Хууль бус шийдвэрийг хүчингүй болгов
    2018 оны 01 сарын 12 нд
    19e9b511c52dcc66eba4c9187cfcab1c.jpg

     

    Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 7 дугаар тойргийн хорооноос сонгогчдын ирц хүрээгүй байхад сонгуулийг хүчинтэйд тооцсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, МАН-аас нэр дэвшиж, ИТХ-аар батламжлагдсан П.Давхарбаяр, Г.Баяраа нарын ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлсэн байна. Ингэснээр тус тойрогт АН-аас нэр дэвшсэн Л.Нармандах, Р.Оргил нарын нэр дэвших эрх нь нээлттэй боллоо.