Ардчилсан намын удирдах ажилтнууд зөвлөлдөнө
    2017 оны 11 сарын 27 нд
    03649e862e0a5728e66a72a1ea0f5eee.jpg

    Ардчиллын төлөөх намуудын нэгдсэн өдөр ирэх сарын 6-нд болох бол Хүний эрх, эрх чөлөөний өдөр ирэх сарын 10-нд тохионо. Энэхүү хүний эрх, эрх чөлөө, ардчиллын төлөөх намуудын нэгдсэн өдрүүдтэй холбогдуулан Монгол орны 330 сум, нийслэлийн 152 хорооны Ардчилсан намын үүрийн дарга, удирдах ажилтны зөвлөгөөнийг ирэх сарын 6-9-ний хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагаа нь ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэхийн зэрэгцээ Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын хүрээний томоохон ажлуудын үргэлжлэл болох юм.