АРДЧИЛСАН НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ
    2017 оны 10 сарын 15 нд
    58a2a0ecf546c335722612fab696ca3b.jpg

    /АРДЧИЛСАН НАМЫН 7 ДУГААР ИХ ХУРЛЫН 04 ДҮГЭЭР ТОГТООЛООР

    НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРСОН./

    УЛААНБААТАР ХОТ

    2017 он

    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

     

      1. Тус намыг Ардчилсан Нам гэж нэрлэх ба “АН” гэж товчилно. Англиар Democratic Party, Democratic Party of Mongolia гэнэ. АН-ын төв байгууллага нь Монгол Улсын нийслэлд байрлана.
      2. АН нь Монгол оронд үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, олон ургалч үзэл, ардчилал, хүний эрх, зах зээл, хувийн өмч, чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль, эрх зүйт төрийг бий болгохын төлөө өрнөсөн 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг санаачлан эхлүүлж, манлайлан удирдсан Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/, Ардчилсан Социалист Хөдөлгөөн /АСХ/, Шинэ Дэвшилт Холбоо /ШДХ/, Монголын Оюутны Холбоо /МОХ/ зэрэг улс төрийн хүчнүүдээс төрөн гарсан намуудын нэгдэл болсон ууган ардчилсан улс төрийн хүчин мөн.
      3. АН нь иргэдийг соён гэгээрүүлэх, нийгмийн бүлгүүдийн сонирхлыг илэрхийлэх, Монгол улсын хөгжлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, улс төрийн манлайлагчдыг тодруулах, засаглалыг бэхжүүлэх үндсэн чиг үүрэгтэй.
      4. АН нь улс үндэсний язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, үндэсний түүх соёл, хэл бичиг, өв уламжлалаа хадгалан, эрх зүйт төр, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, өмчийн бүх хэлбэр, шударга ёс, хөгжил дэвшлийг эрхэмлэсэн хувь хүний бүтээлч чадавхид тулгуурлан нийгмийн дэвшлийг хангах эрмэлзэл бүхий иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн, чөлөөт ардчилсан үзэл баримтлалыг үйл ажиллагааныхаа үндэс болгосон улс төрийн байгууллага мөн.
      5. АН нь Их хурлаар батлагдсан үзэл баримтлал, үнэт зүйлстэй байна. Үзэл баримтлал, Үндсэн дүрмийн хүрээнд намын гишүүд, дэмжигчиддээ улс төрийн боловсрол олгох, гишүүдийн эв эе, хамтач байдлыг хангах замаар, үзэл бодлоо илэрхийлэх, төрийн хэрэгт өргөнөөр оролцох бололцоог хариуцлагын хамт олгохыг зорино.
      6. АН нь бусад улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага хуулийн этгээдтэй бие биеэ хүндэтгэн, харилцан дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримтална.

     

    /Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор энэ бүлгийн 1.2, 1.3 дахь хэсэгт өөрчлөлт орж, 1.4-1.6 дахь хэсэг нэмэгдсэн./

     

    ХОЁРДУГААР БҮЛЭГ. НАМЫН БЭЛГЭДЭЛ, ТУГ, АЛБАН ХУУДАС, ТАМГА

     

    /Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор энэ бүлгийн нэрэнд өөрчлөлт орсон./

     

      1. АН нь хуулийн этгээдийн эрх эдэлнэ. Нам нь өөрийн бэлгэдэл, туг, тамга, тэмдэг, нэг загварын албан хуудастай байна.
      2. АН-ын бэлгэдэл нь дугуй хэлбэртэй, гадуураа улаан хүрээтэй, дотор талд нь улаан хүрээнээс цагаан зурвасаар зааглагдсан хөх өнгийн тойрог дотор нар, сар, гал гурав босоо байрлалтай цагаан өнгөтэй байна. Хөх өнгийн тойргийн дотор доод талд “Ардчилсан Нам” гэж цагаанаар бичнэ.
      3. Намын тугны өргөн, урт нь 1:2 харьцаатай байна. Туг ишнийхээ талд хөх өнгийн хойш сунасан гурвалжингаар хагаслан хуваагдах ба тугны сүүлийн дээд доод талд улаан өнгөтэй хоёр гурвалжин байна. Улаан, хөх өнгө нь цагаан зурвасаар зааглагдана. Хөх гурвалжны дотор төв хэсэгт цагаан өнгөөр нар, сар, галын дүрс байрлана.
      4. Намын албан хуудас, тамга тэмдэг дээр намын бэлгэдэл байна.
      5. Намын нэр, бэлгэдэл, туг, албан хуудас, тамга, тэмдгийг хэрэглэх, хадгалах асуудлыг зохицуулах журамтай байна.

     

    /Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор энэ бүлгийн 2.1-2.4 дэх хэсэгт өөрчлөлт орж, 2.5 дахь хэсэг нэмэгдсэн./

     

    Ардчилсан намын бэлгэдэл.

     

     

     

    Ардчилсан намын туг.

     

     

     

     

     

     

    ГУРАВДУГААР БҮЛЭГ. НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛ

     

    /Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор энэ бүлгийн нэрэнд өөрчлөлт орсон./

      1.  Гишүүн
        1. АН-ын үзэл баримтлал, Үндсэн дүрмийг сайн дураараа зөвшөөрсөн 18 нас хүрсэн эрх зүйн чадамжтай Монгол улсын иргэн Ардчилсан намд гишүүнээр элсэж болно.
        2. Намд гишүүнээр элсэхийг хүссэн иргэн байнга оршин суугаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх анхан эсвэл дунд шатны байгууллагад хүсэлтээ тогтоосон маягтын дагуу биечлэн гаргана. Ийнхүү гаргах боломжгүй тохиолдолд намын төв байгууллагад шуудангаар эсвэл намын мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан илгээж болно.
        3. Хүсэлт гаргасан гишүүнд намын цахим батлах олгосноор Ардчилсан намын гишүүнээр элссэнд тооцно. Цахим батлах нь намын гишүүнчлэлийг тодорхойлох баримт мөн.
        4. Шинээр элссэн гишүүн нь намын үзэл баримтлал, Үндсэн дүрэм, түүнээс дагалдан гарсан журам /цаашид “бусад журам” гэнэ/ болон намын байгууллагын үйл ажиллагаатай танилцах хөтөлбөрт хамрагдана.
        5. Бүх шатны намын байгууллагын сонгуульт албанд сонгогдсон эсвэл томилогдсон гишүүнийг “сонгуульт гишүүн” гэнэ.
        6. Намын Дарга, Үндсэн дүрмийн хороо /цаашид “ҮДХ” гэнэ/, Дотоод сонгуулийн хороо /цаашид “ДоСХ” гэнэ/-ны гишүүний бүрэн эрх, үүрэг, хариуцлагыг тусгайлан журмаар зохицуулна.
        7. АН-ын үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааг дэмждэг, аливаа сонгуульд АН-д саналаа өгдөг иргэнийг “намын дэмжигч” гэнэ.
        8. Намын гишүүн нь Андгай өргөнө.
      2.  Намын гишүүдийн цахим бүртгэлийн сан
        1. Намын гишүүдийн цахим бүртгэлийн сан нь намын мэдээллийн нэгдсэн системд төвлөрнө. Уг мэдээллийг зөвхөн намын дотоод хэрэгцээнд ашиглана. Бүртгэлийн санд намын бүх гишүүдийн хувийн хэрэг цахим хэлбэрээр хадгалагдана. Бүртгэлийн санд нэвтрэх эрхийг намын нууцын журмаар зохицуулна. Гишүүн нь намын зөвхөн нэг анхан шатны байгууллагад бүртгэлтэй байна.
        2. Намын Төв байгууллага, Аймаг, Дүүргийн намын байгууллагын Хэрэг Эрхлэх Газар /цаашид “ХЭГ” гэнэ/-т намын мэдээллийн нэгдсэн систем, гишүүдийн бүртгэл хариуцсан ажилтан байна.
        3. Намын Төв байгууллага нь жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор гишүүдийн шинэчилсэн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, гишүүдийн татвар төлөлтийн тайланг нэгтгэн намын мэдээллийн нэгдсэн системд оруулна.
        4. Намын төв байгууллага нь жил бүрийн 09-р сарын 05-ны дотор сонгуульт гишүүний хураамж төлөлтийн тайланг нэгтгэн ДоСХ-нд хүргүүлнэ.
      3.  Шилжилт хөдөлгөөн
        1. Намын гишүүн оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяаллаа өөрчилсөн бол шилжин очсон нутаг дэвсгэрийн дунд ба анхан шатны намын байгууллагад 3 сарын хугацааны дотор бүртгүүлнэ. Ийнхүү бүртгүүлэх боломжгүй бол намын төв байгууллагад шуудангаар эсвэл намын мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан илгээж болно. Намын зохих шатны байгууллага бүртгэж авснаар шилжилт хөдөлгөөн хийгдсэнд тооцно.
        2. Гишүүн нь 3.3.1-д заасан хугацаанд бүртгүүлээгүй бол уг гишүүний 3.6.1, 3.6.3-д заасан эрх түдгэлзэх үндэслэл болно.
        3. Гишүүний шилжилт хөдөлгөөнийг намын гишүүний бүртгэлийн санд тухайн бүрд нь тусгана.
        4. АН-ын гишүүний бүртгэл, шилжилт хөдөлгөөний асуудлыг журмаар зохицуулна.
      4.  Гишүүнээс түдгэлзэх
        1. Намын гишүүн хууль тогтоомжид заасан үндэслэлээр гишүүнээс түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа харьяалагдах намын хороонд албан ёсоор мэдэгдэж намын гишүүний бүртгэлийн санд бүртгүүлнэ.
        2. Хуулийн үйлчлэл дууссан нөхцөлд намын гишүүнчлэлээ сэргээх хүсэлтээ харьяалах намын байгууллагад гаргаж болно.
      5. Гишүүнээс татгалзах, хасах
        1. Гишүүн намаас татгалзах хүсэлтээ намын төв болон дунд шатны байгууллагад мэдүүлснээс хойш 30 хоногийн дотор гишүүнийг намаас чөлөөлж, гишүүдийн бүртгэлийн сангаас хасуулахыг тухайн шатны намын байгууллага хариуцна. Энэ заалтад заасан хугацаанд намын байгууллага шийдвэр гаргаагүй тохиолдолд гишүүнийг чөлөөлөгдсөнд тооцно.
        2. Намын гишүүнээс татгалзах хүсэлтээ цахим үнэмлэхийн хамт намд буцааж өгнө.
        3. Өөрийн хүсэлтээр намын гишүүнээс татгалзсан болон хасагдсан иргэн намд дахин элсэж болно. Дахин элсэхээр бол ҮДХ-ны дүгнэлтийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэнэ.
        4.  Намын гишүүн Үндсэн дүрмийн 3.9.1.8, 3.9.1.15, 3.9.1.16, 3.9.1.17, 3.9.1.18, 3.9.1.19, 3.9.1.20-р заалтуудыг зөрчсөн болон гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд намын гишүүнээс хасах асуудлаар ҮДХ-ноос ажлын 5 хоногт багтаан дүгнэлт гаргана.
      6. Гишүүний эрх
        1. Намын гишүүн нь сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох
          1. Намын сонгуульт алба, улс төрийн албан тушаалд нэр дэвшигч нь хуулийн болон бусад тусгай шаардлага хангасан байна.
          2. Намын гишүүний дотоод сонгуульд саналаа өгөх эрх нь тухайн сонгуулиас 3 сарын өмнө нээгдэнэ.
          3. Намын дотоод болон намаас төрийн сонгуульд нэр дэвшигч нь 6 сарын өмнө намд элссэн байна.
        2. Намын гишүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шударга өрсөлдөх;
        3. Намын сонгуульт гишүүн намын эрх бүхий байгууллагын дэмжлэгээр төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох;
        4. Намын үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагаа, санхүүжилт, Үндсэн дүрэм, бусад журам болон намын мэдээллийн нэгдсэн системээс мэдээлэл авах;
        5. Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулах, хэлэлцэхэд болон намаас явуулж буй үйл ажиллагаанд оролцох;
        6. Намын байгууллагаас өөрийнх нь тухай хэлэлцэхэд биечлэн оролцох, гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд намын бусад эрх бүхий байгууллагад хандах;
        7. Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль, намын Үндсэн дүрэм болон бусад журамд өөрөөр заагаагүй бол үзэл бодол, нэр төрийн хувьд намын өмгөөлөл, ивээлд багтах;
        8. Гадаадад амьдарч байгаа намын гишүүд, дэмжигчид АН-ыг дэмжих зорилгоор намын дэргэдэх болон дэмжигч байгууллагад нэгдэж үйл ажиллагаа явуулах;
        9. Намын гишүүнээс түдгэлзэх, татгалзах;
        10.  Гишүүний намын сонгуульт албанд болон төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааг журмаар зохицуулна.
      7. Гишүүний үүрэг
        1. Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж, Намын үзэл баримтлал, Үнэт зүйлээ эрхэмлэн дээдлэх, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, Үндсэн дүрэм, бусад журам, шийдвэрийг даган мөрдөх;
        2. Намын эгнээ, дэмжигчдийн хүрээг өргөтгөх, намын байгууллагыг бэхжүүлэхэд идэвхи санаачлага гаргах;
        3. Намын ёс зүй, сахилга батыг чанд сахиж, намын нэр хүндэд харшлах аливаа үйлдэл гаргахгүй байх;
        4. АН-ын үзэл баримтлал, бодлого, мөрийн хөтөлбөрийг сурталчлах, намаас нэр дэвшигчдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
        5. Намаас нэр дэвшин сонгогдсон болон томилогдсон төрийн улс төрийн албан тушаалтан нь үндэсний эрх ашгийг дээдэлж, хууль болон ёс зүйг чандлан сахиж, ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх;
        6. Намын дотоод асуудлаар намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх олон нийтэд хандсан үйлдэл хийхгүй байх, намын дотоод мэдээллийг гадагш гаргахгүй байх, намын удирдах болон улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан гишүүд намын байгууллагатай зөвшилцөхгүйгээр дур мэдэн намын өмнөөс үйл ажиллагаа явуулахгүй байх, хэвлэлийн мэдэгдэл, мэдээлэл хийхгүй байх;
        7. Үндсэн дүрэмд заасны дагуу тогтоосон хэмжээний татвар /дэнчин/, хураамжийг хугацаанд нь төлөх;
        8. Гишүүн нь Үндсэн дүрмийн хүрээнд олонхийн саналаар гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх;
        9. Намын хурал, үйл ажиллагаа, дотоод сонгуульд оролцох /намын хуралд оролцсон ирц, хурлын шийдвэр батлахад оролцсон байдал, хандив өгсөн, хураамж төлсөн байдлаар нь ХЭГ бүртгэл хөтлөн тухайн шатны намын байгууллагад хүргүүлнэ/;
        10. АН-ын гишүүн нь өөрийн харьяалагддаг төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн зүгээс өөрөөр нь дамжуулан, намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох боломж олгохгүй байх.
      8. Гишүүнд олгох шагнал, урамшуулал
        1. Намын байгууллага нь гишүүнээ төр, засгийн одон медальд тодорхойлж болно.
        2. Намын одон медаль, шагнал, урамшуулал олгох журмыг УТЗ-өөс батална.
      9. Гишүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх, шийтгэл ногдуулах
        1. АН-ын Үндсэн дүрэм, бусад журам болон тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг зөрчсөн дараах үйлдэл, эс үйлдлийг Ёс зүй, сахилгын зөрчил гэж үзнэ. Үүнд:
          1. Гишүүний үүргээ биелүүлээгүй;
          2. Тогтоосон татвар, хураамжийг хугацаанд нь төлөөгүй;
          3. Намын хурлын хуралдааны үеэр хурлын даргаас зөрчлийн талаар өгсөн анхааруулгыг биелүүлээгүй;
          4. Шилжилт хөдөлгөөний журам зөрчсөн;
          5. Намын тамга тэмдэг, гишүүний батлах хадгалах, хэрэглэхтэй холбоотой журмыг зохион байгуулалттайгаар зөрчсөн;
          6. Төрийн сонгуульд тухайн шатны нам хамгийн олон суудал аваагүй бол тухайн шатны намын даргад энэ дүрэмд заасны дагуу;
          7. Сануулах хариуцлага хоёроос дээш удаа авсан;
          8. Сахилгын шийтгэл хүлээж байсан гишүүн дахин зөрчил гаргасан;
          9. Намын эрх бүхий албан тушаалтан Үндсэн дүрэм, бусад журмаар зохицуулсан хугацаатай үүргээ биелүүлээгүй;
          10. Бүх шатны намын байгууллагын эв нэгдлийн эсрэг ажилласан;
          11. Намын хүний нөөцийн бодлогын зарчмыг зөрчин намын сонгуульт албанд болон төрийн улс төрийн албан тушаалд хүн томилуулахаар зохион байгуулалтад орсон, эрх бүхий албан тушаалтанд санал болгосон;
          12. Намд гишүүнээр элсэх, бүртгүүлэх, мэдээлэл авах, намын дотоод үйл ажиллагаанд оролцох болон гишүүний бусад эрхийг санаатайгаар зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргасан;
          13. Гишүүний бүртгэл, татвар, хураамжийн төлөлттэй холбогдох журмыг зохион байгуулалттайгаар зөрчсөн;
          14. Намын дотоод сонгуулийн үйл ажиллагаанд гишүүдийн саналд нөлөөлөх зорилгоор мөнгө, эд зүйлс тараах, амлалт өгөх болон дүрэм, журамд заасан бусад заалтыг зөрчсөн;
          15. Намын хурлын хаалттай хуралдаанд видео камер, гар утас, дуу хураагуур болон бусад төхөөрөмж ашиглан бичлэг хийсэн, тараасан, хуралдааны тэмдэглэлийг ил болгосон, намын дотоод асуудлаар олон нийтэд хандаж намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл хийсэн;
          16. Төрийн сонгуульд АН-аас болон хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчээс бусад нэр дэвшигчийг дэмжиж ажилласан, хандив өгсөн;
          17. Төрийн сонгуульд АН-аас болон хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчийн эсрэг ажилласан;
          18. Бүх шатны намын байгууллагын хурлын болон УИХ, ИТХ дахь намын бүлгийн шийдвэрийг зөрчсөн;
          19. Төрийн сонгуульд АН-аас болон сонгуульд хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчтэй бие даан өрсөлдсөн;
          20. АН-аас болон хамтарсан эвслээс нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулсан буюу огцруулахаар санал өргөн барьсан, ИТХ-ын дарга, Засаг даргыг огцруулсан буюу огцруулахаар санал өргөн барьсан. Энэ асуудлыг хурлын хэлэлцэх асуудалд оруулахаар санал гаргасан, өгсөн;
        2. Гишүүнд дараах ёс зүйн хариуцлагыг хүлээлгэнэ. Үүнд:
          1. Сануулах;
          2. Үндсэн дүрмийн 3.9.1.1, 3.9.1.3, 3.9.1.4 заалтыг зөрчсөн бол Саналын эрхийг хасах;
          3. Үндсэн дүрмийн 3.9.1.2, 3.9.1.6 заалтад дурдсан нөхцөл байдал бүрдсэн бол Бүрэн эрх нь дуусгавар болсныг тогтоох;
          4. Үндсэн дүрмийн 3.9.2.1, 3.9.2.2 заалтад заасан хариуцлагыг хүлээлгэхийн өмнө Тусгайлан албан журмаар даалгавар /уучлалт гуйлгах, зөрчлийг нь хүлээн зөвшөөрүүлэх, арилгуулах, эвлэрэх/ өгөх;
        3. Гишүүнд дараах Сахилгын шийтгэлийг хүлээлгэнэ. Үүнд:
          1. Үндсэн дүрмийн 3.9.1.1, 3.9.1.2, 3.9.1.4, 3.9.1.5, 3.9.1.7, 3.9.1.9, 3.9.1.10, 3.9.1.14 заалтыг зөрчсөн бол тодорхой хугацаагаар Саналын болон нэр дэвших эрхийг нь хасах;
          2. Үндсэн дүрмийн 3.9.1,1, 3.9.1.4, 3.9.1.5, 3.9.1.8, 3.9.1.9, 3.9.1.10, 3.9.1.11, 3.9.1.12, 3.9.1.13, 3.9.1.14, 3.9.1.15 заалтыг зөрчсөн бол Намын сонгуульт албанаас огцруулах;
          3. Үндсэн дүрмийн 3.9.1.5, 3.9.1.8, 3.9.1.15, 3.9.1.16, 3.9.1.17, 3.9.1.18 заалтыг зөрчсөн бол Ардчилсан намаас намын сонгуульт алба болон Төрийн улс төрийн албан тушаалд 4-н жилээс доошгүй хугацаагаар нэр дэвших эрхийг хасах;
          4. Үндсэн дүрмийн 3.9.1.8, 3.9.1.15, 3.9.1.16, 3.9.1.17, 3.9.1.18, 3.9.1.19, 3.9.1.20 заалтыг зөрчсөн бол Намын гишүүнээс 4-өөс 8 жилийн хугацаатай хасах;
        4. Сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа нь сахилгын шийтгэлийн хугацаа нь дууссанаас хойш 1 жил байх бөгөөд гишүүний ёс зүй болон сахилгын харилцаатай холбоотой бусад асуудлыг тусгайлан баталсан журмаар зохицуулна.

     

      1. Төрийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох
        1. Ардчилсан нам нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд:
          1. Намын Дарга, Дэд дарга, намын ЕНБД-ыг огцорсонд тооцно. Намын Дарга, Дэд дарга, намын ЕНБД болон тухайн үеийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй.
          2. Намын Үндэсний Бодлогын Хороо /цаашид “ҮБХ” гэнэ/ нь УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хуралдаж дараах шийдвэрийг гаргана.
            1. Намын Дарга, Дэд дарга, ЕНБД нарын огцорсныг ҮДХ-оос ажлын 5 хоногт багтаан албажуулсаныг мэдээлэх;
            2. Намын Их хурлыг УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 90 хоногт багтаан хийхээр товлох;
          3. ДоСХ-ноос сонгуульд амжилтгүй оролцсон тойргуудад ҮБХ-ны гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулна.
          4. Дотоод сонгуулийн хорооноос Намын даргын сонгуулийг дүрмийн хүрээнд зохион байгуулах;
        2. Ардчилсан нам нь Нийслэл, Аймаг, Дүүргийн ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд:
          1. Тухайн шатны намын дарга, дэд Дарга нар, ХЭГ-ын дарга огцорсонд тооцогдоно. Намын Дарга, Дэд дарга, намын ХЭГ-ын дарга болон тухайн үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй.
          2. Тухайн Намын хорооны хурал нь ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 15 хоногийн дотор хуралдаж дараах шийдвэрийг гаргана. Үүнд:

     

            1. Тухайн намын Дарга, дэд Дарга нар, ХЭГ-ын дарга, сум болон хорооны үүрийн дарга нарыг огцорсныг албажуулах;
            2. Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны гишүүдийн сонгуулийг ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан хийхээр товлох, намын хорооны хурал зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах;
            3. Дотоод Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хорооноос сонгуульд амжилтгүй оролцсон тойргуудад намын хорооны гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулах;
            4. Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сонгуулийг дүрмийн хүрээнд зохион байгуулах;

     

        1. Ардчилсан нам нь сумын ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд:
          1. Сумын Намын даргаогцорсонд тооцогдоно. Намын дарга, ИТХ-ын дарга, Засаг дарга, баг үүрийн дарга нар намын дараагийн удирдлагын сонгуульд нэр дэвших эрхгүй.
          2. Тухайн намын хорооны Хурал нь ИТХ-ын хурлын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 15 хоногийн дотор хуралдаж дараах шийдвэрийг гаргана. Үүнд:
            1. Тухайн намын дарга, тэргүүлэгч, багийн үүрийн дарга нарыг огцорсныг албажуулах;
            2. Тухайн сумын болон 10000-аас дээш хүн амтай сумын багийн үүрийн бүх гишүүдийн хурлыг энэ санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан хийхээр товлоно. Сумын бүх гишүүдийн хурлаас намын дарга, намын хорооны гишүүдийг сонгоно.
            3. 10000-аас дээш хүн амтай суманд ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 10 хоногийн дотор намын хороо тэргүүлэгчид хуралдаж намын хорооны хурлыг ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хийхээр товлоно. Намын хорооны хурлаас намын хорооны гишүүний сонгуулийн товыг зарлана.

     

    /Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор энэ бүлгийн 3.1-3.9 дэх хэсэгт өөрчлөлт орж, 3.10 дахь хэсэг нэмэгдсэн./

     

    ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. НАМЫН ШИЙДВЭР ГАРГАХ ЗАРЧИМ

     

    /Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор энэ бүлэг нэмэгдсэн./

     

      1. Бүх шатны намын байгууллага, гишүүд аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ олонхоороо шийдвэр гарган, цөөнхийн саналыг хүндэтгэлтэй сонсон хуралдааны тэмдэглэлд тусгаж, нийтээрээ даган мөрдөх нэгдмэл зарчмыг баримтлана.
      2. Гишүүн шийдвэр гаргахдаа зөвхөн “дэмжинэ” эсвэл “дэмжихгүй” гэсэн санал өгнө.
      3. Анхан шатны намын байгууллагын хурал, нийслэл, аймаг, дүүргийн Намын хорооны хурал, Тэргүүлэгчдийн хурал, Намын Их Хурал, Үндэсний Бодлогын Хороо /ҮБХ/, Улс Төрийн Зөвлөл /УТЗ/, Үндсэн Дүрмийн Хороо /ҮДХ/, Дотоод Сонгуулийн Хороо /ДоСХ/ нь Үндсэн дүрэм, бусад журмаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргахдаа дараах заалтуудыг даган мөрдөнө.
        1. Шийдвэрээ тогтоол, тэмдэглэлийн хэлбэрээр гаргана.
        2. Хурлын батлагдсан шийдвэрт тамга дарж дараах албан тушаалтан гарын үсэг зурна. Үүнд:
          1. Бүх шатны намын байгууллагын хурлын хувьд хуралдааны дарга, тэргүүлэгчид;
          2. ҮДХ, ДоСХ-ны хувьд хуралдаанд оролцсон гишүүн.
        3. Үндсэн дүрэм, бусад журмын хүрээнд гарсан бүх шатны намын байгууллагын шийдвэрийг баталгаажуулах эрх, үүрэг бүхий албан тушаалтан /эсрэг саналтай байснаас үл хамааран/ тогтоолд гарын үсэг заавал зурна. Ийнхүү зураагүй нь уг тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.
        4. Аливаа сонгуультай холбоотой намын гишүүний асуудлыг өрсөлдөгчгүй тохиолдол биш бол нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах эсвэл санал нэгдэх замаар шийдвэрлэнэ.
        5. Хурлын ирц дараах байдлаар бүрдэнэ. Үүнд:
          1. Бүх шатны намын байгууллагын хурлын хувьд Үндсэн дүрэм, бусад журамд өөрөөр заагаагүй бол таслах эрхтэй нийт гишүүдийн ердийн олонхи;
          2. ҮДХ, ДоСХ-ны хувьд бүрэлдэхүүний 2/3-оос доошгүй нь оролцсоноор.
      4. Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг таслах эрхтэй нийт гишүүдийн ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
      5. Бусад тохиолдолд хурлын шийдвэр нь Үндсэн дүрэм, бусад журамд өөрөөр заагаагүй бол хуралд оролцогчдын ердийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.
      6. Хууль дээдлэх, Үндсэн Дүрэм, бусад журмыг даган мөрдөх, хөндлөнгөөс хянах бололцоог хангах үүднээс холбогдох заалтын дугаарыг шийдвэрийн үндэслэл хэсэгт иш татна.
      7. Нам тарах, өөр намтай нэгдэх тухай саналыг намын Их хурлаар хэлэлцэх эсэх ҮБХ-ны шийдвэр нь түүний бүх гишүүний 3/4-аас дээш саналаар хүчин төгөлдөр болно.
      8. Бүх шатны намын байгууллагын даргын сонгуульд нэр дэвшигч нь тухайн хуралдааныг даргалах буюу орлож болохгүй.
      9. Бүх шатны намын байгууллагын хурал, удирдах бүрэлдэхүүний сонгуульд нэр дэвшигч нь Үндсэн журамд өөрөөр заагаагүй бол өөрөө нэрээ дэвшүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаанаар биечлэн ирэх боломжгүй тохиолдолд бичгээр хүсэлтээ гаргаж болно.

     

     

    ТАВДУГААР БҮЛЭГ. НАМЫН БҮТЭЦ, УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

     

    /Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор Дөрөв дүгээр бүлгийн дугаар “Тав” болж өөрчлөгдсөн бөгөөд “Бүтэц, удирдлага, зохион байгуулалт”,“Намын орон нутгийн байгууллага”, “Намын доторх эрх мэдлийн хуваарилалт” гэсэн 4, 5, 6 дугаар бүлэг нь тус тус нэгтгэгдэж Тавдугаар бүлэг болж өөрчлөгдсөн, найруулгын өөрчлөлт орсон./

     

      1. АН-ын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого, шийдвэрийг мөрдөх, төрийн сонгуульд нэр дэвшүүлэх, мөрийн хөтөлбөрийг батлах, түүнийг хэрэгжүүлэх үүрэг бүхий нийслэл, аймаг, дүүрэг, сум, баг, хорооны намын байгууллага байна.
      2. Намын бүх шатны эрх барих байгууллага нь дараах хурлууд байна. Үүнд:
        1. Бүх гишүүдийн;
        2. Намын хорооны;
        3. Намын Их Хурал.
      3. Намын эрх барих дээд байгууллагын чөлөөт цагт дараах төлөөллийн байгууллага бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Үүнд:
        1. Үндэсний Бодлогын Хороо.
      4. Намын удирдах байгууллагын чөлөөт цагт дараах гүйцэтгэх байгууллага бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Үүнд:
        1. Тэргүүлэгчид
        2. Улс төрийн зөвлөл.
      5. Намын бүх шатны байгууллагын гүйцэтгэх удирдлага
        1. Намын Дарга, Дэд дарга, ЕНБД;
        2. Намын дарга, дэд дарга, ХЭГ-ын дарга;
        3. Сумын намын хороо, үүрийн дарга, хэсгийн ахлагч.
      6. Намын хяналтын байгууллага
        1. Үндсэн дүрмийн хороо /ҮДХ/;
          1. Ёс зүй-Сахилгын дэд хороо;
          2. Санхүүгийн хяналтын дэд хороо;
          3. Үндсэн дүрмийн салбар хороо.
      7. Сонгуулийн байгууллага
        1. Дотоод сонгуулийн хороо /ДоСХ/;
          1. Дотоод Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хороо /ДоСНДХ/;
          2. Дотоод сонгуулийн хэсгийн хороо /ДоСХХ/;
          3. Дотоод сонгуулийн үүрийн хэсгийн хороо /ДоСҮХХ/.
      8. Бүх шатны намын байгууллагын хурлууд нь үйл ажиллагаандаа намын байгууллагын хурлын үйл ажиллагаа, хуралдааны хэлэлцэх асуудал, дэг, товын тухай журмыг удирдлага болгоно.
      9. Намын анхан шатны байгууллага
        1. Сумын намын хороо, Аймгийн төвийн болон 10000-аас дээш хүн амтай сумын багийн үүр, Дүүргийн хорооны намын үүрийг намын анхан шатны байгууллага гэнэ.
        2. Сумын намын хороо нь сумын ИТХ-ын сонгуульд оролцох, мөрийн хөтөлбөр батлах, ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх, сумын баг, дүүргийн хорооны намын үүр нь тухайн шатны ИНХ-ын дарга, тэргүүлэгчид, Засаг даргад нэр дэвшүүлэх болон Их хурал, ҮБХ, УТЗ, Намын дарга, Нийслэл, дунд шатны намын хороо, хорооны даргын гаргасан шийдвэр, бодлогыг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.
        3. Намын анхан шатны байгууллага нь тухайн засаг захиргааны нэгжид харъяалагдах АН-ын бүх гишүүдийн хурлаас зохион байгуулагдана. Суманд намын хороо, дүүргийн хороо болон 10000-аас дээш хүн ам төвлөрсөн сумын багт намын үүр байна. Намын анхан шатны байгуулллагын даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
          1. Сумын /аймгийн төвийн сумаас бусад болон 10000-аас доош хүн амтай сум/ намын бүх гишүүдийн хурлаас:
    • Сумын Намын Даргыг сонгох;
    • Сумын ИТХ-ын мандатыг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тооны гишүүдээс бүрдсэн намын хороог байгуулах /Сумын намын хорооны хурлаас тэргүүлэгч гишүүдийг сонгоно/;
    • Тухайн суманд ногдох Аймгийн намын хорооны гишүүдийг сонгох;

    /Сумын намын байгууллагыг жишээ нь: “АН-ын Завхан аймгийн Алдархаан сумын хороо”, “Хэнтий аймгийн Дадал сумын Ардчилсан намын дарга” гэж нэрлэнэ/.

          1. Аймгийн төвийн болон 10000-аас дээш хүн ам төвлөрсөн суманд намын хороо байх ба гишүүний тоо нь сумын ИТХ-ын мандатын тоог 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.
    • Сумын намын хорооны гишүүдийг сумын багийн намын үүрийн бүх гишүүдийн хурлаас сонгоно.
    • Сумын намын хорооны хурлаас тэргүүлэгч гишүүдийг сонгоно.
    • Багийн үүрийн бүх гишүүдийн хурлаас тухайн суманд ногдох аймгийн намын хорооны гишүүдийг сонгоно.
    • Сумын намын хорооны даргыг тухайн суманд харьяалагдах саналын эрхтэй бүх гишүүдээс сонгоно. /Сумын намын байгууллагыг жишээ нь: “АН-ын Хөвсгөл аймгийг Мөрөн сумын хороо. АН-ын Дархан-Уул аймгийн Дархан сумын хороо. АН-ын Өвөрхангай аймгийн Хархорин сумын хороо” гэж нэрлэнэ/.
          1. Дүүргийн хороо, 10000-аас дээш хүн ам төвлөрсөн сумын багт намын үүр байна.
    • Намын үүрийн бүх гишүүдийн хурлаас намын үүрийн Дарга, Тэргүүлэгч гишүүдийг сонгоно.

    /Баг, хорооны намын байгууллагыг жишээ нь: “АН-ын Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн үүр. АН-ын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны үүр” гэж нэрлэх/.

          1. Аймгийн сумын 1000-аас дээш хүн амтай багт намын үүр байж болно.
        1. Намын анхан шатны байгууллагын Тэргүүлэгчид нь намын даргыг оруулан нийт 7-15 гишүүнээс бүрдэнэ.
        2. Намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна.
        3. Шаардлагатай тохиолдолд дотоод сонгууль явуулах Сонгуулийн Хэсгийн Хороо /цаашид “ДоСХХ” гэнэ/ байгуулна.
        4. Сумын Намын дарга нь багийн үүрийн даргыг батламжилна.
        5. Анхан шатны намын байгууллага нь төрийн сонгуулийн санал авах байрны харъяа нутаг дэвсгэрт намын хэсэгтэй байна. Намын хэсгийн зохицуулагчийг сумын намын Дарга, хорооны үүрийн дарга томилно.
        6. Сумын Намын дарга болон хороо, багийн намын Үүрийн дарга нь Үндсэн дүрмийн хүрээнд тушаал шийдвэр гаргана. Сумын Намын дарга нь намын үүрийн Даргыг Үндсэн дүрэм, бусад журмаар заагдсан сонгуульт албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзвэл тодорхой үндэслэл гарган, тухайн намын бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж асуудлыг хэлэлцүүлэх эрхтэй.
        7. Анхан шатны намын байгууллагын бүх гишүүдийн хурлаас намын Их хурлын төлөөлөгчийг сонгож, намын хорооны гишүүнийг тодруулна.
        8. Намын анхан шатны байгууллагын саналын эрхтэй гишүүд бүх шатны намын Дарга, ҮБХ-ны гишүүн, Нийслэл, дунд шатны намын хорооны гишүүний сонгууль, Ерөнхийлөгч болон бусад төрийн сонгуульд нэр дэвшигчийг тойргийн зарчмаар тодруулахад санал өгнө.
        9. Сумын ИТХ-ын даргад нэр дэвшүүлнэ.
        10. Сумын Засаг даргад намын хорооны даргыг нэр дэвшүүлнэ.
        11. Намд шинээр гишүүн элсүүлэх, бүртгэх, батлах олгох, асуудал нь анхан шатны намын байгууллагын бүрэн эрхэд хамаарна.
        12. Сумын намын хороо болон баг, хорооны үүрийн дарга нарыг дор дурдсанаас бусад тохиолдолд огцруулахыг хориглоно. Үүнд:
          1. ҮДХ-ноос Үндсэн дүрэм болон бусад журам зөрчсөн тухай дүгнэлт гарсан;
          2. Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
          3. Төрийн албанд шилжсэн;
          4. Эрүүл мэндийн шалтгаан.
        13. Намын анхан шатны байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
          1. Татвар төлөлтийг бүртгэх;
          2. Шинэчилсэн бүртгэлийг сар бүр дунд шатны байгууллагад явуулах;
          3. Жил бүр татварын тайлан тавих.
        14. Сумын намын дарга, баг хорооны намын үүрийн дарга нь тухайн сум, дүүрэгт оршин суудаг байна.
        15. Сумын намын дарга, баг хорооны үүрийн даргад нэр дэвшигч нь намд элсээд 1-ээс доошгүй жил болсон байна.

     

      1. Дунд шатны намын байгууллага
        1. Аймаг, дүүргийн намын хороо нь Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох, мөрийн хөтөлбөр батлах, ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх, Их хурал, ҮБХ, УТЗ, Нийслэлийн намын хороо, Намын даргын гаргасан шийдвэр, бодлогыг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх намын байгууллага мөн. Аймаг, дүүргийн намын хороог Дунд шатны намын байгууллага гэнэ. /”АН-ын Хан-Уул дүүргийн хороо”, “АН-ын Баянхонгор аймгийн хороо”/
        2. Аймаг, дүүргийн намын хорооны гишүүдийг тухайн шатны ИТХ-ын тойргийн хүрээнд хамрагдах саналын эрхтэй нийт гишүүдийн нууц санал хураалтаар сонгоно. Намын хорооны гишүүний бүрэн эрх 4 жил байна. Намын хорооны гишүүний суудалд төрийн сонгуулийн өмнөх жилээс бусад жилд СоНДХ-ноос тогтоосон хуваарийн дагуу эргэлт /ротаци/-ийн сонгууль явуулна. /Бүрэн эрхийн эхний жилд аймаг, дүүргийн ИТХ-ын тойрогт харгалзах намын хорооны гишүүний 1 суудалд, дараагийн жилд 1 суудалд, гуравдахь жилд 2 суудалд гэх мэт/.
        3. Аймаг, дүүргийн намын хорооны гишүүний тоо нь ИТХ-ын мандатын тоог 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.
        4. Аймаг, дүүргийн намын хорооны гишүүний суудал дээр хариуцлага тооцогдсоноос бусад тохиолдолд дахин сонгогдох эрхтэй.
        5. Аймаг, дүүрэг дэх намын анхан шатны байгууллагад харъяалагдах гишүүн нь тухайн аймаг, дүүргийн намын хорооны гишүүнээр аль ч сумын намын хороо, хороо багын намын үүрээс сонгогдон ажиллаж болно.
        6. Зөвхөн аймаг, дүүргийн намын хорооны гишүүн нь тухайн шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй.
        7. Аймаг, дүүргийн намын хорооны гишүүний суудлын тоог өөрчлөх саналыг дараах тохиолдолд ДоСНДХ-ноос намын даргатай зөвшилцөн Намын хорооны хуралд оруулж хэлэлцүүлж болно. Үүнд:
          1. Аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нь аймаг, дүүргийн намын хороонд шууд сонгогдсонд тооцогдох бөгөөд түүний орон гарсан тойрогт нь Аймаг, дүүргийн намын хорооны нэг гишүүн нэмж сонгох;
          2. Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тойрог өөрчлөгдөх.
        8. Аймаг, дүүргийн намын хороо нь жилд хоёроос доошгүй удаа хуралдана.
        9. Аймаг, дүүргийн намын хорооны ээлжит ба ээлжит бус хурлыг Намын дарга эсвэл тэргүүлэгчдээс зарлана.
        10. Аймаг, дүүргийн намын хорооны гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ ДоСНДХ-нд албан ёсоор гаргана. Ингэж хүсэлтээ илэрхийлснээр намын хорооны гишүүнээс чөлөөлөгдсөнд тооцож орон гарсан тойрогт ДоСНДХ-ноос нөхөн сонгууль явуулна.
        11. Намын хорооны бүрэн эрх
          1. Намын хорооны хурлаас Намын даргын санал болгосноор намын хорооны дэд даргыг сонгох;
          2. Намын хорооны хурлаас намын Тэргүүлэгч гишүүдийг сонгож, батлах;
          3. Тухайн шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг батлах;
          4. Аймаг, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх;
          5. Аймаг ба дүүргийн намын хорооны гишүүдээс бүрдсэн бодлогын салбар зөвлөлүүдийг байгуулах.
          6. Тухайн Аймаг, дүүргийн ҮБХ-ны гишүүдээс 1 гишүүнийг нэг жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар УТЗ-ийн гишүүнээр сонгох;
        12. Аймаг, Дүүргийн намын хорооны тэргүүлэгчдийн санал болгосноор Үндсэн Дүрмийн Салбар Хороог 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ҮДХ-ноос, аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны тэргүүлэгчдийн санал болгосноор Дотоод Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хороо /цаашид “ДоСНДХ” гэх/-г 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ДоСХ-ноос тус тус байгуулна.
        13. Аймаг, дүүрэгт харъяалагдах УИХ-ын тойргийн мандатын тоонд нийцүүлэн тухайн тойрогт хамаарах саналын эрхтэй намын гишүүдээс ҮБХ-ны гишүүнийг сонгоно.
        14. ҮБХ-ны гишүүн, Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны гишүүний эргэлтийн сонгууль нь тухайн тойрогт хамаарах саналын эрхтэй гишүүдийн дунд явагдана.
        15. Намын хорооны хурлаас шууд ба чөлөөт зарчмаар бүрдэх намын Тэргүүлэгч гишүүдийг сонгож батлана.
        16. Тухайн шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг батлана.
        17. Аймаг, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлнэ.
        18. Гишүүн нь өөрийн харъяалагдах болон албан ажил эрхэлдэг нутаг дэвсгэрийн зөвхөн аль нэг намын хорооны гишүүнээр ажиллана.
        19. Дүүргийн Намын хорооны гишүүн нийслэлийн Намын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж болно.
        20. Аймгийн Намын хорооны гишүүн нь сумын намын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж болно.

     

     

    Аймаг, дүүргийн намын дарга

     

        1. Аймаг, дүүргийн намын даргыг тухайн засаг захиргааны нэгжид харьяалагдах саналын эрхтэй нийт гишүүдээс сонгох бөгөөд хамгийн олон санал авсан гишүүнийг намын даргаар сонгогдсон тооцно. Аймаг, дүүргийн намындаргад нэр дэвшигч нь тухайн шатны сонгуульт гишүүнээр 3-аас доошгүй жил болсон байна. /”Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга”, “Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга”/.
        2. Аймаг, дүүргийн Намын даргынбүрэн эрхийн хугацаа 4 жил байна. ИТХ-ын сонгуульд өмнөх авсан суудлаа ахиулан хамгийн олон суудал авсан тохиолдолд тухай шатны Намын даргын бүрэн эрх сунгасанд тооцно.
        3. Аймаг, дүүргийн Намын дарга нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
          1. Намын дарга Үндсэн дүрмийн хүрээнд тушаал, шийдвэр гаргах;
          2. Намын хороог зарлан хуралдуулах;
          3. Дэд даргыг томилуулах, чөлөөлүүлэх саналыг Намын хорооны хуралд оруулах;
          4. Их Хурал, ҮБХ-ны хурлаас гарсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлийг намын байгууллага, гишүүдэд өгөх;
          5. ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх саналыг намын хорооны тэргүүлэгчидтэй зөвшилцөн Намын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх;
          6. Намын хорооны шийдвэрийг үндэслэн, Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Аймаг, дүүргийн Засаг даргын орлогчид нэр дэвшүүлэх, томилуулах саналыг Засаг даргад уламжилах;
          7. Тухайлсан тойрогт ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах тухай Аймаг, дүүргийн Сонгон Шалгаруулах Хорооны саналыг ИТХ-ын тойрогт хамрагдах саналын эрхтэй гишүүдээр хэлэлцүүлэх;
          8. ХЭГ-ын даргыг ЕНБД-д санал болгох;
          9. Анхан шатны намын байгууллагын хуралд оролцох;
          10. Намын гишүүдийг шагнаж, урамшуулах;
          11. ҮДХ-ны дүгнэлтээр тогтоогдсон үүрт болон сум, хороо, багийн намын хороо, үүрийн дарга нарт хамаарах дүрмийн зөрчлийг арилгуулах, арилгах үүргээ биелүүлэх;
          12. Үндсэн дүрэм, бусад журамд заагдсан үүргээ хугацаанд нь биелүүлэх, мөрдүүлэх;
          13. Төрийн сонгуульд намыг амжилттай оролцуулах;
          14. Нам нь ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын Дарга нь Засаг даргад нэр дэвших;
          15. Намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд өөрийн ёс зүй болон үйлдлээр намын нэр хүндийг унагахгүй байх;
          16. Намын Даргыг дараах үндэслэлээр Намын хорооны хурлаар чөлөөлж намын дотоод сонгуулийн хорооноос Намын даргын сонгууль зарлана. Энэ тохиолдолд намын дараагийн Дарга сонгогдох хүртэл Намын Даргын эрх, үүрэг насны эрэмбээр намын аль нэг Дэд даргад шилжинэ. Үүнд:
            1. АН нь ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй;
            2. Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
            3. Намын Даргын хавсарч үл болох албан тушаалд сонгогдсон, томилогдсон;
            4. Эрүүл мэндийн шалтгаан;
            5. Намын даргын үүргийг хангалтгүй биелүүлж байна гэж тухайн намын хорооны гишүүдийн 1/3 нь санал гаргасны дагуу намын хорооны гишүүдийн 50-иас дээш хувь итгэл үзүүлээгүй бол.

     

        1. Намын дарга Үндсэн дүрмийн хүрээнд тушаал, шийдвэр гаргана.
        2. Аймгийн Намын дарга нь хамгийн олон санал авсан сумын намын даргыг, дүүргийн Намын дарга нь хамгийн олон санал авсан хорооны Үүрийн даргыг тус тус ёсчлон батламжилна.
        3. Аймгийн Намын дарга нь сумын намын Даргыг, Дүүргийн Намын дарга нь хорооны намын үүрийн Даргыг Үндсэн Дүрэм, бусад журмаар заагдсан сонгуульт албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзсэн, ҮДХ болон ҮДсХ-ны дүгнэлтэд үндэслэн бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж асуудлыг хэлэлцүүлэх эрхтэй.
        4. Аймаг, Дүүргийн Намын дарга нар УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй.
        5. Аймаг, дүүргийн сонгуулийн болон хяналтын байгууллага:
          1. Дунд шатны намын хороо нь 7 гишүүний бүрэлдэхүүнтэй ДоСНДХ-той байна.
          2. ДоСНДХ нь дараах ажлыг эрхлэн явуулна. Үүнд:
            1. Намын хорооны гишүүн, Намын даргын сонгуулийг зохион байгуулах;
            2. ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал хураалтыг зохион байгуулах;

     

          1. Дотоод Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хорооны дарга, гишүүд нь дунд шатны намын хорооны хуралд таслах эрхгүйгээр оролцоно.
          2. Дунд, анхан шатны намын байгууллага, гишүүдтэй холбоотой, Үндсэн дүрэм, бусад журам зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргах эрх бүхий Үндсэн дүрмийн салбар хороо байна.
          3. Дунд шатны намын хороо нь 7 гишүүний бүрэлдэхүүнтэй Үндсэн дүрмийн салбар хороотой байна.
          4. ДоСНДХ, ҮДсХ-ны гишүүд нь намын аль нэг шатны сонгуульт гишүүн, ХЭГ-т ажилтнаар хавсран ажиллаж болохгүй.

     

        1. Аймаг, дүүргийн намын хорооны тэргүүлэгчид

     

          1. Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд шууд зарчмаар томилогдох гишүүдэд намын удирдлага, намын дэргэдэх байгууллагын дарга нар багтана. Чөлөөт зарчмаар сонгогдох гишүүд нь нэрээ өөрсдөө дэвшүүлж, намын хорооны хурлаас хамгийн олон санал авсан эхний 15 нэр дэвшигчийг намын хорооны Тэргүүлэгч гишүүнээр сонгогдсонд тооцно.
          2. Тэргүүлэгчдийн хурлыг шаардлагатай гэж үзвэл намын даргын саналаар зөвлөх эрхтэй гишүүдээр өргөтгөн хуралдуулж болно.
          3. Тэргүүлэгчдийн хурал улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд намын Дарга хурлаар хэлэлцэх асуудал, товыг зарлаж, хурлыг даргалан хуралдуулна.
          4. Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж буй асуудлаар санал тэнцсэн тохиолдолд хурлын даргын саналаар шийдвэрлэнэ.
          5. Төрийн сонгуультай холбоотой аливаа асуудлыг хэлэлцэнэ.
          6. Орон нутгийн бодлого болон цаг үеийн тулгамдсан асуудлаар ИТХ болон гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа гишүүдэд зөвлөмж хүргүүлнэ.
          7. Бодлогын салбар зөвлөлийн саналд үндэслэн намын хорооноос өгсөн чиглэлийн дагуу хүний нөөцийн асуудлаарх саналыг зохих байгууллага албан тушаалтанд өргөн мэдүүлнэ.
          8. Намын даргад зөвлөмж хүргүүлнэ.
          9. Тэргүүлэгчдийн хурлаар намын болон төрийн шагналд тодорхойлно.

     

        1. Аймаг, дүүргийн намын хорооны удирдлага, ХЭГ, дэргэдэх байгууллага
          1. Дүүргийн намын хорооны удирдлагын бүрэлдэхүүнд намын дарга, Дэд дарга нар, ХЭГ-ын дарга, дүүргийн ИТХ-ын дарга, бүлгийн дарга, Засаг дарга багтана.
          2. Аймгийн намын хорооны удирдлагын бүрэлдэхүүнд намын дарга, Дэд дарга нар, ХЭГ-ын дарга, аймгийн төвийн сумын намын дарга, аймгийн ИТХ-ын дарга, бүлгийн дарга, Засаг дарга, 10000-аас дээш хүн амтай сумын Намын дарга багтана.
        2. Намын дэд дарга нь Намын даргын хариуцуулсан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.
        3. Намын дарга эзгүй тохиолдолд Үндсэн дүрэм, бусад журамд өөрөөр заагаагүй бол намын дэд даргын аль нэг нь насны эрэмбээр намын даргыг түр орлоно.
        4. Аймаг, дүүргийн намын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах байгууллага нь намын Хэрэг эрхлэх газар мөн.
        5. ХЭГ-ын даргыг тухайн шатны Намын Даргын санал болгосноор ЕНБД томилно.
        6. ХЭГ-ын дарга нь намын өдөр тутмын ажлыг эрхлэн ХЭГ-г удирдана.
        7. ХЭГ-ын дарга нь аль нэг байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхгүй.
        8. ХЭГ-ын дарга нь ХЭГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг намын хорооны тэргүүлэгчдийн хурлаар батлуулан, намын даргатай зөвшилцөн, ажилтнуудыг томилж чөлөөлнө. Эрх хэмжээний хүрээнд тушаал, шийдвэр гаргана.
        9. ХЭГ-ын дарга нь намын төсөв санхүүг захиран зарцуулах эрхтэй.
        10. ХЭГ-ын дарга нь чөлөөлөгдөх хүсэлтээ намын ЕНБД гаргана. ЕНБД нь уг хүсэлтийг хүлээн авч Намын даргын санал болгосноор ХЭГ-ын даргыг шинээр томилно.
        11. Аймаг, дүүргийн намын байгууллагын дэргэд ахмадын, эмэгтэйчүүдийн, залуучуудын байгууллагын салбар байна.

     

      1. Нийслэлийн намын байгууллага

     

        1. Нийслэлийн намын хороо нь НИТХ-ын сонгуульд оролцох, мөрийн хөтөлбөр батлах, НИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх, дүүргийн намын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах чиг үүрэг бүхий тусгай бүтэцтэй намын байгууллага мөн. /”АН-ын Нийслэлийн хороо” гэх/
        2. Нийслэлийн намын хорооны гишүүдийг тухайн шатны ИТХ-ын тойргийн хүрээнд хамрагдах саналын эрхтэй нийт гишүүдийн нууц санал хураалтаар сонгоно. Намын хорооны гишүүний бүрэн эрх 4 жил байна. Намын хорооны гишүүний суудалд төрийн сонгуулийн өмнөх жилээс бусад жилд ДоСНДХ-ноос тогтоосон хуваарийн дагуу эргэлт /ротаци/-ийн сонгууль явуулна.
        3. Нийслэлийн намын хорооны гишүүний тоо нь ИТХ-ын мандатын тоог 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.
        4. Нийслэлийн намын хорооны гишүүний суудал дээр хариуцлага тооцогдсоноос бусад тохиолдолд дахин сонгогдох эрхтэй.
        5. Нийслэл дэх намын анхан шатны байгууллагад харъяалагдах гишүүн нь нийслэлийн Намын хорооны гишүүнээр аль ч дүүргээс сонгогдон ажиллаж болно. Нийслэлийн хорооны гишүүн өөрийн оршин суудаг болон Нийслэлийн намын хорооны гишүүнээр сонгогдсон тойрог харъяалагдах дүүргийн намын хорооны гишүүнээр хавсран ажиллаж болно.
        6. Зөвхөн Нийслэлийн намын хорооны гишүүн НИТХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй.
        7. Нийслэлийн намын хорооны гишүүний суудлын тоог өөрчлөх саналыг дараах тохиолдолд ДоСНДХ-ноос намын даргатай зөвшилцөн Намын хорооны хуралд оруулж хэлэлцүүлж болно. Үүнд:
          1. НИТХ-ын төлөөлөгч нь Нийслэлийн намын хороонд шууд сонгогдсонд тооцогдох бөгөөд түүний орон гарсан тойрогт нь Нийслэлийн намын хорооны нэг гишүүн нэмж сонгоно.
          2. НИТХ-ын сонгуулийн тойрог өөрчлөгдсөн.
        8. Нийслэлийн намын хороо нь жилд хоёроос доошгүй удаа хуралдана.
        9. Нийслэлийн намын хорооны ээлжит ба ээлжит бус хурлыг Намын дарга эсвэл тэргүүлэгчдээс зарлана.
        10. Нийслэлийн намын хорооны гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ ДоСНДХ-нд албан ёсоор гаргана. Ингэж хүсэлтээ илэрхийлснээр намын хорооны гишүүнээс чөлөөлөгдсөнд тооцож орон гарсан тойрогт ДоСНДХ-ноос нөхөн сонгууль явуулна.
        11. Намын хорооны гишүүны суудалд төрийн сонгуулийн өмнөх жилээс бусад жилд ДоСНДХ-оос тогтоосон хуваарийн дагуу эргэлт /ротаци/-ийн сонгууль явуулна. /Бүрэн эрхийн эхний жилд нийслэлийн ИТХ-ын тойрогт харгалзах намын хорооны гишүүний 1 суудалд, дараагийн жилд 2 суудалд, гуравдахь жилд 2 суудалд гэхчилэн/.

     

        1. Намын хорооны бүрэн эрх
          1. Намын хорооны хурлаас Намын Даргын санал болгосноор намын дэд Дарга, Намын нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын даргыг томилно.
          2. Намын хорооны хурлаас намын Тэргүүлэгч гишүүдийг батламжилна.
          3. Намын хорооны тэргүүлэгчдийн санал болгосноор 7 гишүүний бүрэлдэхүүнтэй Дотоод Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хороог ДоСХ-ноос батлана.
          4. Тухайн шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг батлана.
          5. Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлнэ.
          6. Нийслэлийн намын хорооны гишүүдээс бүрдсэн бодлогын салбар зөвлөлүүдтэй байна.

    Нийслэлийн намын дарга

     

        1. Нийслэлийн намын даргыг тухайн засаг захиргааны нэгжид харъяалагдах саналын эрхтэй нийт гишүүдээс сонгох бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг намын даргад сонгогдсонд тооцно. Нийслэлийн намын даргад нэр дэвшигч нь тухайн шатны сонгуульт гишүүнээр 5-аас доошгүй жил болсон байна.
        2. Нийслэлийн намын даргад нэр дэвшигчид тавигдах шаардлага хангасан гишүүд нэрээ дэвшүүлж ДоСХ-д бүртгүүлнэ.
        3. Нийслэлийн намын даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна. НИТХ-ын сонгуульд АН өмнөх сонгуульд авсан суудлаа ахиулан хамгийн олон суудал авсан тохиолдолд тухай шатны намын Даргын бүрэн эрх сунгагдсанд тооцогдоно.
        4. Нийслэлийн намын даргын эрх, үүрэг
          1. Намын дарга Үндсэн дүрмийн хүрээнд тушаал, шийдвэр гаргах;
          2. Намын хороог зарлан хуралдуулах;
          3. Дэд дарга, Намын нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын даргыг томилуулах, чөлөөлүүлэх саналыг Намын хорооны хуралд оруулах;
          4. Их Хурал, ҮБХ, УТЗ, Нийслэлийн намын хорооны хурлаас гарсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлийг намын байгууллага, гишүүдэд өгөх;
          5. НИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчидтэй зөвшилцөн Намын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх;
          6. Нийслэлийн намын хорооны шийдвэрийг үндэслэн, Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Нийслэлийн засаг даргын орлогчид нэр дэвшүүлэх, томилуулах саналыг Засаг даргад уламжилах;
          7. Тухайлсан тойрогт НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах тухай Нийслэлийн Сонгон Шалгаруулах Хорооны саналыг НИТХ-ын тойрогт хамрагдах саналын эрхтэй гишүүдээр хэлэлцүүлэх;
          8. Дотоод Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хорооны гишүүдийг намын хорооны тэргүүлэгчид санал болгох;
          9. Нийслэлийн дунд ба анхан шатны намын байгууллагын хуралд оролцох;
          10. Намын гишүүдийг шагнаж, урамшуулах;
          11. ҮДХ-ны дүгнэлтээр тогтоогдсон өөрт хамаарах Үндсэн дүрэм, бусад журмын зөрчлийг арилгах үүргээ биелүүлэх;
          12. Үндсэн дүрэм, бусад журамд заагдсан үүргээ хугацаанд нь биелүүлэх, мөрдүүлэх;
          13. Төрийн сонгуульд намыг амжилттай оролцуулах;
          14. Нам нь ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын Дарга нь Засаг даргад нэр дэвших;
          15. Намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд өөрийн ёс зүй болон үйлдлээр намын нэр хүндийг унагахгүй байх;

     

        1. Намын Даргыг дараах үндэслэлээр Намын хорооны хурлаар чөлөөлж намын ДоСХ-ноос намын даргын сонгуулийг зарлана. Энэ тохиолдолд намын дараагийн Дарга сонгогдох хүртэл Намын Даргын эрх, үүрэг насны эрэмбээр намын аль нэг Дэд даргад шилжинэ. Үүнд:
          1. АН нь НИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй;
          2. Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
          3. Намын Даргын хавсарч үл болох албан тушаалд сонгогдсон, томилогдсон;
          4. Эрүүл мэндийн шалтгаан.
        2. Нийслэлийн намын хорооны сонгуулийн байгууллага
          1. Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдээс 7 гишүүний бүрэлдэхүүнтэй ДоСНДХ-г ДоСХ-нд санал болгож батална.
          2. ДоСНДХ нь дараах ажлыг эрхлэн явуулна. Үүнд:
            1. Нийслэлийн намын хорооны гишүүн, намын даргын сонгуулийг зохион байгуулах;
            2. НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал хураалтыг зохион байгуулах;
          3. Дотоод Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хорооны дарга, гишүүд нь нийслэлийн намын хорооны хуралд таслах эрхгүйгээр оролцоно.

     

    Бодлогын салбар зөвлөл

          1. Нийслэлийн намын хороо нь Бодлогын салбар зөвлөлтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүн нь нийслэлийн намын хорооны гишүүдээс бүрдэнэ.
          2. Бодлогын салбар зөвлөл нь тухайн салбарын мэргэжлийн хүмүүсийг салбарын бодлого тодорхойлох, дүн шинжилгээ хийх, хэлэлцэх зорилгоор зөвлөхөөр авч, хамтран ажиллаж болно.

     

        1. Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид
          1. Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд намын удирдлага, намын дэргэдэх байгууллагын салбарын дарга нар, дүүргийн намын дарга нар багтана.
          2. Тэргүүлэгчдийн хурлыг шаардлагатай гэж үзвэл намын даргын саналаар зөвлөх эрхтэй гишүүдээр өргөтгөн хуралдуулж болно.
          3. Тэргүүлэгчдийн хурлыг намын дарга даргална.
          4. Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж буй асуудлаар санал тэнцсэн тохиолдолд хурлын даргын саналаар шийдвэрлэнэ.
          5. Төрийн сонгуультай холбоотой аливаа асуудлыг хэлэлцэнэ.
          6. Орон нутгийн бодлого болон цаг үеийн тулгамдсан асуудлаар ИТХ болон гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа гишүүдэд зөвлөмж хүргүүлнэ.
          7. Бодлогын салбар зөвлөлийн саналд үндэслэн намын хорооноос өгсөн чиглэлийн дагуу хүний нөөцийн асуудлаарх саналыг зохих байгууллага албан тушаалтанд өргөн мэдүүлнэ.
          8. Намын даргад зөвлөмж хүргүүлнэ.
          9. Тэргүүлэгчдийн хурлаар намын болон төрийн шагналд тодорхойлно.

     

        1. Нийслэлийн намын хорооны удирдлага, ХЭГ, дэргэдэх байгууллага
          1. Нийслэл намын хорооны удирдлагын бүрэлдэхүүнд намын Дарга, Дэд дарга нар, Намын нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын дарга, НИТХ-ын дарга эсвэл бүлгийн дарга, Засаг дарга багтана.
        2. Намын дэд Дарга нь намын даргын хариуцуулсан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.
        3. Намын даргын эзгүй тохиолдолд Үндсэн дүрэм, бусад журамд өөрөөр заагаагүй бол намын дэд даргын аль нэг нь насны эрэмбээр намын даргыг түр орлоно.
        4. Нийслэлийн намын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах байгууллага нь намын Хэрэг эрхлэх газар мөн.
        5. Намын нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын дарга нь намын өдөр тутмын ажлыг эрхлэн ХЭГ-г удирдана.
        6. Намын нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын дарга нь аль нэг байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхгүй.
        7. Намын нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын дарга нь ХЭГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг намын даргаар батлуулна. Намын даргатай зөвшилцөн ХЭГ-ын дарга ажилтнуудыг томилж, чөлөөлнө. Мөн эрх хэмжээний хүрээнд тушаал, шийдвэр гаргана.
        8. Намын нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын дарга нь намын төсөв санхүүг захиран зарцуулах эрхтэй.
        9. Намын нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын дарга нь чөлөөлөгдөх хүсэлтээ намын даргад гаргана.
        10. Намын дарга нь уг хүсэлтийг хүлээн авч намын хорооны Тэргүүлэгчид хандан үүрэг гүйцэтгэгч томилуулж, намын хорооны дараагийн ээлжит хурлаар батлуулна.
        11. Нийслэлийн намын байгууллагын дэргэд ахмадын, эмэгтэйчүүдийн, залуучуудын байгууллагын салбар байна.

     

      1. Намын их хурал
        1. Намын эрх барих дээд байгууллага нь Ардчилсан намын Их хурал мөн.
        2. Их хурлын ээлжит хуралдаан дөрвөн жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Их хурлын ээлжит, ээлжилт бус хуралдааныг ҮБХ-ны нийт гишүүдийн ердийн олонхи /50-аас дээш хувь/-ийн саналаар эсвэл Намын Дарга зарлан хуралдуулна.
        3. Их хурлын төлөөлөгчид нь сонгогдох, томилогдох зарчмаар бүрдэх бөгөөд өөрөөр шийдээгүй бол Нийслэлд дүүргийн хороо тус бүрээс 2, аймагт 10000-аас дээш хүн амтай сумын баг бүрээс 1, бусад сумдаас тус бүр 1 төлөөлөгч сонгох ба Намын Дарга, ҮБХ, ҮДХ, ДоСХ-ны гишүүд томилогдоно.
        4. Их хурал нь дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:
          1. Намын Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, бусад журам мөрийн хөтөлбөр батлах;
          2. Намын анхан, дунд шатны гишүүдийн саналд үндэслэн намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, нууц санал хураалтаар шийдвэрлэх;
          3. ҮБХ-ны бүрэлдэхүүнийг батлах;
          4. ҮДХ, ДоСХ-ны бүрэлдэхүүнийг намын даргын санал болгосноор батлах;
          5. Намыг хуульд заасны дагуу нийлүүлэх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулах тухай ҮБХ-ны саналыг хэлэлцэн шийдвэрлэх;
          6. Намын нэрийг өөрчлөх;
          7. Намыг тараах буюу намын үйл ажиллагааг зогсоох;
          8. Намын Даргыг ёсчлон батламжлах;
          9. Үзэл баримтлал, Үндсэн дүрмийн зөвлөлийг байгуулах;
          10. Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол Намын Их хурлын бүрэн эрхийг ҮБХ-д шилжүүлэхийг хориглоно;
          11. Намын бүхий л асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргах;
          12. Хууль тогтоомж, Үндсэн дүрэм, бусад журмаар хориглоогүй асуудал.

     

      1. Үндэсний бодлогын хороо
        1. Намын төлөөллийн төв байгууллага нь Үндэсний Бодлогын Хороо мөн.
        2. ҮБХ нь Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн мандатын тоог 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тооны гишүүдтэй байна. Үүнээс 76-аас доошгүй нь эмэгтэй, 76-аас доошгүй нь 39-өөс дээшгүй насны гишүүдэд ногдоно.
        3. ҮБХ-ны гишүүнийг тухайн аймаг, дүүрэгт ногдох УИХ-ын тойрог тус бүрийн хүрээнд нэр дэвшүүлж, харьяалагдах саналын эрхтэй гишүүдээс сонгож, намын Их хурлаас батална.
        4. ҮБХ-ны суудал дээр эргэлтийн сонгуулиар сонгогдсон гишүүний бүрэн эрхийг ҮБХ-ны хурлаас батална. Гишүүн нь хариуцлага тооцогдсоноос бусад тохиолдолд ҮБХ-д дахин сонгогдох эрхтэй.
        5. ҮБХ-ны гишүүний бүрэн эрх 4 жил байна. ҮБХ-ны гишүүний суудалд төрийн сонгуулийн өмнөх жилээс бусад жилд ДоСХ-оос тогтоосон хуваарийн дагуу эргэлт /ротаци/-ийн сонгууль явуулна /бүрэн эрхийн эхний жилд 1 суудалд, дараагийн жилд 1 суудалд болон залуучуудын суудалд, гуравдахь жилд 1 суудалд болон эмэгтэйчүүдийн суудалд/. УИХ-ын гишүүн бүрэн эрхийн хугацаандаа ҮБХ-ны эргэлтийн сонгуульд орохгүй.
        6. ҮБХ-ны гишүүн нь тухайн тойргийн нийслэл, аймаг, дүүрэг, сумын намын хорооны гишүүнээр хавсран ажиллаж болно.
        7. Зөвхөн ҮБХ-ын гишүүн УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ.
        8. ҮБХ-ны гишүүний суудлын тоог өөрчлөх саналыг дараах тохиолдолд ДоСХ-ноос намын даргатай зөвшилцөн ҮБХ-нд оруулж хэлэлцүүлж болно. Үүнд:
          1. Улс төрийн өөр намыг нэгтгэх;
          2. ҮБХ-ны төлөөллийг хангах /УИХ-ын нэг мандаттай аймагт 3 хүртэл ҮБХ-ны суудал, дангаараа тойрог болдоггүй аймаг, дүүрэгт 2 хүртэл ҮБХ-ны суудал нэмж болно/;
          3. УИХ-ын гишүүн нь ҮБХ-нд шууд сонгогдсонд тооцогдох бөгөөдтүүний орон гарсан тойрогт нь ҮБХ-ны нэг гишүүн нэмж сонгох;
          4. УИХ-ын сонгуулийн тойрог өөрчлөгдөх.
        9. ҮБХ жилд хоёроос доошгүй удаа хуралдана.
        10. ҮБХ-ны ээлжит хурлыг Намын дарга эсхүл УТЗ-өөс зарлана. ҮБХ-ны тухайн хурлаас дараагийн хурлын товыг тогтоож болно. Их Хурлаас байгуулагдсан ҮБХ-ны эхний хуралдааны товыг Их Хурлаас тогтооно.
        11. ҮБХ-ны гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ ДоСХ-нд албан ёсоор гаргана. Ингэж хүсэлтээ илэрхийлснээр ҮБХ-ны гишүүнээс чөлөөлөгдсөнд тооцож орон гарсан тойрогт ДоСХ-ноос нөхөн сонгууль явуулна.
        12. ҮБХ нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
          1. Намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
          2. ҮБХ нь бодлогын Зөвлөлүүдийг зохион байгуулж ажиллуулах;
          3. Намын Даргын тайланг жил бүр хэлэлцэнэ.
          4. Намын хүний нөөцийн асуудлыг бодлогын Зөвлөлүүдийн саналд үндэслэн хэрэгжүүлэх, улс төрийн томилгооны зарчмыг тодорхойлж хэрэгжүүлэх асуудлаар УТЗ-д чиглэл өгөх;
          5. Улс орны хөгжлийн болон нийгэм эдийн засгийн тодорхой асуудлыг сонсох, авч хэлэлцэх, зөвлөмж, шийдвэр гаргах, УТЗ-д чиглэл өгөх;
          6. Төрийн сонгуульд оролцох Намын мөрийн хөтөлбөрийг батлах;
          7. Ардчилсан Намаас бусад Улс төрийн намтай байгуулах хамтын ажиллагааны гэрээ батлах, эвсэл байгуулах асуудлыг хэлэлцэх;
          8. Дүрмийн бус эсвэл хамтын ажиллагааны болон эвсэл байгуулах гэрээний үйлчлэл нь энэхүү дүрмээр зохицуулагдах харилцааг давж үйлчилж буй нь ҮДХ-оор тогтоогдсон тохиолдолд уг гэрээг ҮБХ-ны хуралдааны 2/3-ын саналаар шийдвэрлэж, дүрмийн дагуу болгох;
          9. УИХ-ын Сонгуулийн үр дүнд эвслийн Засгийн газар байгуулах шаардлага гарвал энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах;
          10. Намын Үзэл баримтлалыг дэмжиж, Үндсэн дүрмийг зөвшөөрч намд нэгдэх аливаа намын хүсэлтийг Монгол улсын хууль, Үндсэн дүрэм, бусад журмын дагуу хүлээн авч шийдэх, Их хурлаар батлуулах;
          11. ҮБХ-ны гишүүнийг чөлөөлөх, нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийг батлах;
          12. Намын Даргын санал болгосноор намын дэд дарга, ЕНБД-ыг томилж, чөлөөлөх;
          13. УТЗ-ийн бүрэлдэхүүн түүний өөрчлөлтийг батламжлах, үйл ажиллагааны тайланг сонсож дүгнэлт өгөх;
          14. ҮДХ, ДоСХ-ны орон гарсан суудалд Намын Даргын санал болгосноор гишүүнийг түр нөхөн томилох;
          15. Төрийн сонгуулийн хууль өөрчлөгдсөн тохиолдолд намын Их хурал зарлан хуралдуулах цаг хугацааны боломжгүй үед ҮБХ-ны нийт гишүүдийн 2/3-ын саналаар намын Үндсэн дүрэмд зөвхөн уг асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах;
          16. Намын санхүүгийн тайлан баланс, жилийн төсвийг батлах;
          17. Тойргийн зөвлөлд хамрагдах нийт гишүүдийн саналд үндэслэн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг батламжлах;
          18. Намын сургалтын байгууллага байгуулах;
          19. Ерөнхийлөгчийн сонгуульд намаас нэр дэвшигчийг тодруулах;
          20. Ерөнхий сайдад Намын Даргыг нэр дэвшүүлэх;
          21. Ерөнхий сайдаас чөлөөлөх асуудлыг дараагийн ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа хэлэлцэх;
          22. Төрийн улс төрийн албанд нэр дэвшүүлэх тухай саналын талаар УТЗ-д чиглэл өгөх;
          23. Ээлжит ба ээлжит бус Их хурлын тов, хэлэлцэх асуудлыг тогтоох;
          24. Намын Их хурлын дарга, тэргүүлэгчдийг томилох;
          25. УИХ-ын сонгуульд АН хамгийн олон суудал аваагүй тохиолдолд намын удирдлагын огцорсон асуудлыг мэдээллэн, дараагийн Их хурлыг хуралдуулах тов, хэлэлцэх асуудал хэлэлцэн баталж Их хуралд бэлтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ахлагчийг томилох;
          26. ҮБХ нь УИХ-ын ээлжит, дахин болон нөхөн сонгуульд нөхөн нэр дэвшүүлэх асуудлаар цаг хугацааны хувьд хуралдах боломжгүй тохиолдолд УТЗ-д зөвхөн уг асуудлаар эрх шилжүүлэх;
          27. ҮБХ нь намын Үндсэн дүрэмд нийцүүлэн дараах дүрмүүдийг баталж, мөрдүүлнэ. Үүнд:
            1. Намын бэлэгдэл, туг, албан хуудас, тамга, тэмдэг хэрэглэх, хадгалах тухай;
            2. Намын гишүүний бүртгэл, шилжилт, хөдөлгөөний тухай;
            3. Бүх шатны намын байгууллагын хурлын үйл ажиллагаа, тов, дэг, хэлэлцэх асуудлын тухай;
            4. Бодлогын Зөвлөлийн үйл ажиллагааны тухай;
            5. Төрийн сонгуульд Ардчилсан намыг зохион байгуулж оролцуулах байгууллагын тухай;
            6. Намын Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, бусад журамд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийх, өргөн барих, батлуулах тухай;
            7. АН-ын ҮДХ-ны тухай;
            8. Намын гишүүний ёс зүй, сахилгын тухай;
            9. АН-ын ДоСХ-ны тухай;
            10. Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны тухай;
            11. Гишүүний төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны тухай;
            12. “Ардчилал Хөгжил” сангийн тухай;
            13. Ардчилсан намын сургалтын байгууллагын тухай;
            14. Намын өмч хөрөнгө, санхүүжилт, гишүүний татвар, хураамжийн тухай.
          28. Үндсэн дүрмийн 5.15.9.8 зааснаас бусад тохиолдолд ҮБХ-ны бүрэн эрхийг УТЗ-д шилжүүлэхийг хориглоно.

     

        1. ҮБХ-г шаардан хуралдуулах.
          1. Намын дарга эсвэл УТЗ нь ҮБХ-ны 1/3-ээс доошгүй гишүүдийн шаардлагаар 14 хоногоос хэтрүүлэхгүйгээр зарлан хуралдуулах үүрэгтэй.
          2. Шаардлагад Үндсэн дүрэм, бусад журамд нийцсэн хурлын тов, хэлэлцэх асуудал, хурлаас гарах шийдвэрийн төсөл тодорхой тусгагдсан байх бөгөөд ээлжит бус хурлыг ҮБХ-ны гишүүд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

     

      1. Бодлогын зөвлөл
        1. Бодлогын зөвлөл /цаашид “БЗ” гэх/-ийг Монгол Улсын Засгийн газрын бүтцийн дагуу ҮБХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
        2. БЗ нь намын үзэл баримтлалын хүрээнд улс орны хөгжлийн чиглэлийг тодорхойлох, намын мөрийн хөтөлбөрийг боловсруулах, хүний нөөцийн бодлогыг чиглүүлэх үндсэн бүтэц мөн.
        3. ҮБХ-ны гишүүн нь өөрийн саналаар хоёр хүртэл бодлогын зөвлөлд харъяалагдан ажиллах ба зөвлөлийн бүрэлдэхүүнийг ҮБХ баталгаажуулна.
        4. Бодлогын зөвлөл нь тухайн салбарын мэргэжлийн хүмүүсийг салбарын бодлого тодорхойлох, дүн шинжилгээ хийх, хэлэлцэх зорилгоор зөвлөхөөр авч хамтран ажиллаж болно.
        5. БЗ-ийн хуралдаанд тухайн салбарын эрдэмтэн судлаач, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг зөвлөх эрхтэйгээр оролцуулж болно.
        6. БЗ нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд санал боловсруулан ҮБХ-ны хурлаар хэлэлцүүлнэ.
        7. БЗ нь өөрийн эрхлэх салбарын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
          1. Намын мөрийн хөтөлбөрийн төсөлд тусгах санал боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэлт гарган ҮБХ-гоор хэлэлцүүлэх;
          2. Бодлогын асуудлаар хэлэлцүүлэг явуулах;
          3. Намын хүний нөөцийн бүртгэл хөтлөх, албан томилгооны асуудлаар Намын Дарга, ҮБХ, УТЗ-д зөвлөмж хүргүүлэх.
        8. БЗ-ийн үйл ажиллагааг журмаар зохицуулна.

     

      1. Улс төрийн зөвлөл
        1. ҮБХ-ны чөлөөт цагт намыг шуурхай удирдлагаар хангахад чиглэсэн намын гүйцэтгэх удирдлагын төв байгууллага нь Улс төрийн зөвлөл /УТЗ/ мөн.
        2. ЕНБД нь УТЗ-ын хурлыг даргалах бөгөөд хурлаар хэлэлцэх асуудал, хурлын товийг намын даргатай урьдчилан зөвшилцөж хуралдуулна.
        3. УТЗ нь ҮБХ-ноос батлагдсан дараах гишүүдээс бүрдэнэ. Үүнд: Намын дэд Дарга нар ЕНБД, Нийслэлийн намын дарга, УИХ-ын дарга эсвэл дэд дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Ерөнхий сайд, намын дэргэдэх Ахмад, Эмэгтэйчүүд, Залуучуудын байгууллагын дарга, аймаг, дүүргийн намын хорооны хурлаас тухайн шатанд харъяалагдах ҮБХ-ны гишүүд дундаас сонгогдсон тус бүр 1 төлөөлөл байна.
        4. УТЗ-ийн гишүүд албан тушаал үл харгалзан тэгш эрх эдлэнэ.
        5. Шаардлагатай гэж үзвэл Намын Дарга санаачлагаар УТЗ-ийг зөвлөх эрхтэй гишүүдээр өргөтгөн хуралдуулж болно.
        6. УТЗ нь сард нэгээс доошгүй удаа хуралдана.
        7. УТЗ-ийн хурлаар хэлэлцэж буй асуудлаар санал тэнцсэн тохиолдолд хурлын даргын саналаар шийдвэрлэнэ.
        8. Намын төрийн сонгуульд оролцох бэлтгэл ажлыг зохион байгуулна.
        9. УТЗ нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
          1. Намын Үндсэн дүрэм, бусад журмын хүрээнд журам батлах;

     

          1. Намын бодлого үйл ажиллагаатай холбогдсон улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын асуудлыг эрх хэмжээний хүрээнд авч хэлэлцэн санал дүгнэлт, мэдэгдэл, шийдвэр гаргах;
          2. Төрийн бодлого болон цаг үеийн тулгамдсан асуудлаар хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа гишүүдэд зөвлөмж өгөх;
          3. Намын Даргад зөвлөмж хүргүүлэх;
          4. ҮБХ-д шийдвэрийн төсөл оруулж хэлэлцүүлэх;
          5. Төрийн ээлжит, ээлжит бус, дахин, нөхөн сонгуульд Намаас нөхөн нэр дэвшигчийг тодруулах асуудал цаг хугацааны буюу бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар боломжгүй болсон гэж ҮДХ тогтоосон бол зөвхөн уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх.

     

      1. Үзэл Баримтлал, Үндсэн Дүрмийн Зөвлөл
        1. Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, бусад журмын талаар сургалт, судалгаа хийх, сурталчилах таниулах, гишүүд, дэмжигчид, намын бүх шатны байгууллагуудаас гаргасан саналыг үндэслэн Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, бусад журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулгын санал боловсруулах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Үзэл баримтлал, Үндсэн дүрмийн зөвлөл байна.
        2. Зөвлөлийг намын удирдлага болон дунд шатны намын байгууллагаас тус бүр 1 төлөөллийг оролцуулан намын даргын санал болгосноор намын Их Хурлаас 4 жилийн бүрэн эрхтэйгээр байгуулна.
        3. Зөвлөлийн үйл ажиллагааг журмаар зохицуулна.

     

      1. Намын Дарга
        1. Ардчилсан Намын Дарга нь Намын тэргүүн бөгөөд Үндсэн дүрэм, бусад журмын хүрээнд тушаал, шийдвэр гаргана.
        2. Намын Даргын сонгуулийг дүрмийн дагуу явуулж, намын Их Хурлаас 4 жилийн бүрэн эрхтэйгээр ёсчлон батламжлана.
        3. УИХ-ын сонгуульд АН өмнөх сонгуульд авсан суудлаа ахиулан хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын Дарга бүрэн эрх сунгагдсанд тооцогдоно.

     

        1. Намын Даргын эрх
          1. АН-ыг төлөөлөх;
          2. Их хурлыг зарлан хуралдуулах;
          3. Дэд дарга, ЕНБД-ыг томилуулах, чөлөөлүүлэх саналыг ҮБХ-ны хуралд оруулах;
          4. Их Хурал, ҮБХ-ны хурлаас гарсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлийг намын байгууллага, гишүүдэд өгөх;
          5. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тухай саналыг намын анхан, дунд шатны намын гишүүдийн саналд үндэслэн намын Их хуралд хэлэлцүүлэх;
          6. УИХ-ын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг УТЗ-тэй зөвшилцөн ҮБХ-ны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх;

     

          1. ҮБХ-ны шийдвэрийг үндэслэн, УТЗ-тэй зөвшилцсөний дагуу Монгол улсын Засгийн газрын гишүүн, дэд сайдад нэр дэвшүүлэх, томилуулах саналыг Ерөнхий сайдтай зөвшилцөн УИХ дахь намын бүлэгт оруулж хэлэлцүүлэх;
          2. Тухайлсан тойрогт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг өөрчлөх тухай Сонгон Шалгаруулах Хорооны саналыг УИХ-ын тойргийн зөвлөлийн саналын эрхтэй гишүүдээр хэлэлцүүлэх;
          3. Нийслэлийн намын даргыг ёсчлох, аймаг, дүүргийн намын даргыг батламжлах;
          4. Үзэл Баримтлал, Үндсэн Дүрмийн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах;
          5. Бүх шатны намын байгууллагын хуралд оролцох, хуралдуулах;
          6. Намын гишүүдийг шагнаж, урамшуулах.

     

        1. Hамын Даргын үүрэг
          1. ҮДХ-ны дүгнэлтээр тогтоогдсон өөрт болон нийслэл, аймаг, дүүргийн намын дарга нарт хамаарах дүрмийн зөрчлийг арилгах, арилгуулах үүргээ биелүүлэх;
          2. Үндсэн дүрэм, бусад журамд заагдсан үүргээ хугацаанд нь биелүүлэх, мөрдүүлэх;
          3. Намын үнэт зүйл, үзэл баримтлалыг тээгч байх;
          4. Төрийн сонгуульд намыг амжилттай оролцуулах;
          5. Нам нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын Дарга нь Монгол улсын Ерөнхий сайдад нэр дэвших;
          6. Намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд өөрийн ёс зүй болон үйлдлээр намын нэр хүндийг унагахгүй байх;
          7. Намын эв нэгдлийг илэрхийлэгч байх.
        2. Намын Даргыг дараах үндэслэлээр ҮБХ-ны хурлаар чөлөөлж намын Их хурлыг зарлана. Энэ тохиолдолд намын дараагийн Дарга сонгогдох хүртэл Намын Даргын эрх, үүрэг аль нэг дэд даргад шилжинэ. Үүнд:
          1. АН нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй;
          2. Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
          3. Намын Даргын хавсарч үл болох албан тушаалд сонгогдсон, томилогдсон;
          4. Эрүүл мэндийн шалтгаан.
        3. Ардчилсан намын удирдлагад намын дарга, дэд дарга, ЕНБД, Нийслэлийн намын дарга, УИХ-ын дарга, эсвэл дэд дарга, УИХ дахь намын бүлгийн дарга, Ерөнхий сайд багтана. Намын удирдлага нь сард 2-оос доошгүй удаа хуралдана.

     

      1. Намын дэд дарга
        1. Дэд дарга нь намын даргын хариуцуулсан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.
        2. Намын даргын эзгүй тохиолдолд Үндсэн дүрэм, бусад журамд өөрөөр заагаагүй бол намын Даргын тушаалаар эсвэл намын дэд даргын аль нэг нь насны эрэмбээр намын Даргыг түр орлоно.

     

    5.19. Ерөнхий нарийн бичгийн дарга

    5.19.1. ЕНБД нь намын өдөр тутмын ажлыг эрхлэн ХЭГ-г удирдана.

    5.19.2. ЕНБД нь аль нэг байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхгүй.

    5.19.3. ЕНБД нь намын Нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын удирдах албан тушаалтнуудыг Намын Даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.

    5.19.4. ЕНБД нь ХЭГ-ын бүтэц, зохион байгуулалтыг Намын Даргаар батлуулж намын ажилтнуудыг томилж чөлөөлнө. Эрх хэмжээний хүрээнд тушаал шийдвэр гаргана.

    5.19.5. ЕНБД нь намын төсөв санхүүг захиран зарцуулах эрхтэй.

    5.19.6. Бусад улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс тус намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон тухай ҮДХ-ны дүгнэлтийг төрийн зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлэх.

    5.19.7. ЕНБД нь чөлөөлөгдөх хүсэлтээ Намын Даргад гаргана. Намын Дарга уг хүсэлтийг хүлээн авч УТЗ-д хандан үүрэг гүйцэтгэгч томилуулж, ҮБХ-ны дараагийн ээлжит хурлаар батлуулна.

     

    1. Намын Хэрэг Эрхлэх Газар
    2. Намын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах төв байгууллага нь Хэрэг Эрхлэх Газар /ХЭГ/ мөн.
        1. ХЭГ нь намын Их хурал, Намын удирдлага, ҮБХ, ҮДХ, УТЗ, ДоСХ, УИХ дахь АН-ын бүлэг, БЗ-д чиг үүргийн дагуу үйлчилнэ.
        2. Намын мэдээллийн нэгдсэн систем нь намын гишүүдийн цахим бүртгэлийг хөтөлж, гишүүдийн хамтран ажиллах, хөгжих, санал бодлоо чөлөөтэй хуваалцах, мэдээллийн ил тод байдлыг хангах замаар бүх шатны намын байгууллагуудын менежментийг сайжруулж, чадавхийг бэхжүүлэх, чадварлаг, бүтээлч баг бүрдүүлэх зорилготой болно.
        3. Намын мэдээллийн нэгдсэн систем нь намын Үндсэн дүрэм, бусад журмын хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх бөгөөд дараах үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
          1. Намын цахим бүртгэлийн сангууд: гишүүдийн бүртгэл, татвар, хураамж, хандивын бүртгэл, ёс зүй, сахилгын шийтгэлийн бүртгэл, шагнал урамшууллын бүртгэл, тогтоол шийдвэрийн бүртгэл, Төрийн болон дотоод сонгуулиудын бүртгэл, бодлогын судалгаа, шинжилгээнүүд;
          2. Намын үйл ажиллагаа, гишүүдийн оролцоог дэмжих системүүд: намын хурал, цахим хэлэлцүүлэг, сургалт, албан хэрэг хөтлөлт, үүрэг даалгаврын биелэлт, намын бүх шатны байгууллагын дотоод тогтолцоо, тойргийн зөвлөл, бодлогын зөвлөлийн дотоод систем гэх мэт;
          3. Нээлттэй нам буюу Мэдлэгийн сангууд: ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлс, Үндсэн дүрэм, Монгол улсын хөгжлийн судалгаа, түүх, соёл, ёс заншил, өв уламжлал, улс төрийн боловсрол, олон улсын судалгаа.
        4. Намын мэдээллийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журам, заавар, гарын авлага, нууцлал, мэдээллийн аюулгүй байдлыг хангах журмыг УТЗ-өөс баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
        5. Намын архивын үйл ажиллагааг УТЗ-өөс баталсан журмаар зохицуулна.

     

     

     

      1. Намын хяналтын байгууллага
        1. Үндсэн дүрэм, бусад журмыг сахиулах, хэрэгжилт болон намын үйл ажиллагаа, санхүү, гишүүний ёс зүй, сахилгын асуудалд хяналт тавих, чиг үүрэг бүхий төв байгууллага нь Үндсэн Дүрмийн Хороо /ҮДХ/ мөн.
        2. ҮДХ нь дараах дэд хороодтой байна:
          1. Санхүүгийн Хяналтын Дэд Хороо;
          2. Ёс Зүй-Сахилгын Дэд Хороо;
          3. Намын дунд шатны байгууллага дээр ҮДсХ байна.
        3. ҮДХ нь үйл ажиллагаандаа эрх тэгш хандах, шударга ёсыг баримтлах, ил тод байдлыг хангах, хууль болон Үндсэн дүрэм, бусад журмыг дээдлэх зарчмыг удирдлага болгоно. ҮДХ нь намын төв байранд байрлана.
        4. ҮДХ нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд шаардлага хангасан гишүүд Төв намын ХЭГ-т бүртгүүлэн нэрээ дэвшүүлнэ. Намын Дарга нь нэр дэвшигчдийн жагсаалтаас 15 нэр дэвшигчийг намын Их хуралд санал болгон батлуулна.
    1. ҮДХ-ны дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
    2. ҮДХ-ны даргыг дотроосоо нэрээ дэвшүүлж, санал хураалтаар сонгоно. Анхны хуралдааныг намын дарга зарлана.
    3. ҮДХ-ны хуралдааныг ҮДХ-ны дарга зарлан хуралдуулах ба гишүүдийн 2/3-оос дээш буюу 10 ба түүнээс дээш гишүүний ирцтэйгээр эхэлж, ердийн олонхийн саналаар шийдвэр гаргана.
    4. Санхүүгийн Хяналтын Дэд Хороо нь 5, Ёс Зүй-Сахилгын Дэд Хороо нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

    5.21.8.1. Санхүүгийн Хяналтын Дэд хороо нь намын санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтээ УТЗ-д танилцуулна;

    5.21.8.2. Ёс Зүй-Сахилгын Дэд Хороо болон ҮДсХ нь намын гишүүний ёс зүйн дүрэм зөрчигдсөн эсэх асуудлаар хэлэлцсэн болон шийдвэрлэсэн ажлын тайлангаа ҮДХ-нд танилцуулна.

        1. ҮДХ-нд 45-аас дээш настай, сонгуульт гишүүнээр 10-аас доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, намын Үндсэн дүрэм зөрчин хариуцлага хүлээж байгаагүй гишүүн сонгогдох эрхтэй. ҮДХ-ны гишүүн нь төрийн улс төрийн албан тушаалтан биш байх бөгөөд намын бусад байгууллагын сонгуульт гишүүний үүрэг хавсрахгүй.
        2. ҮДХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнд тус бүр 3-аас доошгүй санхүү, эрх зүйч мэргэжилтэй гишүүн байна.
        3. ҮДХ-ны гишүүн нь хараат бус байж, хуулийг дээдлэн гагцхүү Үндсэн дүрэм, бусад журамд захирагдана.
        4. ҮДХ-ны гишүүн нь бүх шатны намын байгууллагын хуралд ажиглагчаар оролцох, Үндсэн дүрэм, бусад журмын талаар зөвлөх эрхтэй.
        5. ҮДХ-ны гишүүн нь намын Их хуралд таслах, ҮБХ-ны хуралд зөвлөх эрхтэй оролцоно.
        6. ҮДХ-ны гишүүн нь УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй.
        7. ҮДХ нь намын Үндсэн дүрэм, бусад журмыг өргөдөл, маргаан шийдвэрлэх замаар тайлбарлах эрхтэй.
        8. ҮДХ нь Үндсэн дүрэм, бусад журмын хүрээнд дараах эрх эдэлнэ.
        9. Үндсэн дүрэм, бусад журам зөрчсөн эсэх асуудлаар намын удирдлага, байгууллагын хүсэлт, гишүүний өргөдлийг хянан үзэж, дүгнэлт гаргана. Үүнд:
          1. Намын сонгуульт болон төрийн улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдсон намын гишүүний үйлдэл, эс үйлдлийн талаар;
          2. Намын их хурлаас бусад намын бүх шатны удирдах байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийн талаар.
        10. Гишүүний Үндсэн дүрэм, бусад журам зөрчсөн эсэх асуудлаар дараах байгууллагууд тус тус дүгнэлт гаргана.
          1. ҮДХ нь ҮБХ, ДоСХ, Нийслэлийн намын хорооны гишүүний асуудлаар;
          2. ҮД-ийн салбар хороо нь анхан, дунд шатны байгууллагын намын гишүүний асуудлаар;
          3. ҮДХ ирсэн өргөдөл гомдлыг Санхүүгийн болон Ёс зүй-Сахилгын дэд хороонд хуваарилан хянуулж тэдгээрээс ирсэн саналыг үндэслэнэ.
        11. ҮДХ-ны дүгнэлтэд үндэслэн Намын Дарга, Нийслэлийн намын дарга, ҮДсХ-ны дүгнэлтэд үндэслэн анхан, дунд шатны намын дарга нар тушаал гарган гишүүнд ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл ногдуулна.
        12. ҮДХ-ноос Намын Даргад гаргасан зөрчлийн дүгнэлтийг хүргүүлнэ.
        13. ҮДХ-ноос бүх шатны намын дарга нарт хүлээлгэсэн шийтгэлийг хэрэгжүүлэхийг дээд шатны намын даргад даалгана.
        14. Бүх шатны хурлын дарга нь энэхүү дүрмийн 3.9.1.3-т заасан хариуцлагыг хуралдааны үеэр гишүүнд шууд ногдуулна.
        15. Энэхүү дүрмийн 3.9.2.3-т заасан хариуцлагыг ҮДХ шууд тогтооно.
        16. Гишүүн нь ҮДсХ-ны дүгнэлтийг эс зөвшөөрвөл ҮДХ-нд давж заалдаж болно.
        17. Гишүүний давж заалдсан асуудлаарх ҮДХ-ны эцсийн дүгнэлт гаргах бөгөөд Намын Дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ.
        18. Бүх шатны намын байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, батлагдсан төсвийн зарцуулалтад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн шалгалт оруулна.
        19. Намын үйл ажиллагааны тайлан, баримт бичигтэй танилцаж, намын Үндсэн дүрэм, бусад журамд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргана.
        20. ҮДХ маргааныг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр, хөндлөнгийн байр сууринаас шударга ёсыг эрхэмлэн шийдвэрлэж Үндсэн дүрэм, бусад журмыг сахиулна.
        21. ҮБХ-ны эрх УТЗ-д шилжих нөхцөл үүссэнийг дүгнэлтээр тогтооно.
        22. Үндсэн дүрэм зөрчиж гарсан аливаа шийдвэрийг хүчингүй болгоно.
        23. ҮДХ-ны дүгнэлтэнд үндэслэн Намын Дарга тушаал гаргаснаар тухайн шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд Үндсэн дүрмийг зөрчсөн бусдын шийдвэр, үйлдэл буюу эс үйлдлийг давж үйлчилнэ.
        24. ҮДХ маргааныг шийдвэрлэх хуралдаанд мэтгэлцэх ёстой хоёр талын нэг нь төлөөлөгчөө хүндтэй бус шалтгаанаар ирүүлээгүй гэж үзвэл төлөөлөгчөө ирүүлсэн талын оролцоотойгоор дүгнэлт гаргах, хоёулаа ийнхүү ирүүлээгүй бол маргааныг хэрэгсэхгүй болгох эрхтэй.
        25. Бүх шатны намын дарга нарын хувьд дээд шатны намын даргад нь хандан ҮДХ-ноос хүлээлгэсэн шийтгэлийг хэрэгжүүлэхийг даалгах.
        26. ҮДХ-ноос бусад улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс тус намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон тухай дүгнэлт гаргана.
        27. ҮДХ нь Аймаг, Дүүргийн намын Үндсэн Дүрмийн Салбар Хороог арга зүйн удирдлагаар хангаж, удирдамж чиглэл өгнө.
        28. ҮДХ нь Ёс Зүй-Сахилгын болон Санхүүгийн Дэд хяналтын хороодыг хэлэлцэх асуудлаас хамааран шаардлагатай бол мэргэжлийн шинжээчдийн оролцоотойгоор хуралдуулж болно.
        29. ҮДХ нь Ёс Зүй-Сахилгын болон Санхүүгийн хяналтын дэд хорооны үйл ажиллагааг зохицуулж, хагас жил тутамд тайланг сонсож, үнэлэлт өгнө.
        30. ҮДХ-ны дарга орон тоогоор ажиллах бөгөөд өөр ажил, үүрэг хавсрахгүй. ҮДХ-ны хурал хариуцсан ажилтанг ҮДХ-ноос санал болгосноор Ерөнхий нарийн бичгийн дарга томилно.
        31. ҮДХ нь зардлын төсвөө ЕНБД-д хүргүүлж намын ХЭГ-ын төсөвт суулгана.
        32. ҮДХ-ны үйл ажиллагаа, шийдвэр гаргах зарчим, эрх үүргийг журмаар зохицуулна.

     

    1. Сонгуулийн байгууллага
        1. Төрийн болон намын бүх шатны сонгуульд оролцох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй Төрийн сонгууль зохион байгуулах байгууллага /Сонгон шалгаруулах хороо, Тойргийн зөвлөл, Сонгуулийн штаб/, Дотоод сонгууль зохион байгуулах байгууллага /ДоСХ, түүний салбарууд/-тай байна.

     

    1. Сонгон шалгаруулах хороо
          1. Сонгон Шалгаруулах Хороо /цаашид “СоШХ” гэх/ нь намаас төрийн сонгуульд нэр дэвшигчдийг Үндсэн дүрэм, бусад журмын хүрээнд тодруулж шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад уламжлах, шаардлагатай тохиолдолд нэр дэвшилтийн талаар тухайн тойргийн нийт гишүүдийн дунд санал хураалт явуулах тухай санал гаргах чиг үүрэгтэй байгууллага мөн.
    2. СоШХ-ны бүрэлдэхүүнд дараах төлөөлөл багтана. Үүнд:
            1. Намын Дарга;
            2. УТЗ-ийн гишүүн;
            3. Шаардлагатай тохиолдолд саналын эрхгүйгээр Зөвлөхүүдийн танхимын гишүүдээр өргөтгөж болно.
          1. СоШХ нь гишүүний төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааг зохицуулах журмыг удирдлага болгоно.
          2. СоШХ-ны үйл ажиллагааг журмаар зохицуулна.

     

        1. Тойргийн зөвлөл
          1. Тойргийн Зөвлөл нь төрийн сонгуульд намыг амжилттай оролцох бэлтгэл хангах, компанит ажлыг зохион байгуулах, төрийн сонгуульд тухайн тойргоос нэр дэвших хүсэлтэй, боломжтой гишүүдийн жагсаалтыг СоШХ-д хүргүүлэх, тойрог дахь намын гишүүдийн хүрээнд хэлэлцүүлэг, санал хураалт явуулах үүрэг бүхий бүтэц мөн.
          2. Тойргийн Зөвлөл нь УИХ-ын тойргийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд СоШХ болон Сонгуулийн штабын үйл ажиллагаагаа явуулах үндсэн нэгж байна.
          3. Тойргийн Зөвлөлийн бүрэлдэхүүнд:
            1. Тухайн тойргийн ҮБХ-ны гишүүд;
            2. Нийслэл, аймаг, дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй тухайн тойрогт харъяалагдах намын байгууллагуудын удирдлага, намын хорооны гишүүд;
            3. Тойрогт харъяалагдах сумын намын хороо дарга, тэргүүлэгчид, баг, хорооны намын үүрийн дарга, үүрийн хэсгийн зохицуулагч нар багтана.
          4. Тойргийн Зөвлөлийг тухайн тойргийн ҮБХ-ны гишүүд болон харъяалах шатны намын дарга нар хамтын удирдлага зохион байгуулалтаар хангана.
          5. Тойргийн Зөвлөлд шат шатны сонгуульд нэр дэвших сонирхол бүхий намын гишүүд нэгдэн тухайн сонгуулийн тойрогт улс төрийн үйл ажиллагаа явуулна.
          6. УИХ-ын тойргийн Зөвлөлд хамрагдах намын гишүүнийг намын Сонгон шалгаруулах хороо бүртгэнэ.
          7. Тойргийн Зөвлөлийн үйл ажиллагааг журмаар зохицуулна.

     

        1. Сонгуулийн штаб
          1. Сонгуулийн штаб /цаашид “төв штаб” гэх/ нь УИХ, Ерөнхийлөгч, Нийслэл, Аймаг, Дүүрэг, сум хорооны ИТХ-ын хурлын сонгууль, баг хорооны ИНХ, засаг даргын сонгуульд бэлтгэх, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, сонгуулийн санхүүжилт бүрдүүлэх чиг үүрэгтэй байгууллага мөн.
          2. Төв штаб нь Намын Дарга, дэд Дарга нар, ЕНБД, УТЗ, Нийслэл, Аймаг, Дүүргийн Намын дарга нараас бүрдэнэ.
          3. Төв штабын дарга нь Намын Дарга байна. Төв штабын Ерөнхий менежерийг Намын Дарга томилно.
          4. Нийслэл, аймаг, дүүрэг, суманд сонгуулийн салбар штаб байна. Салбар штабыг тухайн шатны Намын дарга удирдана.
          5. Төв штабын үйл ажиллагаагаа явуулах нэгж нь Тойргийн Зөвлөл мөн.
          6. Төв штабын үйл ажиллагааг журмаар зохицуулна.

     

        1. Дотоод сонгуулийн хороо
          1. ДоСХ нь Намын Их Хурлын төлөөлөгч, Намын Дарга, ҮБХ-ны гишүүн, нийслэл, аймаг, дүүргийн намын даргын сонгууль, Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сонгуулийг, түүний салбар байгууллага Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо /ДоСНДХ/, Сонгуулийн хэсгийн хороо /СоХХ/ нь нийслэл, дунд, анхан шатны намын хорооны гишүүн, нийслэл, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг сонгох сонгуулийг Үндсэн дүрэм, бусад журмын дагуу зохион байгуулж, дүнг нэгтгэн мэдээлэх, Үндсэн дүрэм, журамд заасан хугацаанд багтаан эрх бүхий байгууллагад өргөн мэдүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага мөн.
          2. ДоСХ нь Намын анхан, дунд шатны гишүүдийн саналд үндэслэн намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг намын Их хурлаар хэлэлцэн санал хураалтаар нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулна.
          3. ДоСХ болон түүний салбар нэгж нь үйл ажиллагаандаа эрх тэгш хандах, шударга ёсыг баримтлах, ил тод байдлыг хангах, хууль болон Үндсэн дүрэм, бусад журам дээдлэх зарчмыг удирдлага болгоно.
          4. ДоСХ нь намын гишүүдийн цахим бүртгэл дээр үндэслэн ажил үүргээ хэрэгжүүлнэ.
          5. ДоСХ-ны гишүүн нь сонгуульт гишүүнээр 10 хүртлэх жил ажилласан, дээд боловсролтой, намын Үндсэн дүрэм зөрчин хариуцлага хүлээж байгаагүй гишүүн сонгогдох эрхтэй. ДоСХ-ны гишүүн нь төрийн улс төрийн албан тушаалтан биш байх бөгөөд намын бусад байгууллагын сонгуульт гишүүний үүрэг хавсрахгүй.
          6. ДоСХ нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд шаардлага хангасан гишүүд Төв намын ХЭГ-т бүртгүүлэн нэрээ дэвшүүлнэ. Намын Дарга нэр дэвшигчдийн жагсаалтаас 15 нэр дэвшигчийг намын Их хуралд санал болгон батлуулна.
          7. ДоСХ-ны дарга, дэд дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
          8. ДоСХ-ны даргыг гишүүд дотроосоо нэрээ дэвшүүлж, санал хураалтаар сонгоно. ДоСХ-ны дарга нь улиран сонгогдохгүй.
          9. ДоСХ-ны дарга, гишүүд нь намын дотоод сонгуульд оролцож нэр дэвших тохиолдолд Хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ тухайн дотоод сонгууль болохоос 6-гаас доошгүй сарын өмнө гаргах бөгөөд хүсэлт гаргаснаар чөлөөлөгдсөнд тооцогдоно. Хэрэв энэ заалтыг зөрчиж нэр дэвшсэн тохиолдолд Дотоод сонгуулийн хорооны дарга, гишүүний нэр дэвших эрх нээгдэхгүй. Энэ заалт дотоод сонгуулийн салбар байгууллагын дарга, гишүүдэд нэгэн адил үйлчилнэ.
          10. ДоСХ-ны үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байх ба шийдвэрээ тогтоолоор гаргана. Тогтоолд дарга, дэд дарга гарын үсэг зуран тамга дарж баталгаажуулна. Хуралдааны тэмдэглэлд дарга, хурлын тэмдэглэл хөтөлсөн ажилтан гарын үсэг зурж баталгаажуулна.
          11. Хуралдааныг ДоСХ-ны дарга зарлан хуралдуулна.
          12. Хуралдааныг гишүүдийн 2/3-оос дээш буюу 10 ба түүнээс дээш гишүүний ирцтэйгээр эхэлж, ердийн олонхийн саналаар шийдвэрээ гаргана. Хуралд ҮДХ-оос томилогдсон гишүүн зөвлөх эрхтэйгээр оролцож болно.
          13. ДоСХ-ны хурал хариуцсан ажилтанг ДоСХ-оос санал болгосноор Ерөнхий нарийн бичгийн дарга томилно.
          14. ДоСХ-ны гишүүн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй.
          15. ДоСХ-ны дарга, гишүүд нь ҮБХ-д таслах эрхгүйгээр оролцоно.
          16. ДоСХ-ны үйл ажиллагааг журмаар зохицуулна.

     

    ЗУРГАДУГААР БҮЛЭГ. УИХ, ИТХ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ

     

    /Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор “УИХ дахь намын гишүүдийн зөвлөл” гэсэн Долдугаар бүлэг нь “УИХ, ИТХ дахь намын бүлэг” гэсэн Зургадугаар бүлэг болж өөрчлөгдсөн бөгөөд найруулгын өөрчлөлт орсон.” /

     

      1. Бүлэг нь УИХ, ИТХ-ын сонгуулиар АН-аас нэр дэвшиж сонгогдсон болон элсэх хүсэлтээ албан журмаар гаргасан УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгчөөс бүрэлдэнэ. Үйл ажиллагааны журмаа өөрсдөө тогтооно.
      2. Бүлэг нь дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
        1. Үйл ажиллагааныхаа талаар АН-ын удирдлага, ҮБХ, УТЗ-д мэдээлэх, шийдвэрийн төсөл оруулах;
        2. Намын боловсон хүчний бодлогын хүрээнд УИХ-аар батлагдсан, томилогдсон улс төрийн албан тушаалтны ажлыг дэмжих, хяналт тавих;
        3. УИХ-аас гаргах хууль, тогтоомж, ИТХ-аас гарах тогтоол шийдвэрт намын бодлого болон шийдвэрийг тусгах, тэдгээртэй холбогдсон асуудлаар намын нэгдсэн байр суурийг илэрхийлэх;
        4. АН-ын удирдах байгууллагаас хандаж гаргасан шийдвэр, бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх;
        5. Бүлгийн гишүүн хууль санаачлахдаа тухайн хуулийн төслийн танилцуулгыг ҮБХ-ны холбогдох асуудал хариуцсан Бодлогын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;
        6. Бүлгийн гишүүн нь намын өмнө Үндсэн дүрмээр хүлээсэн үүргээ хариуцах бөгөөд намын бодлого шийдвэрийг зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байх.
      3. УИХ дахь бүлгийн хуралд намын ЕНБД таслах эрхгүй оролцоно. Намын Дэд Дарга хариуцсан чиг үүргийн хүрээндоролцож болно.
      4. ИТХ дахь бүлгийн хуралд намын ХЭГ-ын дарга таслах эрхгүй оролцоно. Намын хорооны Дэд дарга хариуцсан чиг үүргийн хүрээнд оролцож болно.

     

    ДОЛДУГААР БҮЛЭГ. НАМЫН ДЭРГЭДЭХ БА ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА

     

    /Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор энэ бүлэг нэмэгдсэн./

      1. Нам нь дэргэдээ эмэгтэйчүүдийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо /цаашид “АЭХ” гэх/, оюутны Ардчилсан Оюутны Холбоо /26-аас дээшгүй насны гишүүд, цаашид “АОХ” гэх/, залуучуудын Ардчилсан Залуучуудын Холбоо /39-өөс дээшгүй насны гишүүд, цаашид “АЗХ” гэх/, ахмадын Ардчилсан Ахмадын Холбоо /эмэгтэй 55-аас, эрэгтэй 60-аас дээш насны гишүүд, цаашид “ААХ” гэх/ байгууллагуудтай байна. Дэргэдэх байгууллагууд нь бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа Үндсэн дүрэмд нийцүүлэн баталсан дүрэм, журмын хүрээнд зохицуулна.
        1. Намын дэргэдэх эмэгтэйчүүд, оюутан, залуучууд, ахмадын байгууллагын дүрэм нь Үндсэн дүрмийн хүрээнд боловсруулагдаж, батлагдсан байна.
        2. Нам нь үйл ажиллагаагаа дэмжиж буй үүсгэл санаачлага /дэмжигч/-ын байгууллагуудтай бодлогын асуудлаар хамтран ажиллана.
        3. Намын дэргэдэх, дэмжигч болон бусад байгууллага нь намын дотоод ба төрийн сонгуультай холбоотой түүнчлэн хүний нөөцийн асуудлыг шийдвэрлүүлэхээр зохион байгуулалтанд орж үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

     

      1. Зөвлөхүүдийн танхим
        1. Намын Дарга, Улс Төрийн Зөвлөлийн дэргэд намын удирдлага, уламжлалыг хадгалах зорилгоор үзэл баримтлал, улс төрийн бодлого, үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлогын талаар зөвлөх эрх бүхий Зөвлөхүүдийн танхим ажиллана.

     

        1. Зөвлөхүүдийн танхимын бүрэлдэхүүнд Намын Дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар намаас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд багтана.
        2. Зөвлөхүүдийн танхимын үйл ажиллагааг УТЗ-өөс баталсан журмаар зохицуулна.

     

      1. Нийтийн хэлэлцүүлгийн танхим
        1. Хэрэг эрхлэх газрын дэргэд Намын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөр, Үндсэн дүрмийн хүрээнд тодорхой асуудлаар намын гишүүд, дэмжигчид, иргэдээс санал авах, тэдний дунд хэлэлцүүлэг хийх зорилго бүхий Нийтийн танхимтай байна.
        2. Танхимын төсөв, ажлын төлөвлөгөөг намын ЕНБД баталж, Нийтийн Хэлэлцүүлэгийн Танхимд хийсэн хэлэлцүүлэг, санал асуулга, эрдэм шинжилгээний хурлын үр дүнг нэгтгэн Намын Дарга, Улс Төрийн Зөвлөл, ҮБХ-ны бодлогын Зөвлөлд хүргүүлэх ажлыг хариуцна.
        3. Нийтийн танхимын үйл ажиллагааны журмыг УТЗ-өөс батална.

     

    НАЙМДУГААР БҮЛЭГ. НАМЫН САНХҮҮ, ТАТВАР /ДЭНЧИН/, ХУРААМЖ, ӨМЧ

     

    /Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 тогтоолоор энэ бүлгийн нэрэнд өөрчлөлт орсон./

     

    8.1.Намын санхүүжилт

    8.1.1. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;

    8.1.2. Сонгуульт гишүүний суудлын хураамж;

    8.1.3. Татвар, хураамжаас бусад эд зүйл, мөнгөн хандив;

    8.1.4. Гишүүний татвар /дэнчин/;

    8.1.5. Намын хэвлэл мэдээлэл сурталчилгааны орлого;

    8.1.6. Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлого;

    8.1.7. Хуулиар зөвшөөрөгдсөн бусад орлого.

     

    8.2.Ардчилал хөгжил сан

    8.2.1. Ардчилал хөгжил сан /цаашид “сан” гэх/ нь намын бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх, тэдгээрт хяналт тавих, үнэлгээ хийх чадамжийг бүх талаар дэмжих тогтолцоо бүрдүүлэх зорилготой байгууллага мөн.

    8.2.2. Санд 8.1.2, 8.1.4-р зүйлд зааснаас бусад бүх хөрөнгө, орлого төвлөрнө.

    8.2.3. Сан нь бодлого боловсруулах, сургалт, судалгаа явуулах санхүүжилтийг бүрэн хариуцна.

    8.2.4. Сангаас намын олон нийтийг хамарсан болон сургалт, судалгаа, сурталчилгааны ажлыг төсөл хэлбэрээр санхүүжүүлнэ.

    8.2.5. Сангийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод байна.

    8.2.6. Сангийн бүтэц, үйл ажиллагааг дүрмээр зохицуулна.

     

    8.3.Гишүүний татвар /дэнчин/, хураамж

    8.3.1. Намын гишүүний татвар, сонгуульт гишүүний суудлын хураамжийн доод хэмжээг ҮБХ-ноос тогтооно. Нийслэл, аймаг, дүүргийн намын хороо сонгуульт гишүүний хураамжийн хэмжээг нэмэгдүүлж болох бөгөөд тогтоосон доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна.

     

     

    8.3.1.1. Сонгуульт гишүүн тухайн жилийн хураамжаа өмнөх жилийн 9-р сарын 1-нээс өмнө тухайн харъяалагдах намын байгууллагын дансанд тушааж бүрэн төлсөн байна.

    8.3.1.2. Гишүүн нь тухайн жилийн татварыг өмнөх оны 12-р сарын 31-ний дотор намын төв байгууллагын дансанд тушааж бүрэн төлсөн байна.

    8.3.1.3. Татварын орлогыг анхан шатны байгууллагуудад бүрэн шилжүүлэх үүрэгтэй.

    8.3.1.4. Намын төв байгууллага нь ҮБХ-ны гишүүний хүраамжийн орлогын 30 хүртэлх хувийг анхан, дунд шатны намын байгууллагын дансанд шилжүүлнэ.

    8.3.1.5. Дунд шатны намын байгууллага нь аймаг, дүүргийн намын хорооны гишүүний хураамжийн 20-иос доошгүй хувийг анхан шатны намын байгууллагын дансанд шилжүүлнэ.

    8.3.2. Гишүүн нь татвараас гадна намын гишүүдийг хамарсан үйл ажиллагаанд оролцохдоо тогтоосон хураамж төлнө.

    8.3.3. ҮБХ-ны гишүүний хураамжийн 10 хүртэлх хувийг бодлого, судалгаа шинжилгээнд зарцуулагдахаар “Ардчилал хөгжил” санд шилжүүлнэ.

    8.3.4. Тогтоосон хэмжээний зардал, татвар, хураамжаас илүү хөрөнгө, эд зүйлс, мөнгийг аливаа шатны сонгуульд нэр дэвшигч болон сонгуульт гишүүнээс шаардахыг хориглоно.

     

    1. Зардал
        1. Намын дотоод болон төрийн сонгуультай холбогдон гарах зардлыг өөрөөр шийдвэрлээгүй бол нэр дэвшигчид тэнцүү хэмжээгээр хариуцна.
        2. Дор дурдсан этгээд дараах хуралдаанд оролцохдоо томилолтын зардлаа өөрөө хариуцна. Үүнд:

    8.4.2.1 Их хурлын төлөөлөгч, намын хорооны гишүүд өөрөөр шийдвэрлээгүй бол Их хурлын болон намын хорооны хуралдаанд;

    8.4.2.2 ҮБХ, ҮДХ, ДоСХ-ны гишүүн нь Их хурал болон өөрийн байгууллагын хуралдаанд.

     

    8.5 Намын өмч, хөрөнгө, архив

        1. Бүх шатны намын байгууллагын өмчлөлд байгаа эд хөрөнгө намын өмч мөн.
        1. Намын өмчлөлд байгаа эд хөрөнгийг ХЭГ-аас жил бүр тооллогод хамруулж, дүнг Санхүүгийн хяналтын хороонд тайлагнана.

    8.5.3 Дараах оюуны өмчлөлийн зүйлс намын өмчлөлд байна. Үүнд:

    8.5.3.1 “Ардчилсан Нам” гэсэн нэр;

    8.5.3.2 Туг, бэлгэдэл, тамга, тэмдэг, албан хуудас;

          1. Ардчиллын төлөө нэгдэж Ардчилсан намыг үүсгэн байгуулсан Монголын Үндэсний Ардчилсан нам /МҮАН/, Монголын СоциалДемократ нам /МСДН/, Монголын Шашинтны Ардчилсан нам /МШАН/, Монголын Ардчилсан Сэргэн Мандлын нам /МАСМН/, Монголын Ардчилсан нам /МоАН/ гэсэн намуудын нэрс;

     

     

     

          1. Нэгдсэн намуудаас шилжсэн эрхийн дагуу сонгуулийн хуулинд заасан саналын хуудсанд аль болох дээгүүр бичигдэх эрх;
          2. Олон улсын байгууллагад гишүүний эрхтэй бөгөөд энэхүү эрхийг уг байгууллага, нам хоёрын аль нэг нь албан ёсоор үгүйсгээгүй бол уг эрх;
    1. Намын архив;
    2. Намын мэдээллийн нэгдсэн систем.
    3. Намын эд хөрөнгийг бүх шатны намын байгууллагын ХЭГ зориулалтын дагуу эзэмшиж, ашиглана.

     

    1. Санхүүгийн үйл ажиллагаа
        1. Намын санхүүжилтийг зохион байгуулах асуудал нь Намын Даргын чиг үүрэгт хамаарна. Намын Дарга намын санхүү, төсвийг захиран зарцуулахгүй.
        2. Бүх шатны намын байгууллага нь тогтсон хугацаанд санхүүгийн тайлангаа намын ХЭГ, Санхүүгийн хяналтын хороонд ирүүлнэ.
        3. Үндсэн дүрмийн 8.1.2, 8.1.4 заалтад заагдсан хөрөнгө намын ХЭГ-ын дансанд төвлөрнө.
        4. Намын санхүүжилт, татвар /дэнчин/, хураамж, зардал, өмч хөрөнгө, санхүүгийн үйл ажиллагааг журмаар зохицуулна.

     

    /Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор энэ бүлгийн 8.1-8.3 дахь хэсэгт өөрчлөлт орж, 8.4-8.6 дахь хэсэг нэмэгдсэн./

    ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. БУСАД ЗААЛТУУД

     

      1. Намын Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, бусад журамд нэмэлт өөрчлөлт оруулах.
        1. Намын Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, бусад журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулгын санал боловсруулах, Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэх асуудлыг ҮБХ-ны Үзэл баримтлал, Үндсэн дүрмийн Зөвлөлийн саналд үндэслэн ҮБХ-ноос намын Их хуралд өргөн барина.
        2. Үндсэн дүрэм, бусад журмын зүйл заалтад нэмэлт, хасалт, найруулга оруулбал тухайн зүйл заалтанд нь тэмдэглэгээ хийж, өөрчлөлт оруулсан хуралдааны дугаар, огноог хашилтанд тэмдэглэнэ.
        3. Шинэ зүйл заалт нэмэгдэх тохиолдолд тухайн бүлэг зүйл заалтын дарааллын дагуу дугаар өгнө.
      1. Намын баярын өдөр, шагналууд. Үүнд:
        1. Намын анхдугаар хурал хуралдсан 4-р сарын 7-ны өдрийг намын баярын өдөр болгон жил бүр тэмдэглэх бөгөөд 1990 оноос эхлэн тоолно.
        2. Ардчилал хүний эрхийн өдөр 12-р сарын 10-ны өдөр намын тэмдэглэлт баярын өдөр мөн.
        3. Намын дээд шагнал нь Чингисийн одон байна.
      1. Намын үйл ажиллагааны үйлдэл, эс үйлдэл нь Үндсэн дүрэм, бусад журамд нийцсэн байна.
      2. Энэхүү дүрмийг дагалдан гарсан бусад журам нь Үндсэн дүрмийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ.
      3. Намын дотор дүрмийн бус бүтцийн байгууллага байгуулахыг хориглоно.
      4. Энэхүү дүрэм батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

     

     

    /Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор энэ бүлгийн 9.1-9.5 дахь хэсэгт өөрчлөлт орж, 9.6 дахь хэсэг нэмэгдсэн./

     

     

     

     

     

     

    АРДЧИЛСАН НАМ