Английн эрх баригч Консервативь намын ээлжит Их хуралд Ардчилсан намын удирдлагууд оролцож байна
    2017 оны 09 сарын 29 нд
    11a4d36fa09a713de4117ba850e93ced.jpeg

    Английн эрх баригч Консервативь намын ээлжит Их хуралд оролцож буй Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Туваан тэргүүтэй намын төлөөлөгчид есдүгээр сарын 28-ны өдөр Ардчилалыг дэмжих Вэстминстер сангын гүйцэтгэх захирал Антонни Смитт болон Консервативь намын Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Карлотта Реди нартай Лондон хотноо уулзлаа. Уулзалтаар хоёр намын хамтын ажиллагааны асуудлууд тухайлбал намын үзэл баримтлалыг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцлоо