Ардчилсан нам, Английн Консерватив нам болон Олон улсын Ардчилсан Холбоотой хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо
    2017 оны 10 сарын 04 нд
    1814b339441566c851e24867d93b598a.jpg

    Английн эрх баригч Консерватив намын ээлжит Их хуралд оролцож буй Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Туваан тэргүүтэй намын төлөөлөгчид Өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад Хэргийн сайд Борис Жонсон Олон Улсын Ардчилсан холбооны дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга Кристмиан Каттнер, Консерватив намын Гадаад Харилцаа Хариуцсан Нарийн Бичгийн Дарга, Парламентийн гишүүн Шиллбрүүк болон Консератив намаас Ардчилсан намтай харилцах асуудал хариуцсан Улс төрийн ажилтнууд болох Филиппа Бруум, Ричард Нормингтон зэрэг хүмүүстэй уулзлаа. Уулзалтаар Ардчилсан нам, Английн Консерватив нам болон Олон улсын Ардчилсан Холбоотой ирэх жилүүдэд хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцсон байна.