Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ховд аймагт ажиллалаа
    2017 оны 09 сарын 21 нд
    a3f86742cb4c1a3c0f3ea8e964d1a0e6.jpg

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Үүрийнтуяа болон албаны бусад хүмүүс Ховд аймагт ажиллалаа. Намын шинэчлэлийн ажлын хүрээнд гишүүд, дэмжигчдийнхээ оролцоог дээшлүүлэх, урамшуулах зорилгоор 21 аймгаа тойрон ажиллаж байгаа Ардчилсан намын удирдлагууд энэ удаа Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллах учиртай. 
    Эхний аймаг болох Ховд аймгийн Ардчилсан намын хувьд 10 мянга гаруй гишүүнтэй бөгөөд нийт гишүүд, дэмжигчдийнхээ дунд урлаг, спортын их наадам зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулж урамшууллаа. Энэ үеэр зарим хүнд Төрийн дээд шагнал одон, медаль болон Ардчилсан намын шагналаар шагнасныг намын дарга С.Эрдэнэ гардуулж өгөв. Мөн Ардчилсан намаас зохион байгуулж байгаа хүмүүнлэгийн ажлын хүрээнд Ховд аймгийн Ардчилсан намд иж бүрэн гурван гэр бэлэглэж, гишүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулахыг хүслээ. 
    Ардчилсан намын дарга С.Эрдэнийн ажиллах дараагийн аймаг Баян-Өлгий аймаг юм.