Ховд аймгийн Дөргөн сумын Ардчилсан намын хороо “Мөнгөн өвөл-2018” мөсний баярыг амжилттай зохион байгуулав. Баярт намын хорооны 200 гаруй гишүүн оролцон хурд, хүчээ сорьсон байна. Тэд тэшүүр, мөсөн шагай, олс таталт, мөсний буухиа, гүйлт гэсэн спортын таван төрлөөр өрсөлдөж, аваргаа тодруулжээ. Тус намын хорооны дарга Л.Цэдэн-Иш “Цаашид энэхүү баярыг уламжлал болгон зохион явуулах нь өвлийн спортыг хөгжүүлэхийн зэрэгцээ гишүүд, дэмжигчдийн чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх, үүгээр дамжуулан санал бодлоо солилцох, багаар ажиллах чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээн үзсэн байна.