Ардчилсан намын бодлого иргэддээ хүрч эхлэв
    2018 оны 01 сарын 11 нд

    Архангай аймгийн Цэнхэр сумын Ардчилсан намын хороо өнгөрсөн хугацаанд намын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааг шат дарааллан амжилттай хэрэгжүүлжээ. Тухайлбал, намын бүх шатны дотоод сонгуулийг амжилттай зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар илт давуу ялалт байгуулсан байна. Мөн намын хорооны өргөтгөсөн хурлаар гишүүнчлэлийг дахин бүртгэлжүүлж, Ардчилсан оюутны холбооны салбарыг нээжээ. Тус намын хорооны дарга Д.Галхүү “Намын дэргэдэх байгууллагын салбарыг нээсэн нь шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааг анхан шатанд хүлээн авч, бүх талаар хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээн гэж үзэж буйгаа хэлж байв. Өнгөрсөн жил 80 гаруй гишүүн шинээр элсүүлж, тэдний оролцоотой хагас, бүтэн өнчин, амьжиргааны баталгаажих түвшин доогуур өрхийн 238 хүүхдэд хичээлийн дүрэмт хувцас гардуулан өгчээ. Ийнхүү намын анхан шатанд гишүүдийн идэвх, оролцоо нэмэгдэж, нийгэмд эерэг санаачилга хэрэгжиж, намын бодлого иргэддээ хүрч эхлэв.