ардчилсан Ахмадын Холбооны дарга, тэргүүлэгчид Өмнөговь аймагт болсон Ардчилсан намын Говийн бүсийн чуулга уулзалтанд бүрэн бүрэлдхүүнээрээ оролцов.
    2017 оны 09 сарын 18 нд
    7c46d2af37324b1dc09d6c8da1906787.jpg

    Уулзалтын үеэр 4 аймаг, хоёр дүүргээс ирсэн ахмадуудыг хүлээн авч санал солилцсон ба уг зөвөлгөөнд оролцсон хамгийн өндөр настай ахмадад хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэл хүлээсэн ахмад нь Өмнөговь аймгийн Ардчилсан Ахмадын Хорооны дарга 76 настай Равжир багш байлаа. Мөн аймаг, дүүрэг бүрээс нэг ахмадад “Төрийн соёмбо” хүндэт тэмдэг, өргөмжлөл, 30 ахмадад “Ардчиллын ахмад зүтгэлтэн” одон гардуулав.

    Намын дэргэдэх байгууллагуудын баг хөл бөмбөгийн тэмцээнд тэргүүн байр, гар бөмбөгийн тэмцээнд гуравдугаар байр эзэллээ. Зөвөлгөөний үеэр Ардчилсан Ахмадын Холбоонд Намын дарга С.Эрдэнэ, Өмнөговь аймгийн Ардчилсан Намын дарга Р.Сэддорж, намын нарийн бичгийн дарга О.Магнай, Л.Уртнасан, ХЭГ-ийн дарга Д.Үүрийн туяа, ДоСХ-ны дарга Б.Ариунболд, ААХ-ны тэргүүлэгч Д.Лхамсүрэн нарын зэрэг олон хүн хандив өгч ахмадууддаа ажлын амжилт хүсэв.

    ААХ-ын Холбоо