Намын бодлого анхан шатанд бодитой хүрч байна
    2018 оны 01 сарын 04 нд
    2b8f1ea8e14f6f5f082bf4b70197cf6f.png

    Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намын хороо өнгөрсөн сард 21 багийн 924 гишүүнийг хамруулсан үүрийн хурлаа хоёр дахь удаа зохион байгуулж, 2017 онд хийсэн ажлаа дүгнэж, 2018 онд хийх ажлаа төлөвлөн гишүүдээс санал авсан байна. Уг хурлаар нийт гишүүд 2017 оны тайлангийн биелэлтийг хангалттай хэмээн дүгнэжээ. Үүнээс гадна хэд хэдэн асуудал хэлэлцэн, санал бодлоо солилцож, намын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгчээ. Тус намын хорооны дарга Д.Ганболд “ Үүрүүдийн анхны хурлын үеэр шүүмжлэл давамгайлж байсан бол энэ удаа магтаал, талархалын үг олон сонслоо. Энэ нь намын шинэчлэл гишүүндээ бодитой хүрч байгаагийн илрэл юм” гэдгийг онцлов. Тэрбээр “Манлайлал” сэдвээр сургалт явуулж, намын анхан, дунд шатанд гишүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч эхэлжээ. Цаашид гишүүд, дэмжигчдийн үгийг сонсох, намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг тогтмол зохион байгуулах юм байна.