Төв аймгийн Аргалант сумын Ардчилсан нам шинэ гишүүд элсүүлэв
    2017 оны 12 сарын 28 нд
    c556fd21daebf23cceed908436237165.jpg

    Төв аймгийн Аргалант сумын Ардчилсан намын хороо өчигдөр шинэ гишүүд элсүүлэн хийсэн ажлаа дүгнэж, цаашид хийх ажлаа төлөвлөсөн байна. Намын байр байдаггүй ч өөрсдийн боломж, бололцоог ашиглан намын шинэчлэлийн үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлж, жирийн гишүүдэд хүргэхийг зорьдог тухай тус намын хорооны дарга Ш.Амарсанаа ярьж байв. Ардчилсан намаас 2018, 2019 оныг анхан, дунд шатны байгууллагуудад чиглэсэн бодлого, үйл ажиллагааны жил болгон зарласантай холбогдуулан Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Баярбат, Ц.Гэрэлт-Од Төв аймгийн намын хорооны гишүүн Б.Батчанцал, Л.Болдбаатар нар тус намын хороонд шаардлагатай хандив, тусламжийг үзүүлжээ. Аргалант сумын Ардчилсан намын хороо цаашид намын гишүүнчлэлийн хүрээг тэлж, анхан шатанд шууд ардчиллыг бэхжүүлэх, намын шинэчлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой ажлууд төлөвлөсөн байна.