Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ардчилсан нам 120 гишүүнээр бүл нэмэв
    2017 оны 12 сарын 14 нд
    84df7abe5aaa61021e19c0cd0cf2d6ee.jpg

    Ардчиллын төлөөх намууд нэгдсэн өдөр, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ардчилсан намын хороо 13 үүрийн 120 гишүүнээр бүл нэмжээ. Шинэ гишүүдэд тус намын хорооны дарга З.Жолаушыбай батлах гардуулж, хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Үзэл бодол, итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ нэгдсэн шинэ гишүүд Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж, гишүүн төвтэй бодлогод суурилсан хүчирхэг намыг бий болгоход өөрсдийн хүчин чармайлт, идэвх оролцоог чухал үүрэгтэй хэмээн үзжээ.

     Ардчилсан намын бодлого, үйл ажиллагаа анхан шатанд хэрэгжиж, гишүүд, дэмжигчдийн санал, санаачлагыг сонсож, тэднийг идэвхжүүлж эхэлсэн нь намын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөний үр дүнгийн илрэл болж байгааг тус намын хорооны дарга онцолж байв. Тэрбээр “Цаашид ч намын гишүүнчлэлийн хүрээг тэлж, илүү олон болж ажиллана” гэлээ. Тэд энэ сарын 20-нд намын хорооны хурлаа хийж, жилийн төлөвлөгөөгөө батлах юм байна.